Хөлбөмбөгийн дэлхийн аваргын 60 жилийн өмнөх түүхийг хамтдаа сонирхоцгооё.
Африкгүй дэлхийн аварга
Урьдчилсан шатны үеэр FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо зохион байгуулалт, өрсөлдөөний асуудлаас шалтгаалан 1966 оны ДАШТ-д Африк тивийн баг оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ. Үүнийг эсэргүүцэж Африкийн 15 улсын шигшээ багууд бүгд тэмцээнийг бойкотолсон аж.
Бразилын бүтэлгүйтэл

Бразилчууд өмнөх хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн аваргуудын хувиар Англид ирсэн бөгөөд гурав дахь удаагаа дараалан түрүүлэх гол фаворитууд байв.
Аваргаа хамгаалагчид Португал, Унгар, Болгарын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтдоо Болгарыг 2:0-ээр хожиход Пеле болон Гарринча нар гоол оруулжээ. Гэвч дараагийн хоёр тоглолтдоо Унгар болон Португалд тус бүр 1:3-аар хожигдож, хэсгээсээ гарч чадалгүй гуравдугаар байрт бичигдсэн нь томоохон сенсаци болсон юм.
Хойд Солонгосын гайхамшиг

Хойд Солонгосын шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцож, гайхалтай амжилт үзүүлсэн. Эхний тоглолтдоо ЗХУ-д 0:3-аар хожигдсон ч дараа нь Чилитэй 1:1-ээр тэнцэж, Италийг 1:0-ээр хожсон. Италийн эсрэг ганц гоолыг Пак Ду-Ик оруулсан түүхтэй. Ингэснээр Хойд Солонгос хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж, Италийг тэмцээнээс мулталсан.
Шөвгийн наймд тэд Португалын эсрэг эхний 26 минутанд 3:0-ээр илүүрхэж байлаа. Гэвч Эйсебиогийн гайхалтай тоглолтын ачаар Португал 5:3-аар ялж, тэрбээр ганцаараа дөрвөн гоол оруулсан.
Финал дахь “сүнс” гоол

Финалын тоглолт Англи болон Баруун Германы багуудын хооронд болсон. Үндсэн цаг 2:2-оор тэнцсэн.
Нэмэлт цагийн 11 дэх минутад Геофф Хөрст маргаантай гурав дахь гоолыг оруулсан. Түүний цохилт хөндлөвчийг онож, доош ойж талбай руу буцсан ч шүүгч Готтфрид Дьенст, туслах шүүгч Тофик Бахрамовтай зөвлөлдөж, гоол гэж тооцсон.
Үүний дараа Англи дахин нэг гоол оруулж, 4:2-оор ялалт байгуулан түүхэндээ анх удаа дэлхийн аварга болсон юм.
3,576.02






















































Нэргүй 2026-04-13 85.118.165.90
~~~~ Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom