Ерөнхий сайдад хэн хэн зөвлөх вэ?

Ерөнхий сайдад хэн хэн зөвлөх вэ?

Ерөнхий сайдад хэн хэн зөвлөх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.03.30/ Ням-Очирын Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилсон билээ. Түүний зөвлөхөөр ажиллах хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч, зарим нь бүрэн албажаагүй байгаа аж.


ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Л.ДАШДЭМБЭРЭЛ:

Ерөнхий сайд Н.Учралын ахлах зөвлөхөөр Л.Дашдэмбэрэл ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга, ЗГХЭГ-ын даргын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Дэд ерөнхийлөгч нь байсан. 2024 онд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болмогц Ахлах зөвлөх нь болсон. Дараа нь Н.Учралыг Тэргүүн шадар сайд болмогц Ажлын албаных нь дарга болсон байна.

ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ О.БАТХҮҮ:
Хуульч О.Батхүү Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар Үндэсний эвслээс жагсаалтаар нэр дэвшиж байсан бөгөөд сүүлд эвслээсээ татгалзаж, гарсан байдаг. Хуульч О.Батхүү Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт 20 жил ажилласан туршлагатай нэгэн.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Н.ЧИМГҮҮНДАРЬ:

Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын Бэлтгэл ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Чимгүүндарийг Ерөнхий сайд Н.Учрал зөвлөхөөрөө томилохоор болжээ. Тэрбээр, Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үед Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр нь томилогдсон билээ. Түүний хувьд Франц улсын ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одон хүртэж байсан юм.

Тэрбээр 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташегаар ажиллаж ажлын гараагаа эхлүүлжээ. Үүний дараа 2008-2009 онд Гадаад хэргийн яамны Европын газарт атташегаар ажилласан. 2009-2012 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж, Монгол-Европын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр туршлага хуримтлуулсан аж.

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.ГАНБАТ

ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

Б.Ганбат нь хөгжлийн хөтөлбөр, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, 1988–1994 онд ЗХУ-ын Москва хотын Анагаах ухааны дээд сургууль (АУИС-2)-ийг анагаахын биофизикч мэргэжлээр төгсөж, магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь 1996–1999 онд Гадаад хэлний дээд сургуулийг Герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Мөн 2000–2002 онд Япон улсын Хирошимагийн их сургуульд суралцаж, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Түүний ажлын туршлагаас дурдвал, 2019–2022 онд Хөдөө аж ахуйн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, судалгаа, шинжилгээний ажил эрхэлсэн. 2022 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Европын Холбооны “Найрамдал” төслийн менежерээр ажилласан. Мөн 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөхөөр ажиллаж, салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгч ажилласан. 2024–2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, сайдын зөвлөхөөр ажилласан туршлагатай юм байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.БУЛГАНЧИМЭГ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар олон нийтийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ
Б.Булганчимэг Америкийн их сургуульд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж, улмаар Швейцарын Женев хот дахь Graduate Institute-д Хөгжлийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагад мэргэжилтнээр ажиллаж, хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж байжээ. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газарт дэд даргаар ажиллаж, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, стратегийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцсон туршлагатай аж. Мөн НҮБ-ын бүсийн төвд мэргэжилтнээр ажиллаж байжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Б.СҮХ-ОЧИР:

Тэрбээр МУИС-д эдийн засгийн математик загварчлалын бакалавр, Австралийн Сиднейн их сургуулийн эдийн засгийн онолын магистр зэрэгтэй ажээ. Түүний хувьд 2005-2022 онд Сангийн яамны Төрийн сангийн газар, Дотоод Ауит, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтнэ, хэлтсийн дарга, Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга, газрын даргаар тус тус ажилласан туршлагатай юм.

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Э.ТАМИР:

Түүний хувьд өмнө нь 2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 202.131.248.226

manai uls yur ni hezeech hugjihgui, yostoi butkuee, ene heden hachin yumnuudiig ni harchaarai

Avatar

яах уу 2026-04-22 202.70.34.115

Батхүү нь хамаагүй амьдрал ойр хүн бна, бусад нь хаагуур юу хж явсанг, олон нийтэд танигдсан эсэхийг мэдэхгүйм бна

Avatar

Ангараг 2026-04-22 153.75.232.58

Баян тансаг амьдралд өссөн, эцэг эхийн түлхээсээр гадагш явсан, хүний мөнгөөр хүүдэгнэж явсан амьдрал мэдэхгүй туршлагагүй хүнд толгойгоо өгөхөө больмоор юм даа

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

)))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Э. Нянгүй 2026-04-22 176.4.39.123

МС Timon
Эрх зүй
Бизнесийн удирдлага
Түүх магистр
ОУ Менежмент
Түүх доктор, ТЭХДЭЭ
2012-2014 онд Нийслэлийн МАН хороонд хэлтсийн дарга хийж бхдаа
2012 онд БИСд түүхийн магистр
2013 онд ээжийхээ сурч бсн ОХУ Сибирь салбарт Монгол,Түвд Будда судлалаар доктор хамгаалсан гэх?!
Нэг зүйлд тууштай явсан юмгүй,
Олон юмруу үсчсэн,
Элдэв цол хэргэм цуглуулж явдаг хүмүүсийг “ийм олон чадвартай” гэж эндүүрч чухал албанд томилохоо болимоор юм

Avatar

Оргилмаа 2026-04-22 202.55.187.103

Энэ Засаг удахгүй дээ

Avatar

Зочин 2026-04-22 103.229.123.106

Батхүү л хүн шиг харагдлаа

Avatar

иргэн 2026-04-22 66.181.176.158

Залуу ерөнхий сайд туулсан төөлсөн ахмад зөвлөх авах хэрэгтэй шүүдээ. Амьдрал мэдэхгүй жулдрайнууд юу зөвлөх юм бэ?

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.113.101

ЭНЭ ЗӨВЛӨХҮҮД Н ТУУЛЫН ЗАМЫГ ЗОГСО ГЭЖ ХЭЛСЭН

Avatar

Иргэн 2026-04-22 103.212.118.206

БИ ХУВЬДАА ЭНЭ ЗАЛУУГ ЗӨНДӨӨ ДЭМЖСЭН ГЭТЭЛ НАДААСАА ДОР МУЛГУУ БАЙЖ ХОТЫН ДАРГЙН ГАЙГҮЙ ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫГ НУРААДАГ БАЙНА Ш ДЭЭ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ТА НАР ИХ САНААД ХЭРЭГГҮЙ АН ТА НАРЫГ ХЭМХЛЭЖ ЧАДАЖ БН ДАА

Avatar

Нэргүй 2026-04-22 172.225.79.198

Oij buusan, oij buusan shiidver gargadag ES-d arai l turshlagatai zovlohyyd heregtei bsn ym. UB-g tyystees tseverlesen chin dahiad l hot buzarlaad garaad irlee. Getel COP17 boloh gej bdg

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: НЭГНИЙХЭЭ ХИЙСЭН ГАЙГҮЙ АЖЛЫГ НӨГӨӨ НЬ НУРААГААД БАЙДАГ МӨН ЧХЭЦҮҮ УЛС ЮМ ДАА 2026-04-22 103.212.117.10

Уул нь Нямбаатар хотын гудамж дахь ТҮЦ-үүдийг цэгцэлсэн юм. Багшийн дээдийн урдах, Тэнгисийн урдах автобусны зогсоолууд ямар сайхан чөлөөтэй, болж, автобусаар зорчдог хүмүүсийн талархал авсан. ГЭТЭЛ МАН-ЫН ДАРГА УЧРАЛ НЬ ЗӨВШӨӨРӨӨД ЭРГЭЭД ТҮЦ-үүд цэцэглэлээ. Дараагийн сонгуульд намаа ялуулах гээд сайн, муу бүхнийг зөвшөөрөөд байх янзтай боллоо доо. ТҮЦ-үүд ямар ч хяналтгүй, хаана бие засдаг нь тодорхой бус, ариун цэврийн шаардлага энэ тэр хамаагүй газар шүү дээ.

Avatar

Зочин 2026-04-22 202.131.225.242

Зөвлөхүүд жулдаж байна шүү

Avatar

Нэргүй 2026-04-22 103.212.118.194

ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ,ЭЛДЭВ ОЛОН ЮМААР ЗӨВЛҮҮЛСЭН БОДЛОГОГҮЙ ТУЙЛБАРГҮЙ САЙД БАЙНА

Avatar

иргэн 2026-04-22 66.181.178.179

бштэн жил хотоо цэвэр буудалд дээрхи түцийг байрлуулахгүй төлөө нямбаатар дарга тэмцэж буудал нь хүн зогсох зайтай шээс үнэртэхгүй тамхины ишгүй гайгүй бсан гэтэл учрал сайд гарч ирсэнээр нөгөө муухай түцнүүд шөнөөр буудалд буулгаж бна яагахд нэгийнхээ хийсэн ажилыг дэмжихгүй хотоо дахиад бохир ариун цэврийн шаарплага хангахгүй 10 жилийн хүүхдүүдийг тамхи хортой хоол өгч хордуулж бна бусад хотбн дарга нарыг бодход хамаагүй илүү ажиллаж бгаа даргын ажилыг дэмжээчээ ёсайд гуай

Avatar

зочин 2026-04-22 66.181.178.58

ЗА ЭНЭ ЗӨВЛӨХ НТР ЯАХ ВЭ. БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ГУДАМЖААР ДҮҮРЭН ОЛШИРСОН ТҮЦ-НҮҮДЭЭ
ЗАЙЛУУЛААРАЙ ЕРӨНХИЙ САЙДАА. УЧРАЛ ЗӨВШӨӨРӨРСӨН ГЭЖ ТҮЦ-НИЙ АВГАЙ НАР ХЭРЭЛДЭЭД, ХАШГИРАЛДААД БНЛЭЭ ШҮҮ.
ТҮЦ-ИЙГ ТОЙРООД ШЭЭС, ХОГ н**ш, ОРОЙ ТИЙШЭЭ АРХИЧИД ЦУГЛАДАГ. ТҮЦ-НҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААД ОВОО САЙХАН СЭЛҮҮХЭН БОЛСОН БАЙСАН ЮМСАН

Avatar

mr 2026-04-22 203.98.76.176

Боловсролтой сайн залуучууд зөвлөх нь байна. Сайн байна

Avatar

Иргэн 2026-04-22 203.217.139.241

Дутуу боловсролтой амьсгаанууд төрийн ажилд зөвлөхгүйгээр явдаггүй ээ??? Монгол улсад эд нараас илүү хүмүүс маш олон байгаа. Нам дагасан, цүнх баригч долдойнууд засагт гарах ийм л их зардал чирэгдэлтэй. Хэдэн жилийн дараа Монгол улс улам л дордсон байх болов уу.

Avatar

Хөөрхий 2026-04-22 202.126.89.86

Ардын Нам ч Хэзээ ч шийдэж чадахгүй 2 салбараа ХҮН намд өгцөн. Өөрсдөө Юууу ч хийхгүй Хамаг ажлаа зогсоогоол хоосоэ улс төржөөд л хэрэггүй ач холбогдолгүй гадаад, дотоод айлчлалууд, хоосон үзэл суртлаар энэ улс орныг удирдахнээээ хөөрхий

Avatar

Нэргүй 2026-04-22 202.126.89.86

Ардын Нам ч Хэзээ ч Ш

Avatar

Zochin 2026-04-22 203.217.139.241

Ajliin amjilt khusie.

Avatar

Зочин 2026-04-22 202.170.65.202

Яана даа Улс орон минь. Хэдэн найзууд, хүүхнүүдээр зөвлүүлсэн утсан хүүхэлдэй ерөнхий сайдтай.

Avatar

Чагнаа 2026-04-22 124.158.123.242

Батхүү болж байна. Харин ЕС үгий нь авбал шүү дээ…
ШУ бол ШУ л байх ёстой…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж