Зам тээврийн ослын улмаас 78 хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас 78 хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас 78 хүн нас баржээ

Энэ сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт дэвсгэрт зам тээврийн осол гарч ослын улмаас гурван том хүн гурван хүүхэд нас барсан. Тодруулбал, том оврын автобус Harrier маркийн автомашинтай мөргөлдөж Harrier маркийн машинд зорчиж явсан хоёр том хүн гурван хүүхэд, автобусанд зорчиж явсан иргэдээс нэг том хүн амиа алдсан. Мөн 9 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан. Одоогийн байдлаар хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 32 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн ослын 2400 орчим нь орон нутгийн замд гарчээ.

Тэгвэл энэ оны эхний гурван сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 78 хүн нас баржээ. Иргэд орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хориглосон газар гүйцэж түрүүлснээс болон тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэж зам тээврийн осол гарч байгааг албаныхан хэлж байна. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан, техникийн бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-14 66.181.161.142

Буруу рультэй машинаа хориглохгүй хэдэн хүний амь насаар тоглох вэ

Avatar

Нэргүй 2026-04-14 85.118.165.197

!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-14 202.126.91.79

Тээврийн цагдаа маш муу ажиллаж байна

Avatar

Нэргүй 2026-04-14 188.162.249.4

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна.

Avatar

Лавлаа 2026-04-14 202.126.90.50

Харамсмаар юм аа Дайн болж буй улс шиг л байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж