“Оюутолгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлжээ

“Оюутолгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлжээ

“Оюутолгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлжээ
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулжээ.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлсэн байна.
Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан заалтууд, түүнчлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьд дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байгаа аж.
Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Хөх чоно 2026-04-13 202.126.90.135

9.9 тэрбум юу ч бишээ хө.наадах чинь захын цүнх баригчийн гэрт нь байдаг мөнгө.хөөж гарга новшнуудыг

Avatar

Иргэн 2026-04-13 202.126.90.91

Уул уурхайгаас авч буй татварын зохих ёсны мөнгийг Байгал орчиныг сэргээхэд зарцулах

Avatar

Самарканд чулууджээ. 2026-04-13 202.9.47.90

Татан буулгавал таарна.

Avatar

Зочин 2026-04-13 66.181.185.154

ОТГОНБИЛЭГИЙН ХУЛГАЙ БОЛ ЗУУНЫ ЛУЙВАР БАЙСАН БОЛ ОЮУ ТОЛГОЙН АВИЛГА МЯНГАНЫ ЛУЙВАР БОЛСОН…

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.185.154

ГЭРЭЭГ НЬ ХҮЧИНГҮЙ ГЭСЭН МЭДЭГЛЭЛ ӨГӨӨД ХӨӨЖ ГАРАВАЛ ЗОХИСТОЙ…

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.185.154

ОЮУ ТОЛГОЙ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙХ ЁСТОЙ БОЛОВЧ ЦАХИАГИЙН ХОШГОРОО, АВИЛГАЧ БАЯРЦОГТ ЛУУХААНЫ АВИЛГААР БАНК ЦААШАА МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БОЛСОН … МӨН ОЮУ ТОЛГОЙД ХЭРЭГЛЭЭГҮЙ ГАДААДАД ӨӨР ТӨСЛИЙН ЗАРДЛЫГ ОЮУ ТОЛГОЙН ЗАРДАЛД ХУУРАМЧААР БИЧИЖ ОРЛОГООС ЗАРДЛАА ХАСХААР АШИГ ГАРГАХГҮЙГЭЭР ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР БОЛОН НОГДОЛ АШГААС ХУЛГАЙГААР 10 ЖИЛ ЗУГТАЖ ИРЛЭЭ… АВИЛГААР БАЙГУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БОЛ АНХНААСАА ХҮЧИНГҮЙ ХУУЛЬ БУС ГЭРЭЭ

Avatar

kjilfhu 2026-04-13 203.91.112.114

Хэдэн тонн зэсийн баяжмал, алт, мөнгө гаргасан бэ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж