"Falcons"-ийг шавраас гаргах шарын эзэн нь "karrigan" гэнэ

"Falcons"-ийг шавраас гаргах шарын эзэн нь "karrigan" гэнэ

"Falcons"-ийг шавраас гаргах шарын эзэн нь "karrigan" гэнэ

"FaZe Clan"-ийн "CS" багийн нүүр царай, ноён нуруу, ахлагч Финн Андерсен буюу "karrigan" багаа сольж, Саудын Арабын "Falcons"-д нэгдэж байгаа гэх мэдээ гарчээ. Түүнийг "IEM Rio" тэмцээний дараа шинэ багтайгаа нэгдэх болсон талаар эх сурвалжууд мэдээллэж байна.

"Karrigan" ирснээр Дамьян Стойлковски буюу "kyxsan" багийн бүрэлдэхүүнээс гарч байгаа аж. Тэрбээр жил хагасын хугацаанд "Falcons"-ийг ахалж, амжилт гэхээсээ илүүтэйгээр бүтэлгүйтэл дагуулсан.

Нөгөө талд "FaZe" баг шинэчлэл хийж байна гэлтэй. Тэд ирэх Мэйжорын эрхээ авч чадаагүй, фэнүүдээ гонсойлгосон. Ер нь сүүлийн үеийн амжилт, багийн солилцоо, шинэ тоглогчдын сонголт нь шүүмжлэл дагуулсан. Эцэст нь багийн ахлагчаасаа эхлэн өөрчилж байх шиг.

Өнгөрсөн "PGL Bucharest" тэмцээнээс хасагдсаныхаа дараа "karrigan" ярихдаа "Өөрийгөө хаана байх ёстой вэ гэдгийг амьдралдаа анх удаа бодох хэрэгтэй болжээ. Ийм үр дүнг багийн ахлагч хүний хувьд хүлээн зөвшөөрөх нь утгагүй. Хэрэгтэй гэвэл би ажлаа өгөхөд бэлэн гэдгээ багтаа хэлсэн. Би үүнийг хийхэд бэлэн байна. Нэг л зүйл болохгүй байна. Ажлаа өгөх ёстой бол өгье. Би зүгээр л энэ багийг надтай, надгүй эргэн топ түвшинд нь аваачихыг хүсэж байна" гэжээ.

"Falcons" багийн хайж яваа эвлүүлдэг тоглоомын сүүлийн хэсэг нь "karrigan" мөн үү? Тус баг хамгийн сүүлд өнгөрсөн жилийн зургадугаар сард залуу авьяастан "kyousuke"-г авчирсан ч цом хүртээгүй явна. Уг нь тамирчдын нэрсийг нь харвал дэлхийн шилдгүүд тэдэнд бий. Харамсалтай нь, дэд байр, мөнгөн медалиас өөр зүйл алга.

"FaZe"-ийн хуучин хамтрагчид болох "karrigan" болон "NiKo" нар долоон жилийн дараа эргэн нэгдлээ. Мөн дасгалжуулагч "zonic" болон "karrigan" нар 2016 онд "Astralis" багт хамтдаа зүтгэж байсан билээ.

"Falcons" багийн бүрэлдэхүүн дараах тамирчдаас бүрдэхээр болов.

  • Никола Ковач "NiKo"
  • Рене Мадсен "TeSeS’
  • Илья Осипов "m0NESY"
  • Максим Люкин "kyousuke"
  • Финн Андерсен "karrigan"
  • Данни Соренсен "zonic" (дасгалжуулагч)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

;)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж