Сэм Альтманы гэр лүү хоёр дахиа халдав

Сэм Альтманы гэр лүү хоёр дахиа халдав

Сэм Альтманы гэр лүү хоёр дахиа халдав

"OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы Сан Франциско дахь гэр лүү молотовын коктейль цацсан хэрэг хоёр өдрийн өмнө гарсан. Тэгвэл Ням гаригийн /2026.04.12/ өглөө Сэм Альтманы гэр лүү дахин халдсан хэрэг гарлаа. Тодруулбал, машин дотроос байшин руу буудсан хоёр этгээдийг Сан Францискогийн цагдаагийн хэлтэс баривчилжээ.

Сэжигтнүүд нь 25 настай Аманда Том, 23 настай Мухамад Тарик Хуссейн нар байжээ. Тэд яг Альтманы гэр гэж зорьж онилсон эсэх нь тодорхойгүй байна.

Харин молотовын коктейль цацсан хэрэг нь өнгөрсөн Баасан гаригт /2026.04.10/ үүрийн 04:00 цагийн орчимд гарчээ. Байшин руу шатамхай төхөөрөмж шидсэний улмаас гадна хаалганд гал гарсан байна. Сэжигтэн этгээд үргэлжлээд үүрийн 05:00 цагийн орчимд "OpenAI"-ийн байрны гадаа оччихсон, шатаана гэж заналхийлж байхад нь цагдаа нар барьж авчээ. Өдгөө 20 настай сэжигтний яллах дүгнэлт хүлээгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.197

~~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж