Боловсролын үнэлгээний төв ичиг, ичиг!

Боловсролын үнэлгээний төв ичиг, ичиг!

Боловсролын үнэлгээний төв ичиг, ичиг!

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2026 оны монгол хэл, бичгийн шалгалтын даалгавартай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, энэ удаагийн 12 дугаар ангийн суралцагчдааас авсан монгол хэл, бичгийн шалгалтын даалгаварт эротик өгүүллэгийн хэсгээс оруулсан байна. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар өгөхдөө "Элсэлтийн шалгалтын даалгаврын агуулгыг сайжруулж, ажлын хэсэг гарган ажиллана" гэсэн юм. Тэгвэл энэ даалгаврыг боловсруулсан Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын хүрээнд 2014 оноос эхлэн жил бүр монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж ирсэн. Шалгалтын агуулгын хүрээг Хэл зохиолын хүрээлэн болон багш бэлтгэдэг их, дээд сургуулийн судлаач, багш нартай хэлэлцэн тодорхойлж гаргасан байдаг. Энэ жилийн шалгалтад өмнөх жилүүдийн болон одоо ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа 10, 11, 12 дугаар ангийн 90 мянга орчим шалгуулагч хамрагдсан.

Энэ удаагийн 12 дугаар ангийн суралцагчдаас авсан шалгалтад Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Ц.Доржготовын "Хуруун чинээ лааны гэрэл", "Хөгшид хөгжөөнтэй", "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийг сонгон, хялбаршуулж, уншиж ойлгох чадварыг сорьсон даалгаврыг боловсруулсан.

Цаашид энэ сонголтод уран зохиолын төдийгүй уран зохиолын бус эх бичвэр, мэдээллийг уншаад ойлгох чадварыг илрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Харин "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийн тухайд, Түгжав нь гэрээс сүүлээ хавчсан нохой шиг л гарч буй гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм, хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" гэжээ.

Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар зохион байгуулдаг Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол санал үе үе гардаг. Хамгийн сүүлд гэхэд 2025 онд Элсэлтийн шалгалтын даалгавар задарсан гэх асуудал гарахад тус төвийн захирал асан Г.Гантуяа "Элсэлтийн даалгавар задраагүй. Материалыг тагнуулын байгууллагын хамгаалалт дор тараасан" гэдэг тайлбарыг өгч, өөрсдийгөө өмгөөлж байсан. Тэрнээс өмнө 2018, 2021 онуудад бас ийм асуудал маргаан дагуулж байсан ч хэн ч хариуцлага хүлээж байгаагүй. Одоо тус төвийн даргаар Э.Цэрэнцоодол гэж хүн ажиллаж байгаа аж. Үе үеийн сайд, дарга нар нь өөрсдийгөө хамгаалж, үр хүүхдийнхээ ирээдүйгээр тоглохоо болих хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд хэлж, бас шаардаж байна. Эх хэлний мэдлэгээ дээшлүүлж, монгол хэл, бичгээрээ зөв сайхан бичиж, ойлгож, уншиж сурахын тулд ийм шалгалтыг орон даяар зохион байгуулдаг болсон. Харамсалтай нь, сургуулийн сурагчдын насны онцлогт тохирсон уран зохиолын өгүүллэг, тууж, найраглалын хэсгийг сонгохгүйгээр, мэдрэмжгүй хандаж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.184.194

12gd bhiin 10r angi adilhan huruun chinee laanii gerel gej bsiishd

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.118.194

албаар хорлож байгаа бишүү 3 н үеийн намтрыг нь үзэх юмсан монголчууд биш байх

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.118.194

Доржготов гэгч зохиолчоос өөр зохиолгүй болчихсон юмуу

Avatar

Нэргүй 2026-04-13 202.126.88.101

Монгол ТӨРД ер нь Юу ч байлгаад, Юуг ч Хариуцуулаад нэмэр алгааа…….Мега Төслүүд ,Орд Газрууд, Үй олон ТӨХК-иуд Цөмд нь Худал Хулгайн үүр

Avatar

zochin 2026-04-13 103.80.210.133

Яанаа нүдний булай цаашаа ккккккк

Avatar

z**l 2026-04-13 103.111.68.2

naad sedeviig songoj eh beltgeliig hiisen humuusiig ajlaas ni halaach!pedofil yum bishuu. gaj novshnuud

Avatar

Нэргүй 2026-04-13 202.179.11.230

Төр чигээрээ хулгайч, архичин, дээр нь ямарч ёс зүйгүй новшнуудаар дүүрчээ. МАН-г одоо татан буулгамаар юм. АН-г бас татан буулгах хэрэгтэй.

Avatar

харанхуй 2026-04-13 202.21.108.81

Төрийн алба ч ичмээр дамшиг болсон доо, удаж байна

Avatar

Зочин 2026-04-13 202.21.107.9

Монголын "TOP" их сургуулиудыг төгссөн мэргэжилтэнгүүд л ийм шалгалтын материал бэлдсэн байх даа., -Түүнийг нь дарга нар хянаж зөвшөөрөөд шалгалтаа ав чдээ янз нь …… 66 их сургуультай улс юм чинь ийм мундаг боловсон хүчингүүд төгсгөж гаргасан байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.197

! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Ичих нүүрний шир. 2026-04-13 202.9.47.90

Хулгайн засаглалын 12 жилийн мега онигоо болж дээ

Avatar

Zochin 2026-04-13 202.126.90.182

Ene odoo yu be iim ym last shalgalt avdag yam ich nudnii bulai ichmeer ym

Avatar

Зочин 2026-04-13 202.21.107.9

Энэ ч арай дэндүү юм болж байгаа юм биш үү?
Ийм балай юм хийчээд тэгээд бас тайлбар өгөөд байгаа юм аа. Сайд нь ийм хүмүүсээ яахыг нь харж байхаас даа

Avatar

з**х*й 2026-04-13 103.229.122.190

з**х*й боловсролынхон. Тэд с***р, з**х*й, эротик …. гэж ялгаж чадахгүй

Avatar

БҮТ-д 2026-04-13 103.229.122.190

Боловсролын үнэлгээний төвийнхөн өөрсдөө энэ эхийг уншаад ойлгохгүй шүү дээ. Төр боловсролгүй, чадваргүй хүмүүсээр дүүрсэн дээ. Боловсролын байгуулагынхан боловсрол сайтай байж боловсролыг үнэлж, дүгнэнэ, хөгжүүлнэ.

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.116.11

ХААШАА ЯНЗЫН САДАРНИЗМ СУРТАЛЧИЛДАГ ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВМЙНХӨН БЭ. ЭД НАР ОДОО 7Р ХҮҮХЭДДЭЭ ИЙМ ЮМ УНШИЖ ӨГДӨГ ЮМ БАЙХ ДАА. ГУЯ ХАСАА НЯЛАЛЗУУЛААД Ч ГЭХ ШИГ. ЁСТОЙ ИЧИЖ АМЬДАР. ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЛЭГГҮЙ НӨХДИЙГ АЖЛААС НЬ ХАЛ. МОНГОЛ ХЭЛ СОЁЛОО СУРТАЛЧИЛСАН МЭРГЭШСЭН ШИНЭ ЗАЛУУС БАЙГАА. ТЭДНЭЭР СОЛИНО УУ.

Avatar

ЯАВАЛ.........???????? 2026-04-13 202.126.88.101

Монголд ер нь Иргэндээ ээлтэй ганц ч салбар алгаааа Бүгд Авилгажсан Мафжсан Буруу Тогтолцоо хаа Буруу Мэнэжмэнт Салбар бүрт шүглэсэн….Барилгын салбарт гэхэд л Байрны захиалга авах нэрийдлээр Иргэдийг Хохироодог Компаниуд Олширсооор………Яавал Монголчууд Дэд бүтэцтэй байр орон сууцтай, Чанартай Хүртээмжтэй Боловсрол Эрүүл Мэндийн салбартай болох вэээээ

Avatar

нэргүй 2026-04-13 202.179.18.129

Одоо хүүхдүүд уран зохиолын хичээл дээр ийм юм уншдаг болоо юу. Арай дэндэнэ ээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ байлгүй л яах вэ. Энэ арай лэндэнэ ээ.

Avatar

Нэргүй 2026-04-13 202.179.15.130

Монголын багш нарын Үйлдвэрчний холбоо багш нарыг их өмөөрөөд цалинг нь нэмье гээд байдаг билүү

Avatar

Арай тэнэг малнууд юм 2026-04-13 5.31.19.118

Боловсроын бүтэцийг ийм тэнэгүүд удирдан чиглүүлж бгаа болохоор яаж зөв соёл суртхуунтай ирээдүй бий болох вэ дээ чааваас гэж бүгд огцороо
Хүүхэд өсвөр үеийнхэнд гэрэлтэй сургамжтай нас цаг хугацаанд нь тохирсон үг хэл сургалт маш чухал байдаг

Avatar

Эгэл 2026-04-13 103.57.92.56

с***р самууныг сурталчилсан байна.Аливааг оносон нэрээр нь нэрлэж сурцгаая !

Avatar

dahin shalgalt esvel bugdiig ni tentsuul 2026-04-13 66.181.182.102

ene shalgaltand bugdiig ni tentsuul. shal balai shalgalt avah yum

Avatar

Нутгийн уугуул 2026-04-13 103.229.122.167

Ц.Доржготов гэх ямар зохиолч байдгийг хэдэн хүн мэддэг билээ…Үүний оронд Нацагдорж, Дамдинсүрэн, Инжинааш гээд Монголын сонгодог зохиолчдын бүтээлээс яагаад оруулж болдоггүй юм бэ..

Avatar

Порно 2026-04-13 202.9.47.90

МАН-ын хулгайчдын үед явагдаж буй самуун шалгалт!!

Avatar

нараа 2026-04-13 66.181.190.47

арай юу ичиж далд ортоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж