Тайванийн сөрөг хүчний томоохон нам болох Гоминдан намын даргын айлчлалын дараа БНХАУ-ын эрх баригчид эдийн засаг болон нийгмийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн улс төр, эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг танилцуулжээ.
Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газраас Тайваньтай харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн 10 багц арга хэмжээг Ням гаригт танилцуулсан байна. Эдгээр арга хэмжээ нь улс төрийн яриа хэлэлцээ, залуучуудын солилцоо, худалдаа, тээвэр, дэд бүтэц болон соёлын хамтын ажиллагааг хамарчээ. Тус газрын мэдэгдсэнээр, Хятад улс Тайваниас импортлох хөдөө аж ахуйн болон загас, далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхийг дэмжихийн зэрэгцээ арлын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эх газрын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх юм байна. Мөн Тайванийн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох бүртгэлийн үйл явцыг хялбаршуулах, жижиг хэмжээний худалдааны захууд байгуулах боломжийг судлахаар төлөвлөжээ.
Тээврийн салбарт Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх тогтмол, шууд зорчигчийн нислэгийг бүрэн сэргээх ажлыг эрчимжүүлэхээс гадна Тайванийг Хятадын хэд хэдэн хоттой холбосон нислэгүүдийг дахин нээхээр төлөвлөсөн байна. Мөн Фужянь муж болон Тайванийн харьяанд байдаг Жинмэнь, Мацзу арлуудын хооронд дэд бүтцийн холболт байгуулах боломжийг судлах аж. Үүнээс гадна залуучуудын солилцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Тайваниас ойролцоогоор 20 залуу төлөөлөгчийг Хятад улсад урих тогтмол механизм бий болгох юм байна. Соёлын салбарт Тайванийн телевизийн цуврал, баримтат кино, хүүхэлдэйн киног Хятадын телевиз болон цахим платформуудаар гаргахыг зөвшөөрөх бодлого багтжээ.
Энэхүү шийдвэрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гоминдан намын дарга Жэн Ливэньтэй Баасан гаригт Бээжин хотноо уулзсаны дараа танилцуулсан. Хятадын Коммунист намын дарга болон Гоминдан намын удирдагчид 2016 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа уулзсан нь энэ юм. Уулзалтын үеэр Ши Жиньпин “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эрс эсэргүүцэж байгаагаа дахин нотолсон бөгөөд Бээжинтэй эвлэрэнгүй байр суурь баримталдаг Гоминдан намтай яриа хэлцээг идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар Бээжин ийнхүү Гоминдан намтай харилцаагаа идэвхжүүлж, эдийн засгийн урамшуулал санал болгох замаар Тайванийн одоогийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын засаг захиргаанд улс төрийн шахалт үзүүлэх стратеги баримталж байна. Хятадын тал Ардчилсан дэвшилтэт намыг Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч улс төрийн хүч гэж үздэг бөгөөд энэ бодлого нь хоёр эргийн харилцаанд нөлөөлөх чухал алхам гэж дүгнэж байна.
3,576.26





















































Нэргүй 2026-04-14 85.93.1.25
;))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-14 66.181.178.34
Гоминданы үлдэгдлийг цэвэрлэх хэрэгтэй.
Нэргүй 2026-04-14 150.228.177.226
Янзын өндөр хүүхэн байсан шүү. Найман шаргын гадаа явж байсан.