Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж