З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

Нэмэлт:

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч гэрчээс мэдүүлэг авах үйл ажиллагааг шүүх хуралдааны үеэр зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа талаар хэлэв. Мөн хуралдааны ирцтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэгт дурдсан иргэн Ш.Батдэлгэрийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргалаа. Түүнчлэн шүүх хуралдаан зохион байгуулах бэлтгэлийг удаа дараа хангаагүйн улмаас хойшлуулсан, шүүх бүрэлдэхүүн хэргээ хэрхэн хянаж үзсэн талаар асуудлыг хөндөх нь зүйтэй гэлээ. Тиймээс процессын ноцтой зөрчлөө арилгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар шүүх хуралдааныг түр завсарлуулав.

Завсарлагааны дараа шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хуралдааны ирцтэй холбоотой хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэлээ. Улмаар 10:00 цагт эхэлсэн шүүх хуралдаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, хуралдааныг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний 09:30 цагт ахин товлолоо.

Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал /2026.03.23/ болж, хурлыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлож, үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 35.138.24.104

Чонын бэлтрэгт буулан өгөх хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

;))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.117.139

Бэлтрэг энхболд Суруга компанийн япон эзнийг хилс хэрэгт унагааж, түүний хэдэн арван тэрбумын эд хөрөнгийг нь хулгайлсан

Avatar

Нэргүй 2026-04-13 202.9.40.118

З.Энхболдыг хүзүүгүй хүн хэрэгт холбосон гэж би боддог. З.Энхболд шударга байсны төлөө Сайханбилэг, Элбэгдорж нарын занаанд орж хэлмэгдэхгэж байна. Шүүх шударгаар шүүх байлгүй дээ. Дараа нь З.Энхболд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл олонх иргэд дэмжих нь гарцаагүй.

Avatar

ZOCHIN 2026-04-13 103.119.92.177

Явуулах хэрэгтэй луйварчидыг

Avatar

ЭНЭ 2 ИХ МУУ ХҮМҮҮС 2026-04-13 66.181.181.227

ХОЁУЛАА ХҮН ХОГНУУД

Avatar

И 2026-04-13 103.229.122.39

энэ 2 – г хичнээн ч шүүдгийн ? заримы нь мартчихдаг, заримд нь торгууль хогдуулахд л явуулчихдаг. МОНГОЛЫН ШҮҮХ ШОГ ГАРАА!

Avatar

Захиалгат хэрэг 2026-04-13 116.84.110.122

Нүүрсний хулгайч Бор тээгийн "эзэн" Амарбаясгалангийн захиалгат энэ хуурамч хэрэг одоо болтол дуусаагүй юм уу? Та хоёр Амарбаясгалангийн цусыг холих хэрэгтэй шүү. Шүүх энэ хэргийг шууд цагаатгах хэрэгтэй.

Avatar

Бэхээ 2026-04-13 202.126.89.142

Зика ын явуулгээр цаг хожих тактик хэрэгжиж байна .

Avatar

Нэргүй 2026-04-13 43.242.242.59

З.Энхболдыг хэлмэгдүүлж байна. Тэр хүн ийм хэрэг хийхгүй. Ёс суртахуунтай шударга иргэн мөн

Avatar

Зочин 2026-04-13 202.126.88.103

Зика вирус яав ч сайн хүн биш, цагаатгасан нь но-той шүү

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.188.221

ЗТЯ гэж тэргүүнээсээ аваад ул хүртлээ бүрэн авилгажсан газар.

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.185.154

Зам, тээврийн яамны авто замын авилгачид яагаад орж ирэхгүй байна аа… АТГ шалгаарай…

Avatar

Нэргүй 2026-04-13 202.126.91.171

Хэрэг хэрэгтэй үедээ хэрэг болж гарч ирдэг.

Avatar

Нэргүй 2026-04-13 122.201.23.83

Худлаа ингэж яадаг байна аа. Дахиад л хойшлуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж