ОУВС: Бид эрчим хүчний цочрол авах бүртээ 1 алхам урагшилдаг

ОУВС: Бид эрчим хүчний цочрол авах бүртээ 1 алхам урагшилдаг

ОУВС: Бид эрчим хүчний цочрол авах бүртээ 1 алхам урагшилдаг

Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева Ням гаригт /2026.04.12/ өгсөн ярилцлагадаа Ираны дайнаас улбаатай эдийн засгийн хямрал дэлхий дахинд, тэр дундаа эрчим хүчний импортоос хамааралтай орнуудад ихээхэн нөлөөлж байгааг онцолжээ.

Тэрбээр "CBS"-д өгсөн ярилцлагадаа "Энэ бол бүх дэлхийн хэрэг. Хүн бүр л эрчим хүч хэрэглэдэг. Бүгд үнийн өсөлтийн зах зухаас мэдэрнэ. Яг адил тэгш байхгүй ч гэлээ. Улс бүхэнд өөр өөрөөр нөлөөлнө. Хэрвээ танай улс мөргөлдөөнтэй ойрхон байгаа бол томоохон цохилт болно. Газрын тос импортлогч орон бол мөн л томоохон цохилт болно. Өөрсдийгөө хамгаалах нөөцгүй орон бол маш хүнд нөхцөл байдалд орно. Хөөрхий эмзэг улс орнууд. Ази байна уу, Сахарын цөлөөс урагш орших Африк байна уу хамаагүй хүнд цохилтод орж байна. Бид хариу арга хэмжээгээ хэлэлцэхдээ хамгийн эмзэг, эрсдэлтэй байгаа орнуудад онцгой анхаарлаа төвлөрүүлнэ" гэжээ.

Түүний онцолсноор нөлөөллийг хамгийн их мэдэрч байгаа орнууд бол Азийн импортлогчид аж.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг хаана, эрчим хүчний хангамжийг богино хугацаагаар ч хамаагүй хязгаарлана гэж заналхийлсний дараа Кристалина Георгиевагийн ярилцлага цацагдсан байна. Трамп мэдэгдэлдээ "Дэлхийн хамгийн агуу хүчин болох АНУ-ын Тэнгисийн цэргийнхэн яг одоо Ормузын хоолойгоор орох, гарах бүх хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгааарлаж эхэллээ" гэсэн юм.

Ирэх өдрүүдэд юу ч болдог байлаа гэсэн дайнаас улбаатай эдийн засгийн асуудлыг шийдэх хурдан арга зам байхгүйг Георгиева хэлжээ. "Энх тайван хүн бүрийн нөхцөл байдлыг дээрдүүлнэ гэж бид найдаж байна. Гэхдээ дэд бүтцийн нөлөөлөл бас бий. Дэд бүтэц хэдий чинээ гэмтэнэ, эргээд бүрэн ажиллагаанд ороход төдий чинээ их цаг зарцуулна. Гэхдээ энэ хямралаас улбаалаад улс орнууд ногоон эрчим хүчний стратегид шилжих хүчин чармайлтаа эрчимжүүлэх болов уу. Үр нөлөөг нь мэдэртэл бага зэрэг ч хугацаа зарцуулж магадгүй ч гэлээ" гэж тэр хэлжээ.

Мөн "Нэг сайн зүйл гэвэл бид эрчим хүчний цочрол авах бүртээ илүү сайжирдаг. Өнгөрсөнд болж байсан эрчим хүчний цочролууд хоёр зүйлд хөтөлж байсан түүхтэй. Нэг нь эрчим хүчний илүү ашигтай ажиллагаа, хоёр дахь нь төрөлжилт" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.117.139

Хятад улс Олон улсын валютын сангийн санхүүжүүлэгч байхаа болих хэрэгтэй. Юунд дандаа АнУ-г дууриаж байдаг юм бэ!

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж