НЭМЭЛТ:
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан нам Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд дотооддоо бүрэн шинэчлэл хийж, сонгуулиа зохион байгууллаа. Суманд байгаа үүр, багаас эхлээд 200 мянган хүнийг хамруулж, дөрвөн үе шаттайгаар Их хурлаа хийн, шинээр төлөөллийн төв байгууллагаа баталгаажууллаа. ҮБХ нь Хяналтын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлөө байгуулж, системийн хувьд бүрэн бүтэн боллоо. Үндсэндээ 10 жил зогссон байсан үйл явц учраас зарим нь сэтгэл дундуур байж, шүүмжлэл хэлж байна. Одоо АН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг түр хойшлуулаад байна. Намын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Маргаашаас Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Улс төрийн зөвлөлөө нөгөөдрөө хуралдуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл дээр АН-ын бүлгээс завсарлага авсан. Энэ завсарлагатай холбоотой мэдээлэлд өөрсдийн байр сууриа нэгтгэлээ.
Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ дээр ёс зүйгүй авир ааш гаргасан тухай шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ. Түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Сая Ардчилсан намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, бүгдээрээ дэмжин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна. Энэ хуулийн төслийн санал хураалт ирэх Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцэнэ. Бид энэ өдрөөс өмнө улс төрийн шийдвэрээ гаргахаар Улс төрийн зөвлөлөө хуралдуулах шаардлага тулгарч байна.
Миний хувьд АН-ын ЕНБД-ын үүргийг түр гүйцэтгэгч Д.Амарбаясгалан гэж хүнийг үргэлжлүүлэн ажиллах саналыг оруулсан. Намын генсек хүн олон нийтэд микрофон барьж гүйхээс илүүтэй, менежментийн ажил руу орж төвлөрөх шаардлагатай. Гэвч олонхын санал хураалтаар дэмжээгүй. Үүнээс гадна Онц их хурал гэдэг зүйл байхгүй. Намын туг далбааг ашиглаж байгаа нь хууль бус учраас Хяналтын ерөнхий хороо хуралдаж, энэ талаар шийдвэр гаргана.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор харшилж байна. Иймд түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Ёс зүйтэй бай гэж шаардаж байгаа хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүс ёс зүйгүй үйлдэл гаргаж, худал мэдээлэл өгч болохгүй гэдэг хуулийн заалттай.
Үе үеийн Ерөнхийлөгч нар ийм хууль оруулж ирдэг. Энэ хуулийг баталж болохгүй гэж хэлсэн гишүүдийг хулгайгаа нуух гэж байна гэж шүүмжилдэг. Энэ шинэ үйл явдал биш. Яагаад үе үеийн парламент энэ хуулийг батлахгүй явсан бэ гэхээр парламент байхгүй бол тусгаар тогтнол байхгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч, мэддэг учраас парламентаа хамгаалж ирсэн. Ингэхийн тулд 76 гишүүний тоог 126 болгож нэмсэн. Одоо дахин парламент руу халдсан хуулийн төслийг оруулж ирж байна. Хэдхэн сарын өмнө 4-5 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг прокуророос оруулж ирнэ гэдэг мэдээ нийтэлж байсан бол энэ хуулийг батлуулахын тулд энэ процесс зогссон. Гишүүдийн тоо цөөн байгаа юм байна. Нэг гишүүн найзуудаараа хөзөр тоглоод сууж байлаа гэхэд Ёс зүйн дэд хороо, УИХ руу оруулж, эгүүлэн татдаг болно. Хэн ч хэнийг ч сонгосон бай олонход таалагдахгүй бол эгүүлэн татдаг нөхцөл байдал руу орно. Монголын парламент бие дааж шийдвэр гаргаж чадахгүй болох нь хэнд ашигтай вэ. Бид өөрсдөө парламентаа, төрөө бүрдүүлдэг байх ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОВ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Даваа гаригийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.13/ үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонсчээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд тус хуулийн төслийн талаарх мэдээллийг өгсөн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгсөн бөгөөд 12:00 цагт бүлгийн хурлаар гаргасан шийдвэрийг танилцуулах гэнэ.
3,576.02






















































Nam 2026-04-13 66.181.185.81
Parliament darhlaa bol Hulgaichguu nam
Нэргүй 2026-04-13 202.70.43.34
Парламентийг Ард Иргэд өөрсдийхөө мөнгөөр сонгож өөрсдөө байгуулдаг. ЕӨК-ийг ч Иргэд өөрслдийхөө мөнгөөр өөрсдөө сонгодог тэгэхээр Хүрэлсүхийг өөрийг нь Эгүүлэн татъя мөн. Монгол Улс төрийг тогтолцоо зөв ажилламаар бна
Зочин 2026-04-13 202.21.107.9
Энэ дарга чинь харин хөдөөний хөөрхөн ах байна шүү дээ.
Иргэн норовжав 2026-04-13 66.181.178.187
УИХ -д Намуудын илгээлэлтээр суух болсон 48 гишүүд нь ард түмний төлөөлөлгүй байгаа нь Үндсэн Хуулийн үндсэн заалтыг ноцтой юм. Одоо УИХ -д сонгуулах иргэдийг Намууд тодоруулдаг байснаа лавшруулан Намууд шууд томилон. 48 намын хамаарал бүхий хүнээ суулгах болсноор УИХ – нь ард тумний төлөөлөлийн биш улс төрийн Намуудын төлөөлөлийнх болсон нь баталгаатай юм. Иргэн УИХ-д сонгогдох саналаа илэрхийлэн ард түмний саналаар сонгогдсон иргэнийг БИЕ ДААГЧ гэж шоовдорлогддог болсон.
Нэргүй 2026-04-13 85.118.165.197
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-13 66.181.187.188
Ерөнхийлөгчийн төслийг намууд, түүнээс АН бүр ч дэмжихгүй, адал балмадуудын цуглуулга биз дээ
Нэргүй 2026-04-13 59.153.112.54
ОХУ-ын төрийн думын бүрэлдэхүүний 4 нам нь тус тусдаа улс орныхоо хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөх санал гаргацгаагаад аль нь ч элдэв шалтгаанаар хуралаа хаяж гарахгүй байгаа нь ТВ-ээ харагдах юм.. Манай УИХ-ын хуралдааныг ТВ-ээр харахад ихэнх суудал нь хоосон цөөхөн гишүүд сууж харагдаж байх юм. Яагаад ийм байгаад иргэд олон нийт дүгнэлт хийх учиртайг ерөнхийлөгч ч анхаарч эргүүлэн татах хууль санаачилсан болов уу..Гишүүдийн зарим нь хуулийн хэрэггүй гэж байгаа бололтой Тэгвэл цаашдаа яахав?
Монгол 2026-04-13 93.23.16.83
АН ингээд 2027, 2028 сонгуульд ард түмэнд ялагдлаа хөөрхий /энэ хуулийг монголын ард түмэн хүсэж, дэмжиж байгаа шүү
Нэргүй 2026-04-13 202.9.40.118
АН-ынхан өөрсдөө маш их ёс зүйгээр асуудалтай учир тийм хууль батлагдахаас айж байна. Жаахан юманд ам ажлын нэгдэл байхгүй худлаа ярьдаг нь батлагдаж байна. Өөрсдөө яасан сайхан юм ярьдаг билээ. Ичих булчирхайгүй улсууд юмаа
Нэргүй 2026-04-13 202.126.88.77
БЖ д ёс зүй, хууль хамааралгүй.
Нэргүй 2026-04-13 202.126.88.77
БЯРДАНА ДАА
Ахмад настан 2026-04-13 66.181.185.10
Энэ он цагт их хуралд байгаа нөхөдүүд Ерөнхийлөгчийн төслийг хүлээж авч шийдвэр гаргах иргэний зориг байхгүй ээ. Тэхээр хоосон орилсон бага мэдэгч, эх орон ард түмний эрх ашгийг боддоггүй бэртэгчингүүдийг шууд тараах л гарц байна. Өнөөгийн Их хурлын бүрэлдхүүнд улс үндэстнээ, ажлаа эрхэм чухалд авч үзэх хүн гарын 10 хуруунд л багтах төдий. Ер нь манай улс орны аюулгүй байдалд гаднаас биш энэ нөхөд л заналхийлж хөгжил хөдөлгөөнд саад болож байна. Та нарт ард иргэд эргэлзэж байгаа шүү.
Нэргүй 2026-04-13 66.181.177.237
Чадваргүй карманы улс төрч нэртэй юмнууд наад их хурлаар чинь дүүрэн байна!Татан буулгаж эргээд их хуралд дэвшихгүй болгох хэрэгтэй!
Иргэн 2026-04-13 202.9.47.57
АН-ын дарга 2028 оны сонгуульд гайгүй санал авах боломжоо алдаж байна гэсэн үг.
Хотын уугуул иргэн 2026-04-13 103.229.122.167
Тэгээд энэ АН хулгай луйврыг дэижинэ гэсэн үг үү. Нөгөө шудрага ёс, ардчиллын төлөө гээд гуцаад байсан нь худлаа болсон уу хамаагүй болсон уу.
зочин 2026-04-13 66.181.184.86
сая манай АН-ын УТЗ нь ихэнх нь Элбэгээгийн хүмүүс болсон… ингэхээр Цогтгэрэл ганцаардаад Улс Төрийн Зөвлөлийнхөө үгийг дагаж байгаа бололтой… ээ хөөрхий ингэж ёс зүй хариуцлагаас айсан улс төрийн зориггүй байхаар 2027-2028 онуудад АН яаж иргэдийн санал дэмжлэгийг авах юм бол доо.. Гишүүд хариуцлага ёс зүйтэй үлгэртэй байвал дагаад Нам Төр хариуцлага ёс зүйтэй байх байсан даа. АН ба ХҮН-ийн ёс зүйгүй гишүүд намын ирээдүйгээ унагаж байна… Үүгээр нь МАН-ынхан сайхан тоглоно доо…
Бэхээ 2026-04-13 66.181.186.39
Лодойсамбуу хариулна уу? Төрийн далбаагаа урж тасдан хөсөр хаяж байгаа нь ЁС ЗҮЙтэй асуудал мөн үү?. . АН яагаад төрийн эрх мэдэлд дуралдаг вэ?Анхны партизанууд нь монголын эдийн засгийг сүйрүүлж өөрсдөө баяжиж болдгыг яруу тодоор харуулсан учираас. Д Даваадорж(халзан) нар 2000 килограмм алтаар тоглож баяжсан.
Зөв шүү дээ 2026-04-13 202.9.47.90
Ямар ч байсан хүрэлсуга ба хулгайчдын нам засгийн үед л биш шүү, Хүн нам ч гэсэн хөндлөн хэвтчих хэрэгтэй.
Нэргүй 2026-04-13 66.181.184.86
сая манай АН-ын УТЗ нь ихэнх нь Элбэгээгийн хүмүүс болсон… ингэхээр Цогтгэрэл ганцаардаад Улс Төрийн Зөвлөлийнхөө үгийг дагаж байгаа бололтой… ээ хөөрхий ингэж ёс зүй хариуцлагаас айсан улс төрийн зориггүй байхаар 2027-2028 онуудад АН яаж иргэдийн санал дэмжлэгийг авах юм бол доо.. Гишүүд хариуцлага ёс зүйтэй үлгэртэй байвал дагаад Нам Төр хариуцлага ёс зүйтэй байх байсан даа. АН ба ХҮН-ийн ёс зүйгүй гишүүд намын ирээдүйгээ унагаж байна… Үүгээр нь МАН-ынхан сайхан тоглоно доо…
ЧАОС ДОО ЭНЭ АМЬТАН 2026-04-13 66.181.181.227
Энэ амьтан өрөвдөлтэй. АН сөнөсөн
Нэргүй 2026-04-13 122.201.31.83
АН угаасаа нар үзэхгүй!!! Монголыг 36 жил хорлож яваа ллрууд!!! тарвага женко сайханбилэг баярцогт бах мэлхий тэргүүтэнгүүд!!!!! АН засаг барихаар Монгол банкны сан хөмрөг хоосордог!!! ЭЗ унадаг!!! 5 толгойтой мангаснууд
Иргэн 2026-04-13 66.181.161.148
зөвөөө. дэмжиж байна
Нэргүй 2026-04-13 103.157.184.78
Их хурлынхаа ёс зүйгүй гишүүдэд шаардлага хүргүүл.
Нэргүй 2026-04-13 202.126.88.108
Даанч яавдаа