Хар тамхины хэрэгт холбогдогсдын 78 хувь нь ажилгүй иргэд байна

Хар тамхины хэрэгт холбогдогсдын 78 хувь нь ажилгүй иргэд байна

Хар тамхины хэрэгт холбогдогсдын 78 хувь нь ажилгүй иргэд байна

Прокурорын байгууллагаас гаргасан судалгаагаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна.

Тодруулбал, 2021–2025 оны хооронд нийт 1297 хүн мансууруулах бодистой холбоотой хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн байна. Үүнээс 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248 хүн ял шийтгүүлсэн бол 2025 онд хамгийн өндөр буюу 320 хүн ял авчээ.

Мөн 2026 оны нэгдүгээр улиралд прокурорын байгууллага мансууруулах бодистой холбоотой 192 гомдол, мэдээлэл, 185 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 57.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2026 онд 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Насны ангиллаар авч үзвэл яллагдагчдын 3.1 хувь нь 14–18 насныхан, 31 хувь нь 18–25 насныхан, 40.9 хувь нь 25–35 насныхан, 24.3 хувь нь 35-аас дээш насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд яллагдагчдын 87.5 хувь нь эрэгтэй, 12.5 хувь нь эмэгтэй байгаа бол 78.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна. Мөрдөн шалгасан хэргүүдээс 51-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

2026 оны эхний улиралд нийт 124 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42-оор буюу 51.2 хувиар нэмэгдсэн байна.

Эдгээрээс 83 буюу 66.9 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналтайгаар шүүхэд хүргүүлснээс 46 хүнд 7–30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчилд холбогдсон иргэдийг насны ангиллаар авч үзвэл 14–17 насны 12, 18–25 насны 24, 26–35 насны 7, 36-аас дээш насны 3 хүн байгаа бол хүйсийн хувьд 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

!!!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж