Эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын валютын сан, Дэлхийн банкны ээлжит уулзалт болж байна. Энэ удаагийн хурлаас ямар хүлээлт байгаа вэ. Их онцлог цаг үед болж буй хурал гэдгээрээ анхаарал татаж байна?
-Монгол Улс 1991 онд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гишүүн орноор элссэн. Тухайн элссэн цаг үе бол Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн, анх удаа хөрөнгөтөн оронд байрлаж буй банк санхүүгийн байгууллагад элссэн онцлогтой. Түүнээс өмнө Москвад төвтэй социалист орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажилладаг байсан. Монгол Улсын Бага хурлаас Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гишүүнээр элсэх тогтоол гаргасан нь манай нийгэм, эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан. Ялангуяа зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд цаг үед том дэмжлэг болсон. Олон улсын валютын сан одоогоор 190 гаруй гишүүн оронтой. Дэлхийн банк мөн тооны гишүүнтэй. Энэ хоёр байгууллага байгуулагдсан түүх гэвэл дэлхийн II дайнтай холбоотой. Дайнд ялсан 40 гаруй орон 1944 оны намар АНУ-д хуралдаж, дэлхийн шинэ дэг журмын талаар хэлэлцсэн. Улс орнуудын хөгжилд тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ хоёр байгууллагыг нэгтгэн байгуулсан. Монгол Улс ч өнгөрсөн 35 жилийн хугацаанд маш олон удаа дэмжлэг туслалцаа авлаа. Жилд хоёр удаа болдог хурлуудад гишүүн орны хувиар оролцдог. Валютын сангийн ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд Монгол Улсад ирж ажилладаг. Яг эдгээр өрүүдэд дэлхийн банкны санхүүгийн байгууллагын өндөр түвшний төлөөллүүд цуглаад байна. Тэд жил бүрийн хавар, намар дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдааны нөхцөл байдлыг хэлэлцдэг.
Сүүлийн 2-3 жилд гол анхаарч байгаа асуудал бол дэлхийн гео улс төрийн нөхцөл байдал болсон. Үндсэндээ 2022 оноос олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гол анхаарах асуудал дэлхийд болж зөрчил мөргөлдөөн болж хувирсан. Олон улсын валютын сангаас 2023 оны нэгдүгээр нэгэн шинэ тайлан гаргасан нь бараг анх удаа Дэлхий дахинд өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, түүнээс эдийн засагт учирч болох үзүүлэх тухай тайлан гаргасан.
-Түүнээс хойш дэлхийн геополитикийн нөхцөл байдал бүр ч хүндэрлээ. Дэлхийн банк одоогийн санхүүгийн хурлаар нэлээд гүнзгий хэлэлцэх хүлээлт байна уу? –Орос-Украины дайн тав дах жилдээ үргэлжилж байна. Мөн Ойрхи Дорнодын дайн болж дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Дэлхийн нийтэд эдийн засгийн асуудал гэхээс илүүтэй геополитикийн зөрчил мөргөлдөөн хамгийн том анхаарах асуудал болж хувираад байна. Үүнээс улбаатай түүхий эдийн ханшийн өсөлт, худалдааны тасалдал, хүнс өргөн хэрэглээний барааны үнэд үзүүлэх нөлөө гэх мэт маш өргөн хүрээний асуудал гарч ирлээ. Эдгээр асуудал Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гишүүн орнуудын уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болоод байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригт /2026.04.15/ Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын шинэчилсэн тайлан танилцуулна. Энэ тайланд өнөөгийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал бүс нутаг, улс орнуудад хэрхэн нөлөөлж болзошгүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Ойрхи Дорнодод шууд мөргөлдөөнд орж буй гурав, дам нөлөөнд өртөөд буй 10 гаруй улс байна.
Нэгдүгээрт, гол анхаарах асуудал бол дайн байлдаанд өртсөн орнуудын эдийн засаг цаашид яах вэ. Хоёрдугаарт, энэ дайны улмаас дэлхийн газрын тосны 20 гаруй хувийг хангадаг Ормузын хоолойн асуудал дэлхий нийтийн нийлүүлэлтийг тасалдуулах эрсдэл өндөр байна. Газрын тос, байгалийн хийн тасалдал энэ хэвээрээ үргэлжилбэл, дэлхийн эрчим хүч, түүнээс шалтгаалах өргөн бараа бүтээгдэхүүний үнэ гэсэн асуудлууд анхаарал татаж байгаа.
Энэ асуудлуудыг тусгасан тайланг танилцуулна. Мөн Олон улсын валютын сангаас хаврын уулзалтаар Дэлхий нийтийн санхүүгийн тайланг танилцуулна. Энэ үндсэн хоёр тайлангаас гадна долоо хоногийн турш өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүд болно. Тухайлбал, дэлхийд өрнөж буй дайн тулааны дараах эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ. Нөгөө талд Дэлхийн банкны хуралдаанаас улс орнуудын нийгмийн хөгжлийн асуудлуудыг түлхүү хэлэлцэнэ. Дэлхийн эдийн засгийг сонирхдог мэргэжлийн судлаач, шийдвэр гаргагчдын хувьд маш сонирхолтой долоо хоног болж өнгөрнө.
-Монгол Улсын хувьд дэлхийд өрнөж буй гео улс төрийн нөхцөл байдал, түүнээс улбаатай түүхий эдийн ханшийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол?
-Анхаарууштай хэд хэдэн асуудал байгаа. Монгол Улс 2016, 2017 онд эдийн засгийн хямралтай тулгарч байсан. Дараа нь КОВИД-19 цар тахлын үед улс орнууд хилээ хааж, тээвэр, худалдаа тасалдсан. Эдгээртэй харьцуулахад энэ удаагийнх арай өөр нөхцөл байдалд байна. Гол зөрчил, мөргөлдөөн гарч буй газар зүйн байршил Монгол Улсаас хол байна. Монгол Улс Ойрхи Дорнодоос газрын тос, шатдаг хий худалдан авдаггүй. Монгол Улс түүхэндээ түүхий газрын тос импортоор авч байгаагүй. Дотооддоо газрын тосны нөөцтэй. 1950-1960 онд арав гаруй жилийн турш өөрсдийн газрын тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Түүнээс хойш ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч байгаа. Тэгэхээр Ойрхи Дорнодын дайны нөхцөл байдал Монголд шууд тусахгүй. Бид Хятад, Солонгос, Япон, Тайланд шиг шууд түүхий газрын тос худалдан авч, шатахуун түлшээ үйлдвэрлэдэггүй. Ойрхи Дорнодын орнуудаас шууд худалдан авалт хийдэг байсан бол Монголд нөлөөлнө.
Түүнчлэн ОХУ-ын онцлог гэж байгаа. ОХУ-ын газрын тос “Уралс” төрлийнх буюу Ойрхи Дорнодын газрын тосноос өөр өтгөн найрлагатай. Энэ газрын тосыг худалдан авдаг орнууд цөөн. Орос, Украины дайнаас болоод Европын орнууд энэ төрлийн газрын тос худалдан авахаа зогсоосон. Далайн тээврийг ч хязгаарласан. “Уралс” төрлийн газрын тосны үнийг Сингапурын биржид тодорхойлж байгаа. Энэ үнэ Ойрхи Дорнодын үнээс нэг сарын хоцрогдолтой явдаг.
Дээр нь ОХУ “Уралс” төрлийн газрын тосыг дотооддоо олборлон, боловсруулаад Монголд нийлүүлж байгаа. Энэ бол улс дамнасан худалдаа биш. Худалдааны татвар, тариф байхгүй. “Роснефть” компанийн олборлосон тосыг өөр нэг охин компани боловсруулж байгаа. Энэ хооронд айхавтар үнийн өсөлт байхгүй. Монгол Улс, ОХУ-аас урт хугацааны гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдаг. Өнгөрсөн 2024 онд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээний нэг хэсэг нь АИ-92 төрлийн шатахууны нийлүүлтийг тогвортой үнээр хийх байсан. Эдгээр шалтгааны улмаас нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шок Монголд орж ирэх нь удаан байна. Огцом орж ирээгүй байна. Бидэнд бэлтгэх хугацаа байна. Нийлүүлэгч орны онцлог Монголд давуу тал болж байна. Тэгэхээр одоо АИ-95, дизель түлшний үнэ үлдэнэ. АИ-95 шатахууны хэрэглээ харьцангуй бага. Дизель түлшний хэрэглээ уул уурхай, эрчим хүч, газар тариалангийн салбарт ногдож байгаа. Эрчим хүч, уул уухайн эцсийн хэрэглэгчид үзүүлэх нөлөө бага. Газар тариалангийн компаниудад тогтвортой үнээр түлш нийлүүлчихсэн. Дизель түлшний үнийн өсөлтийн нөлөө харьцангуй удаан орж ирнэ. Эцсийн хэрэглэгчид гурав, дөрөвдүгээр улирлаас нөлөөлж эхэлнэ.
Өнөөдөр Монголд үүсээд байгаа үнийн өсөлт хүнс, махны үнэтэй холбоотой. Бид сүүлийн 30 жил зөвхөн Улаанбаатар хотын махны нийлүүлэлтийг зохицуулах гэж оролдож байна. Тээврийн зардлын өсөлт инфляцад маш бага нөлөө үзүүлж ирсэн. Монголбанк махны үнийн өсөлтийг зохицуулах боломжгүй.
3,576.02






















































Зочин 2026-04-14 202.131.230.163
Маш сайхан ярилцлага өгсөн Энхбаярт баярлалаа. харин Украйн ОХУ-ын газрын тос нэрэх үйлдвэр, шатахууны объектуудыг дрондоод байгаа тал бна уу? хэрэв тийм бол ялангуяа Анагрск ззрэг объектууд халдагад өртөвл манай нөлөөлөх тал байгаа биз дээ??
Нэргүй 2026-04-14 85.93.1.18
))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
И 2026-04-14 103.229.122.39
Овоо үнэн ярьдаг нөхөр бна. Орос, Хятад 2 хөрш Ойрхи дорнодоос хамаарахгүйэ ! Харин ч их хожно. Манай улс төрчид бөөн далим болгож Ковидын үе шиг хяналтгүй мөнгө цуслахаа л бодож яагаа ч үгүй үнэ нэмэх, дураараа дургих тогтоол шиыдвар ярьж бна ! ХУЛГАЙЧУУД !
Нэргүй 2026-04-14 103.57.95.117
Тэр бол оросын л шийдвэр иранаас авж чадахгүй улс оросоос авах уу үгүй юу гэдэг нь дээрээс нь энэ газрын тос гэдэг аливаа улс болгоны өглөөний цай шиг байнгын хэрэгтэй байна
лүбрал эдийн засаг ба чөлөөт зах зээл зээр үнэ тогтохуй 2026-04-14 202.131.230.90
манай лүбралүүд чөлөөт зах зээл их ярина, заримдаа социализмаа их санана үйгүйлнэ. Коммунист гэдгээ үхэтлээ нууна арчилал яриастай байнга
Нэргүй 2026-04-14 202.21.100.202
medku bi l lav itgehgui bna, ug n gaigui nuhur shig l bsan chini
Irgen УИХ 2026-04-14 202.21.96.212
ОХУ шууд дагаад Бензин, шатахууны үнээ өсгөөд байхад…шууд тусахгүй гэж хэлж яаж чадаж байна аа!!!
зочин 2026-04-14 103.57.93.61
Манайх бензин шатахуунаа ОХУ-аас л авдаг Нийлүүлэх өөр эх үүсвэр бараг байхгүй,Ойрх дорнотын хямрал байдлыг бүр дордуулж байна, Хоёр хөрштэй хэрхэн харилцахаас, зөвхөн шатахуун ч биш ,экспорт импорт бараг бүхэлдээ хамаарна, Зарим этгээдийн ,хоёр хөршийн эсрэг турхираад дайсагнаад байгаа явдал бол манай эдийн засгийг нураах сүйрүүлэх зорилготой үйлдэл
зочин 2026-04-14 103.212.119.34
Монголын бүх төрлийн барааны наймаачид буруу сонсовуу, зөв сонсов уу шууд л хуульгүйгээр үнээ нэмдэг асуудлыг хориг тавьж зохицуулдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол ямарч татвар ч төлөхгүй, амиа хичээсэн, дандаа гомдоллож байдаг, гадаадынхантай дэр нэг болчихсон, бүлэг үүслээ дээ. Соц үед дамын наймаа ихэсвэл үндэстэн сүйрнэ гэж байсан үнэн болж таарлаа. э****з, хурлийзууд ихэслээ.
зочин 2026-04-14 59.153.115.124
….амныхаа хирээр цуурч, бусдад амьдаа мэдрүүлэн гэсэн хөлсөний бичээчид л илүү сонрходог биз ээ…ер нь хяналтыг сэргээх нь чухал бна даа…УТ-чид нь цуурч, наймаачид нь ард түмэнээ шулж бгаа чинь тэд нэг л зорилогтойг харуулж бна шүү дээ….тэгээд л УИХ-дээр баталгаагүй мэдээлэл ашиглаж мэдэмхийрдэг гишүүд олширч бна шүү…..
Нэргүй 2026-04-14 202.21.124.253
Үнэн үнэн.Худлаа гадаад нөхцөл байдал гэж далимдуулж байгаа нөхдүүд болио.Үнэн ил болж та нарын нүгэл чинь нүдээр гарна шүү.
иргэн 2026-04-14 202.21.124.253
Үнэн үнэн.Гадаад нөхцөл байдал гэж далимдуулдагаа болих хэрэгтэй.Хэзээ оросоос өөр газраас нефть авдаг байсан юм авдаг болов.Зүгээр улстөрчид хоорондоо хэрэлдэхээ болиод л ажлаа хийлдээ.Манай бизнэс хийдэг хүмүүс далимдуулж үнэ нэмдэгээ боль.Үүнийг улстөрчид өөгшүүлдэгээ боль.Нүгэл чинь нүдээр чинь гарна шүү.
ew 2026-04-14 202.70.43.201
bas l amidralgui yaridag Ah boljee