Италийн хөлбөмбөгийн шигшээ баг гурван дэлхийн аварга дараалан оролцох эрхээ авч чадсангүй. Гэтэл Итали бол хөлбөмбөгийн арвин түүх, соёл, бахархалтай орон. Ийм улс дэлхийн аваргад оролцож чадахгүй байна гэдэг ард түмнийх нь хувьд, хөлбөмбөг сонирхогчдын хувьд эмгэнэл билээ. Тэгвэл энэ бүхний шалтгаан юу вэ? Яагаад Италийн шигшээ баг дэлхийн аваргын эрхээ чадсангүй вэ?
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг эрхийн төлөөх тоглолтод Босни ба Херцеговин улсад торгуулийн цохилтоор хожигдсон билээ.
Дель Пьеро, Тотти шиг нэгэн алга
2006 онд Итали дэлхийн аварга болоход тэдэнд Дель Пьеро, Франческо Тотти, Андреа Пирло тэргүүтэй тухайн үеийнхээ дэлхийн шилдгүүд байлаа. Довтолгоо, хамгаалалтад нь дэлхийн шилдгүүд эгнэж байв. Гэтэл өдгөө том нэртэй, том тоглогч тэдэнд байна уу?
Одоогийн бүрэлдэхүүний хамгийн өндөр үнэтэй тамирчин нь Сандро Тонали. Түүнийг 2023 онд Ньюкасл баг 80 сая еврогоор авч байжээ. Энэ бүрэлдэхүүний өөр нэг дэлхийн хэмжээний том од гэвэл Манчестер Ситигийн хаалгач Жианлужи Доннарумма. Таны ой тоонд бууж буй өөр том тоглогч байна уу?
Тотти, Дель Пьеро, ди Натале, Инзаги нарын ажлыг өдгөө Аргентинд төрсөн Матео Ретеги болон Фиорентинагийн Мойз Кин нар хийж байгаа гэхээр дэвшил үү, ухралт уу?
Сери-А лигийн чанар муудав
Цагтаа бага дэлхийн аварга гэгддэг байсан Италийн Сери-А лиг сүүлийн жилүүдэд уналтад орсон нь нууц биш. Нэгэн үе итали багууд л УЕФА Аваргуудын лигт цойлж, дэлдэн чихтийг өргөдөг байсан. Гэтэл энэ амжилтын буухиа тасраад олон жилийг үдэв.
1980, 1990-ээд оны үед дэлхийн шилдэг тоглогчид Италийн лигт тоглодог байлаа. Диего Марадона, Марко ван Бастен, Рууд Гуллит нар ид үеэ энд өнгөрөөсөн. Гэтэл 2007 оны Какагаас хойш гялалзсан тоглогч энэ лигээс тодорсонгүй.
Өдгөө 40 настай Модрич, 39 настай Жами Варди зэрэг үеэ өнгөрөөсөн тамирчид л Италид замналынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлдэг болжээ. Дотоодын өрсөлдөөн суларснаар Европын бусад лигийн багуудтай өрсөлдөх чадваргүй болов.
Нэг хэсэг Ювентус л Италийн шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг байсан бол тус баг 2020 оноос хойш лигтээ түрүүлсэнгүй. Мөн АС Миланаас Италийн шигшээд дуудагдах тамирчин үгүй аж. Ингээд харахаар Сери-А лиг ч доройтож, багууд нь өрсөлдөх чадваргүй болжээ.
Теннис буруутай юу?
Мэргэжлийн талбайн теннисний од, итали тамирчин Янник Синнерийн нөлөөгөөр тус улсад хөлбөмбөгийг бус теннисийг хүүхэд, залуус сонирхож эхэлсэн гэнэ. Ерөнхийдөө Италийн хамгийн түгээмэл спортоор хөлбөмбөг бус теннис тодорчээ. Хүүхдүүд гудамж, талбайд бөмбөг өшиглөх бус цохиур барьж, бөмбөг цохих болсон аж.
"Nielsen Fun Insights"-ийн мэдээлснээр 2025 онд 21.6 сая италичууд хөлбөмбөгийн фэн гэж хэлсэн бол 19.9 сая италичууд теннис болон бусад цохиуртай спортыг үздэг гэжээ.
Мөн авто спортын ноён оргил болсон "Formula 1"-д 19 настай, итали залуу Кими Антонелли цойлж байгаа учир залуучууд энэ спортыг ихээр сонирхож эхэлжээ.
Италийн шигшээ багийн дасгалжуулагч Женнаро Гаттузо ч ярихдаа "Бусад спортынхон ялж, түрүүлэхийг харах нь намайг сэдэлжүүлж байна. Надад бахархлыг төрүүлж байна. Гэтэл бидний байгаа байдал өөр зүйл харуулж байна" гэжээ.
Фэнүүд хангалтгүй байна
Италийн шигшээ баг эх орондоо тоглолт хийхэд фэнүүд нь нэгдсэн зохион байгуулалтгүй, хангалттай сайн дэмждэггүй гэнэ. Гэтэл дотоодын клуб бүр нь өөрсдийн гэсэн ультра фэн клубтэй, зохион байгуулалт, нэгдлээрээ дэлхийд зартай. Харамсалтай нь яг шигшээ багийнхаа тоглолт дээр тийм хэмжээний сэтгэл, зохион байгуулалт гаргаж чаддагүй аж.
Гаттузо энэ талаар "Эхний тааруу дамжуулалт дээр л шүгэлдээд эхэлдэг" гэв. Италийн шигшээ баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сан Сирод Норвегийн багт хожигдоход фэнүүд нь тамирчид руугаа шүгэлдэж, золтой л үймээн, самуун дэгдээгээгүй.
Багууд цэнгэлдэхээ эзэмшдэггүй
Европын бусад хөлбөмбөгийн клубуудтэй харьцуулахад Италийн багууд өөрсдийн цэнгэлдэхээ бүрэн эзэмшдэггүй, түрээслэдэг. АС Милан болон Интер Милан багууд саяхан л Сан Сирог Милан хотоос худалдан авч, өөрсдийн дураар нурааж, барих боломжтой болов. Рома ч яг тийм. Стадио Олимпиког хувьчлах ажил нь арван жил үргэлжилж байна.
Одоогоор ганцхан Ювентус л өөрсдийн цэнгэлдэхтэй гэхэд буруудахгүй. Багууд өөрсдийн цэнгэлдэхгүй учир түрээсийн төлбөрт их хэмжээний мөнгө өгч, олж буй орлогоо цэнгэлдэхтэйгээ хуваах шаардлага үүссэн. Ингэхээр Европын бусад багуудтай өрсөлдөх хэмжээний орлого олж чадахгүй байна.
Том зургаар нь харвал Италийн дотоодын лиг суларч, өрсөлдөөн үгүй болжээ. Үүнийгээ дагаад үзэгчид өөр спортыг сонирхох болов. Өрсөлдөөнгүй лигт шилдэг тамирчид төрөхгүй. Шилдэг тамирчид үгүй бол Италийн шигшээ сайн тоглохгүй.
3,576.03


























































Нэргүй 2026-04-14 85.118.165.197
!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-14 66.181.160.94
1980-аад онд Италийн шигшээд Паоло Росси, Дино Зоф гэдэг мундаг тамирчид байсан, бусдын нэрийг мартжээ!
Зочин 2026-04-14 59.153.113.125
Зиданы х****л нь ч юу юм бэ, холбооны бодлого, менежментийн л алдаа ш дээ, бага ДАШТ гэгдэж байх үедээ байгаа байдалдаа сэтгэл ханаж үргэлж ийм байх юм шиг санасны л гай ш дээ
Иргэн 2026-04-14 103.68.107.106
Зиданы х****л гэдэг юм байна лээ.
Нэргүй 2026-04-14 103.168.34.49
Zidane-s muuhai tsom-g ni bulaasan l da haha
Нэргүй 2026-04-14 59.153.112.125
ГАТТУЗОГ СОЛИХГҮЙ БАЙЛГААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛОО.