Жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг "Coachella" эхэлсэн билээ. Энэ жилийн наадам дөрөвдүгээр сарын 10-12-нд болон 17-19-ний өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Индио хотын "Empire Polo Club"-д зохион байгуулагдах юм. Цөл дунд, хүссэн хувцсаа өмсөж, дуртай дуугаа шимтэн сонсох боломжийг олгох "Coachella"-ийн үеэр хөгжилтэй, солиотой, галзуу, дур булаам гээд төрөл бүрийн үзүүлбэр тайзан дээр амилдаг. Тэгвэл хөгжмийн эрх чөлөөг олгох фестивалийн энэ жилийн гол дүрүүдэд Сабрина Карпентер, Жастин Бибер, Карол Жи нар багтсан. Мөн Лиззо зэрэг бусад уран бүтээлч цус булгилуулж, цөс хөөргөсөн тоглолтоороо цөлийн наранд шарагдсан шүтэн бишрэгчдийг уулга алдуулжээ.
Жишээлбэл, Сабрина өнгөлөг өмсгөлтэй бүжигчдээр тайзаа чимэглэн, "Man’s Best Friend" цомгийнхоо сурталчилгааг хийгээд амжжээ. Дараа нь Лиззо хүн шиг өндөр, том хэмжээтэй Лабубутай тверк бүжиг бүжиглэж, олныг хөгжөөв. Энэ мэтчилэн сонирхолтой, үзүүштэй мөчүүдтэй танилцацгаая.

Сабрина тайзыг бүхэлд нь бодит клип бичиж байгаа мэт олон төрлийн тайз засалттай үзүүлбэр үзүүлсэн байна. Мөн төгсгөлийн дуугаараа "Tears" синглээ толилуулсан бөгөөд дууны утгатайгаа зохицоно гэж үзэж усан сантай үзүүлбэр үзүүлжээ.

Жастин Бибер урьд урьдынхаа үзүүлбэрээс тэс ондоо, онцгой сэтгэжээ. Тэрбээр зөвхөн зөөврийн компьютертэйгээ тайзан дээр гарч, үзэгчдээ цаг хугацаагаар аялуулсан байна. Мөн өөрийн хөгжилтэй, мийм болсон видеонуудыг үзүүлж, шүтэн бишрэгчдийнхээ ботгон нулимсыг үзээд амжжээ.

Жак Уайт рок одоог хүртэл амьд байгааг мэдрүүлсэн. Тэрбээр сэтгэл хөдөлгөм гитарын гоцлол дуугаараа үзэгчдийн хайрыг татаж, наадмын хоёр дахь өдөр эрт ирсэн үзэгчдийг баярлуулсан. Жакын нэр анх фестивальд оролцох дуучдын дунд байгаагүй ч гэнэтийн үзүүлбэрээр гарч иржээ.

3,576.02






















































Нэргүй 2026-04-13 85.118.165.90
!!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom