
Өчигдөр тэднийг хамтдаа үзвэр үзэхээр явж байхад нь гэрэл зурагчид дурандаа буулгаж амжсан байна. Жүжигчин Orlando Bloom эхнэртээ ихэд санаа тавьж байсан гэнэ.
Miranda Kerr “Би үргэлж ээж болохыг хүсдэг байсан. Бид хоёр үнэхээр баяртай, аз жаргалтай байна. Orlando үнэхээр сайн аав болно гэдэгт би итгэлтэй байна. Тэр одооноос л хүүхдээ халамжилж байгаа” хэмээн ярьсан байна. Хосууд өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан ба удахгүй төрөх хүүхэд нь тэдний анхны хүүхэд юм.
Харин түүний сүйт залуу Orlando Bloom согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн энэ зуны сенсааци тарьсан оддын жагсаалтад ороод байгаа билээ.
Н.Наран