100 тоннын даацтай "hybrid" дамп тракыг Монголын зах зээлд санал болгож байна

100 тоннын даацтай "hybrid" дамп тракыг Монголын зах зээлд санал болгож байна

100 тоннын даацтай "hybrid" дамп тракыг Монголын зах зээлд санал болгож байна

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2026” олон улсын үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож буй “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Л.Цолмонтой ярилцлаа.


-“Mongolia Mining 2026” үзэсгэлэнд танай компани ямар бүтээгдэхүүн онцолж танилцуулж байна вэ?

-“Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник, технологийн дэвшлийг танилцуулах, тогтвортой хөгжлийг дэмжих, салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болсоор ирсэн нэр хүндтэй арга хэмжээ юм. “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК энэ удаа “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, түншлэлээ өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Бид энэ удаагийн үзэсгэлэнд “LGMG” брэндийн "RTH100" буюу 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт (hybrid) дамп тракийг Монголын зах зээлд анх удаа танилцуулж байна. Энэ нь эдийн засгийн өндөр үр ашиг, түлшний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй шийдлийг хослуулсан бүтээгдэхүүн юм.

-RTH100 загварын гол онцлог юу вэ?

-Дэлхийн уул уурхайн салбар AI, IoT, 5G зэрэг дэвшилтэт технологид суурилсан ухаалаг систем рүү эрчимтэй шилжиж байна. Үүний хүрээнд хүнд машин механизм ч мөн адил өндөр бүтээмж, бага зардал, ухаалаг удирдлагын системтэй болж байна. Манай танилцуулж буй "RTH100" брэнд нь 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт (hybrid) дамп трак бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг удирдлагын системтэй. Ижил даацын дизель хөдөлгүүртэй техникүүдтэй харьцуулахад дунджаар 30–40 хувиар бага түлш зарцуулдаг. Улмаар ашиглалтын нөхцөлөөс хамааран нэг машин таван жилийн хугацаанд ойролцоогоор 85,000 ам.долларын түлшний зардлыг хэмнэх боломжтой. Мөн элэгдэл багатай, засвар үйлчилгээний зардал бага, тасралтгүй ажиллагаа өндөртэй гэдгээрээ онцлог. Бид үүнийг эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах “ногоон уул уурхайн ухаалаг шийдэл” гэж тодорхойлж байна.

Монголын уул уурхайн салбарт 100 тоннын даацтай техникүүдийн зах зээлийн эрэлт хэр байна вэ?

-Манай компани 2023 онд байгуулагдсан цагаасаа уул уурхайн машин, техник нийлүүлэлтийн чиглэлээр ажиллаж байна. Бид “Yutong” брэндийн 40, 60, 70 тоннын даацтай техникүүдийг нийлүүлж байсан. Харин энэ жилээс БНХАУ-ын уул уурхай, барилгын хүнд машин механизмын томоохон үйлдвэрлэгч Lingong Group-ийн “LGMG” брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Lingong Group 1972 онд байгуулагдсан. Барилга болон уул уурхайн том оорын машин механизм үйлдвэрлэгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн, борлуулалтын хэмжээгээрээ Дэлхийн топ 50, Хятадын эхний гуравт эрэмбэлэгддэг компани юм. Lingong Groupын  LGMG компани нь жилд 10,000-аас дээш дамп үйлдвэрлэх хүчин чадалтай, Хятадын хамгийн том дамп тракын шугамтай, IoT, AI ашигласан “ухаалаг үйлдвэртэй. Lingong Group нь дэлхийн 140 гаруй улсад  техникээ нийлүүлдэг, 60 гаруй салбар, 100 гаруй албан ёсны борлуулагчтай. Бид LGMG брэндийн RTH100 загварын бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэхийн тулд олон судалгаа хийсэн. Казахстанд болон ОХУ-ын Сибирийн бүс нутагт ашиглагдаж буй туршлагыг судалж, хүйтэн уур амьсгал, хүнд нөхцөлд ажиллах чадварыг нарийвчлан үнэлсний үндсэн дээр сонгон нэвтрүүлсэн. Мөн дотоодын зах зээлийн судалгаа ч давхар хийсэн.  Зах зээлийн судалгаанаас харахад Монгол Улсад 90–100 тоннын даацтай хүнд даацын техникүүдийн эрэлт тогтмол өсөж байна. Тухайлбал, гаалийн статистикаар энэ ангиллын техникийн импорт 2023 онтой харьцуулахад 2024 онд 120 гаруй хувиар өсөж, 2025 онд мөн үргэлжлэн 30 гаруй хувийн өсөлттэй гарсан байна. Мөн hybrid хөдөлгүүртэй уул уурхайн техникийг сонирхох хандлага огцом нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймээс  LGMG брэндийн RTH100 загварын бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн хэрэгцээ, зардлын хэмнэлт, бүтээмжийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн гэж бид үзэж байна.

-Танай компани худалдан авагчдад ямар нөхцөл санал болгож байна вэ?

-Бид харилцагч бүрийн онцлог, төслийн урсгалд нийцсэн уян хатан санхүүгийн нөхцөлийг санал болгож байна. Уул уурхайн төслүүд урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг тул төлбөрийн ачааллыг үе шаттайгаар хуваарилах, санхүүгийн дарамтыг бууруулах шийдлүүдийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл “Зөвхөн танд зориулсан худалдан авалтын нөхцөл”-ийг бид санал болгож байгаа. Бид техник нийлүүлэх бус  харилцагчдын санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг хамтдаа бий болгохыг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж