Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа ганц хүнтэй өрхүүдэд зориулсан дэмжлэгийн хөтөлбөрөө өргөжүүлж байна. Энэ хүрээнд тэднийг эрүүл мэнд, нүүлт болон сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээнд хамруулна. Үүний зэрэгцээ ганцаараа хийхэд хэцүү ажлуудад туслах зорилгоор бэлтгэгдсэн туслах ажилтнуудыг илгээдэг үйлчилгээг мөн өргөжүүлэх бололтой.
Сөүл хотод ганц хүнтэй өрхийн тоо 2024 оны байдлаар 1.66 сая хүрчээ. Энэ нь нийт өрхийн 40 орчим хувийг эзэлнэ.
Одоогоор ганц хүнтэй өрхүүдэд зориулсан “ханиндаа эмнэлэг явах” үйлчилгээ байдаг боловч тус үйлчилгээний нэрийг өөрчлөхийн зэрэгцээ илүү өргөн цар хүрээтэй болгож байгаа аж. Тодруулбал, тус үйлчилгээ зөвхөн эмнэлгээр хязгаарлагдахгүй, сэргээн засах төв болон эрүүл мэндийн үзлэгийн байгууллагуудыг ч хамардаг болж байна. Ганц бие өрхийн гишүүн буюу тухайн ганц бие хүнд туслахаар томилогдсон ажилтан эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, эмийн сан орох, эмнэлгийн ажилтнуудтай харилцах гээд бүх үйл явцад нь хамт байж, туслана.
Энэ үйлчилгээг сард 10 хүртэл удаа, жилд нийт 200 цаг хүртэл ашиглах боломжтой. Төлбөр нь хуучин цагийн 5000 вон байсан бол ирэх сараас 6000 болж нэмэгдэнэ.
Ханиндаа эмнэлэг явах үйлчилгээг 2021 оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш нийт ганц бие иргэд нийт 70 мянга орчим удаа тус үйлчилгээг авчээ.
Харин нүүлтэд туслах үйлчилгээнд томилогдсон туслах ажилтан тухайн айлын хэрэглээний төлбөр тооцоог хийх, хаяг шилжүүлэх бүртгэл хийх, байрны доголдлыг шалгах зэрэг ажлуудад туслана. Энэ үйлчилгээ өнгөрсөн хоёрдугаар сараас туршилтын байдлаар хэрэгжиж байгаа юм. Ганцаараа амьдардаг залуус болон өндөр настнууд нүүхдээ өдөрт зургаа хүртэл цагийн тусламж авах боломжтой.
Харин сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд утсаар яриа өрнүүлэх, зөвлөгөө өгөх дуудлагын төв зэрэг багтана. Хэрвээ тухайн ганц бие хүнд нэмэлт тусламж хэрэгтэй бол илүү ахисан түвшний мэргэжлийн байгууллагуудтай холбож өгөх юм.
3,576.02

















































Нэргүй 2026-04-13 118.221.147.99
хятад солонгосууд муу яваадаа дээрэлхү муу хүмүүс. нийгмийн халамжийн систем байхгүй бол үхнэ л гэсэн үг.
Нэргүй 2026-04-13 66.181.178.34
Японы мэргэжлийн тулаанчдаас Ким ду ханыг барсан хүн байдаггүй.
Нэргүй 2026-04-13 118.221.147.99
солонгос японд эзлэгдэж 30 жил тамлагдаж зовж байхад орос америкууд орж ирж чөлөөлж өгсөн түүхтэй. ким ду хуан бол хэдхэн япон цааш нь харуулсан өчүүхэн амьтан. японыг ялсан монгол баатруудын хажууд бол өт
Нэргүй 2026-04-13 85.118.165.90
)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom