Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шанхай хотноо дөрөвдүгээр сарын 7–11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн найм дахь удаагаа болж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орны дэлхийн шилдэг шатарчид оролцдогоороо онцлогтой. Энэ удаад 12 улсын 13 баг урилгаар оролцож, А болон Б хэсэгт хуваагдан рапид төрлөөр 15+10 өрсөлдсөн байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар багтжээ.

Тэд “Б” хэсэгт БНХАУ-ын I баг, Казахстан, Египет, Тажикстан, Шри Ланкийн багуудтай өрсөлдөн шөвгийн дөрөвт шалгарсан байна. Хагас шигшээд “А” хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын багтай таарч, ялагдал хүлээжээ. Харин хүрэл медалийн төлөө Беларусийн багтай өрсөлдөж, эхний тоглолтод 2:1-ээр ялсан ч хоёр дахь тоглолтод 1:2-оор хожигдсон байна. Ингэснээр нийлбэр дүн тэнцэж, блиц тоглолтоор ялагчийг шийдвэрлэхэд эхний өрөг 1.5:1.5-аар тэнцсэн бол шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын баг 2:1-ээр ялснаар хүрэл медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-13 202.9.40.118

Болж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж