Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камер ашиглан гудамж, замын хөдөлгөөний хяналт шалгалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны хооронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 иргэнд холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 иргэнд холбогдох арга хэмжээ авч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүлжээ.
Иргэн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хэрэв татвараа хугацаандаа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, түүний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилнэ.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнтэй холбоотойгоор оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах болон тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээ авна.
Мөн торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгууль бүрэн барагдах хүртэл хугацаанд хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг байна.
3,576.02






















































Болд 2026-04-13 202.55.188.38
Богдын хүрээ 600К машинтай 517 машин торгоно гэдэг чинь ажил хийсэн гэдэг дүр үзүүлэлт, инээдтэй ч юмдаа хөөрхий
Нэргүй 2026-04-13 85.118.165.90
!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
mashinii tatvaraa ene jilees buulga 2026-04-13 66.181.182.102
mashinii zam muutai baij yun mashinii tatvar nemeh ve