Нигерийн Агаарын цэргийн хүчин уржигдар (2026.04.11) жихадист босогчдыг онилж, агаарын цохилт өгөхдөө байгаа андуурч 100 гаруй энгийн иргэний аминд хүрчээ. Тэдний дотор бага насны хүүхдүүд ч багтсан байна. Уг хэрэг Нигерийн зүүн хойд нутагт байрлах орон нутгийн зах дээр болсон. Мөн олон хүн шархадсан тухай хүний эрхийн байгууллага болон орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Албаныхан алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа юм.
"Amnesty International" байгууллага амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлгээс иш татан, Йобе мужийн нэгэн тосгонд болсон агаараас цохилтын улмаас дор хаяж 100 хүн амиа алдсныг мэдээлсэн. Энэ бүс нь олон жил үргэлжилж буй жихадист мөргөлдөөний төв бүс болох Борну мужийн ойролцоо байрладаг. "Amnesty International"-ийн Нигери дэх захирал хэлэхдээ, тэд хохирогчдын зургийг дарсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд болон амьд үлдсэн хүмүүстэй ярилцсан гэжээ. Гейдамын нэгдсэн эмнэлгийн нэг ажилтан дор хаяж 23 шархадсан хүн эмчилгээ авч байгаа гэж мэдэгдсэн байна.
Ийм төрлийн андуурсан агаарын цохилт Нигерид түгээмэл тохиолддог. Тус улсын цэрэг ой модон дунд нуугдсан зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг байнга агаараас довтолдог бөгөөд 2017 оноос хойш ийм алдаанаас болж дор хаяж 500 энгийн иргэн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ийм осол нь тагнуулын мэдээлэл дутмаг байх, цэргийн нэгжүүдийн уялдаа холбоо сул байгаатай холбоотой.
Борну, Йобе мужийн хилийн ойролцоох том захыг Боко Харам бүлэглэлийн дайчид хүнсний нөөц авахдаа ашигладаг гэж үздэг. Иргэний хамгаалалтын бүлгийн нэг гишүүн хэлэхдээ, Боко Харамын гишүүд захын ойролцоо цугларч, ойролцоох суурингууд руу халдлага хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл байсан тул Агаарын цэрэг энэ мэдээлэлд үндэслэн цохилт өгсөн гэжээ. Гэсэн хэдий ч жихадистуудын бааз руу амжилттай цохилт өгч, мотоцикл унаж явсан олон дайчдыг устгасан гэж мэдэгдсэн байна.
Африкийн хамгийн олон хүн амтай улс болох Нигери улс аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарч байна, ялангуяа хойд бүс нутагт. Тус бүс нутаг олон жилийн турш бослого, зэвсэгт бүлэглэлүүдийн барьцаалах гэмт хэрэгт нэрвэгдсэн байна. Гол зэвсэгт бүлэглэлүүдэд Боко Харам, мөн “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой түүний салбар болох Баруун Африкийн Исламын улс муж (ISWAP) багтдаг. Мөн Нигер улстай хил залгаа баруун хойд бүсэд "Lakurawa" нэртэй өөр нэг "IS"-тэй холбоотой бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг.
3,576.02





















































Нэргүй 2026-04-13 85.118.165.197
!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-13 202.9.41.63
гяяяхх гяяяхх тэр чин урвахд бх юм бхгүй тэр урвсн гээд бгаа чин манжхужаа гарлтай л бсан бхгүй юу тэгээд тэр манж хужаадаа ажлласн бхгүй юу аан харин манжхужаагиынэрхшээлиыг үед мнгол хүнамьдрхынтулдманжбодлгийг дагхаас өөр аргагүй бсн л бхгүй юу манж худлаа манжлж мнголын хүнрүү манжлх атгаг ажллагаа шаачхсанахрхлтай.урвсн гээд бгаануудчин угаасаа л мнголд үүхлж оргнцнбснманжхужаа гарлтнгууд.