"Хэрвээ эдийн засаг хямарвал иргэд 3-6 сарын хуримтлал үүсгэх нь чухал"

"Хэрвээ эдийн засаг хямарвал иргэд 3-6 сарын хуримтлал үүсгэх нь чухал"

"Хэрвээ эдийн засаг хямарвал иргэд 3-6 сарын хуримтлал үүсгэх нь чухал"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор, профессор Г.Батхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Махны үнэ 30 мянга давж, бензин шатахууны үнэ нэмэгдсэн энэ үед инфляци нэг оронтой тоонд буюу 7.4 хувьтай байна гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэтэл ард иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй, халаасаа тэмтэрч байгааг хэлж байна. Тоон статистик, бодит амьдрал хоёр зөрүүтэй байгаа нь хэр бодитой тооцоолол вэ?

-Ерөнхийдөө, тийм бас үгүй гэх юм уу. 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс Улаанбаатарт хэрэглээний үнийн индекс зургаан хувь өссөн гэсэн дүн гарсан байна лээ. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь цаанаа 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний дунджаар тооцогддог. Тэгэхээр бусад бүх бүтээгдэхүүний үнэ ташраараа жигд өсөөгүй л бол дундаж үнийн өсөлт буюу инфляци бага байж болно. Тиймээс албаныхан заавал худлаа ярьсан байх албатай биш гэсэн үг. Жишээлбэл, тэр өсөлтийг задлаад харахаар дотор нь мах, махан бүтээгдэхүүний үнэ 18.1 хувь өссөн гэж гарсан байна. Тэгэхээр бараг гурав дахин ялгаа гарч байгаа биз дээ. Нөгөө талаас, иргэдийн орлогын хэмжээнээс хамаараад  "өндөр давтамжтай" хэрэглэдэг мах, бензин гэх мэт бүтээгдэхүүний үнийн өсөлт ялгаатай дарамт үзүүлдэг. Бага орлоготой байвал эдгээр бүтээгдэхүүний эзлэх жин өсөөд илүү хүчтэйгээр үнийн өсөлтийг мэдэрнэ. Үүнийг мэдрэгдэж буй инфляци /perceived inflation/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гар утаснаасаа цаг агаарын мэдээ харахаар -10 гэснээ feels like -5 градус гэсэн байдагтай адил гэсэн үг.

Ер нь бол ард иргэд "халаасаа тэмтэрч" байгаагийн шалтгаан нь инфляцийн тоондоо бус харин цалин, тэтгэврийн өсөлт нь хэрэглээний чухал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа асуудал юм.

Эдийн засаг хямарч эхэлбэл иргэд хувийн болон өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн хямрал одоогоор болоогүй байна. Болоогүй байхад бүгд хямралтай юм шиг үйл хөдлөл хийгээд эхлэх нь өөрөө хямралыг хурдан авчрах эрсдэлтэй. Дээр нь хямрал бол айдас биш, харин тооцоотой, хямагтай байх цаг үе юм. Хоёр улирал дарааллаад ДНБ-ний өсөлт сөрөг байхыг ерөнхийдөө хэлээд байгаа. Хэрвээ тийм үе ирвэл, иргэдийн хамгийн түрүүнд хийх зүйл бол өрхийн төсвөө дахин зохион байгуулах шаардлага гарна.

Зайлшгүй болон түр хойшлуулж болох зардлаа салгах шаардлагатай. Жишээлбэл, Тайландад очиж амрахаар төлөвлөж байгаа бол түр хойшлуулна гэсэн үг.

Мөн 3-6 сарын суурь хэрэглээг даах хуримтлал бүрдүүлэх нь зүгээр байх. Учир нь хямралын үед бизнесийн орлого дутсанаас болоод ажилчдаа цомхотгодог эсвэл бизнес нь зогсоод хүмүүс ажилгүй болдог, дээр нь өндөр хүүтэй өр авахгүй байх эсвэл нэмэхгүй байх, янз бүрийн хэрэглээний зээлийг түр азнах, орлогын ганц эх үүсвэрээс хэт хамаарахгүй байвал бүр сайн. Ерөнхийдөө хямралын үед өрхийн зөв санхүүгийн менежмент гэдэг нь ашиг хайхаас илүү амьжиргааны тогтвортой байдлаа хамгаалах тухай асуудал болж ирдэг.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх Тусгай хуулийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Засгийн газраас дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэлийг хэрхэн тооцож, урьдчилан сэргийлж байна гэж харж байна вэ?

Ердийн үед төсөв маш хатуу дүрэмд буюу төсвийн тогтвортой байдлын тухай хуульд захирагддаг. Гэвч геополитикийн огцом өөрчлөлт гарсан үед төр хурдан шийдвэр гаргах, санхүүжилтийг нэн шаардлагатай салбар руу буюу шатахууны нөөц бүрдүүлэх гэх мэт, шуурхай шилжүүлэх маневер хийх чадвартай байх ёстой.

Харамсалтай нь Монголд төсвийн сахилга бат сулрах, хяналтгүй зарцуулалт хийх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр надад бол далимдуулж баахан идэж уух байхдаа л гэдэг гутранги бодол байна яг үнэндээ бол.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Орос-Украины дайн үргэлжилж байгаа цагт газрын тосны үнэ өндөр хэвээр байна. Дээрээс нь монгол төгрөгийн ханш байнга унасаар байгаа. Тэгэхээр үнэ цаашдаа өсөх болно.

Багш нарын цалин хөлс, ахмад настны тэтгэвэр, эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхийн тулд төсвийг тодотгох шаардлагатай гэдгийг зарим улстөрчид хэлж байна. Улсын төсвийг жил бүр тодотгодог боллоо. Энэ оны төсвийг тодотгохгүй байх нөхцөл боломж байна уу?

-Улсын төсвийг тодотгохгүй байх нөхцөл боломж нь улс төрийн зоригоос шууд хамаарна. Хэрэв төр үнэхээр хэмнэлтийн горимоо хэрэгжүүлж, тэвчиж болох зардлуудаа буюу тансаг хэрэглээ, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа танаж чадвал төсвийн нийт хэмжээг нэмэлгүйгээр багш нар болон ахмадуудынхаа асуудлыг шийдэх боломжтой.

Эсрэгээрээ, төсвөө дахин тэлж тодотгол хийвэл энэ нь түр зуурын "гал унтраагч" болох боловч нөгөө эхэнд ярьсан инфляцийг улам хөөрөгдөж, иргэдийн амьдралыг эргээд дордуулах эрсдэлтэй.

Төсвийн тодотгол гэдэг нь энгийнээр, эдийн засгийн утгаараа "төлөвлөлт ба бодит байдал" хоёрын зөрүүг арилгах оролдлого гэсэн үг. Тэгэхээр төлөвлөлт оновчтой хийж чадахгүй байна гэсэн үг. Дээр нь засаг солигдохоор мөн илүү ийм тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг.

-Төр засгаас төсвийн хэмнэлт хийх талаар ярьдаг ч бодитоор хэрэгждэггүй. Ер нь хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ. Ард иргэдийн зүгээс төрийн түшээдийн хангамж, тансаглалаас эхлэх хэрэгтэй гэх шүүмжлэлийг байнга хэлдэг шүү дээ?

-Төсвийн хэмнэлтийг "бэлгэдлийн хэмнэлт" болон "системийн хэмнэлт" гэж хоёр хувааж үзэж болно. Төрийн түшээдийн хангамж энэ тэр бол илүү бэлгэдлийн шинж чанартай, том нөлөө багатай байдаг, сонсоход сүртэй боловч. Илүү бодитой хэмнэлт буюу "системийн хэмнэлт" нь төрийн худалдан авалт буюу тендер болон хөрөнгө оруулалт, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн нүсэр бүтэц, давхардсан функцүүд зэргүүдийг багасгаж чадвал жинхэнэ хэмнэлт бодитоор гарна. Манайх чинь цахим шилжилт цахим систем нэвтрүүллээ гэж байгаа ч төрийн нүсэр бүтэц улам томорч, албан хаагчдын тоо өсөөд л байдаг. Тэгэхээр үр ашиг гэдэг юм маш муу байна.

-Ирэх онуудад гадаадын хөрөнгө оруулалтаар хийх томоохон бүтээн байгуулалтаас алийг нь нэн яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай гэж харж байна вэ?

-Хамгийн түрүүнд мөнгө орж ирэх боломжоо нэмэгдүүлэх нь чухал байна. Минийхээр эхлээд боомтуудын төмөр замын холболтыг яаралтай дуусгаж нүүрсний экспортын эргэлтийг сайжруулж, зардлыг бууруулах. Үйлдвэрлэгч болон худалдан авагч нь бэлэн байгаа хамгийн найдвартайгаар бидний хийж чадах юм. Дараа нь магадгүй нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр тэгээд эрчим хүчний эх үүсвэрүүдээ сайжруулмаар байна.

-Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2025 оны гүйцэтгэлээр 35,7 их наяд төгрөг байна.Үүний 90 хувь нь буюу 32 их наяд нь гадаад өр байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Бид 35.7 их наяд гэдэг тоог сонсоод шууд айх биш, харин түүний "бүтэц" болон "чанар" руу нь харвал илүү бодитой дүр зураг харагдана. Жишээлбэл, гадаад өр валютын ханшаас шууд хамаардаг, ханш муудах бүрт энэ их өрийн хэмжээ улам өснө гэсэн үг. Улс орон олсноосоо ихийг зарцуулаад төсвийн алдагдал, гадаадаас олсон орлогоосоо ихийг гаднаас худалдаж аваад урсгал дансны алдагдалтай байхаар тэр дундах зөрүү нь дандаа зээлээр нөхөхөд хүрдэг. Өрийн гол шалтгаан нь их хэмжээний янз бүрийн бүтээн байгуулалтын зорилгоор гаргасан бондуудаас болж байгаа. Бондуудыг яагаад эргэж төлөхөд хэцүү байна гэхээр үр ашиггүй бүтээн байгуулалтад тэр мөнгийг хийсэн байна л гэсэн үг.  Тэгээд тэр өрөө арай өөр эх үүсвэрээс төлөх гээд дахин санхүүжилт босгох буюу дахин бонд гаргаж зээл аваад байхаар өр нь буурахгүй улам л нэмэгдэнэ. Үүнийг бууруулахын тулд шинэ өрөө аль болох хумих, төсвийн сахилга батыг чангалах, дотоодын бондын зах зээлийг хөгжүүлэх бас чухал, экспортыг нэмэгдүүлэх мөн экспортын сууриа төрөлжүүлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-04-13 122.201.31.74

статикийн газар дарга нь ман намын гишүүд болдог.Манын захиалгаар худлаа тоо гаргадаг
илт хэн үнэмших вэ Манд үнэн шудрага юм гэж
үгүй болсон дан авидагч худгайчуудаар дүүрсэн

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

:))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-13 202.9.40.118

Мах 30 мянга гарсан байхад Нямбаатар нөөцийн махаа 3 мянгаар нэмээд 18 мянга болгосон нь харин ч бага байгаа юм биш үү. Аль эсвэл 25 мянга болгох ёстой юмуу. Илжиг модон хударгандаа дуртай гэдэг дээ. Нөөцийн мах бэлдсэн хүн хэдэн төгрөгөөр зарахаа өөрөө мэднэ. ИРгэдээс асуух ёсгүй. Махны наймаачдыг үнээ нэмлээ гэж загнаж чадахгүй байж зарим учир ойлгодоггүй боловсролгүй хүмүүс хамаагүй юм ярьдгаа болио.

Avatar

ЖЕНДЕР 2026-04-13 202.9.47.90

ЛГБТ хүн гэдэг чинь энэ байна даа..

Avatar

Нэргүй 2026-04-13 202.9.46.109

zavtai novshnuud bhiima. yaaj amidarahaa bodood baij bhgui hun shuugeed suun bdag.

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.188.221

Иргэд автобусны мөнгөө төлж чадах үгүй дээ хүрээд байна даа эрхэм эрдэмтэн гуай. Өөрөө ийм иргэдийг хаанаас тэр олон сарын хуримтлал үүсгүүлэх гээд байгаа юм ?. Өөрөө аль нэг банк санал болгох юм уу эсвэл ?

Avatar

Нэргүй 2026-04-13 119.40.100.42

yer ni bol tani amidral hetsuu bgaa chini tani asuudal shuu. teriigee ene tendehiin humuust garagj ya ah hereggui

Avatar

сонгогч 2026-04-13 202.9.47.110

МАХНЫ ҮНИЙГ 3000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭНЭЭРЭЭ НЯМБААТАР ИРГЭДЭЭ САНААТАЙ ХЯМРААЖ ЭХЭЛЛЭЭ………………….УГ НЬ ХЯМРАХААС СЭРГИЙЛЭХ ЁСТОЙ БАЙМААР ЮМ…ГЭТЭЛ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ЭСРЭГЭЭРЭЭ………

Avatar

Эр үү 2026-04-13 202.9.46.189

Энэ эр юмуу, эм юмуу?

Avatar

Нэргүй 2026-04-13 66.181.179.129

гей

Avatar

Зочин 2026-04-13 59.153.113.108

Ярилцлагыг нь уншаад ойлгохгүй ,хүйсийг нь сонирхоод л .Хүйс нь хэнд юуны хамаа бнаа. Доктор профессор мундаг л хүн бна.

Avatar

Нэргүй 2026-04-13 43.242.242.59

Нөөцийн мах зарж байгаа нь их юм бишүү. Ямар албатай ч бишдээ. Иргэдээ бодоод төр засаг ийм арга хэмжээг авч ирсэн. АН бол үүнийг шүүмжилж байдаг. Махны үнэ зах зээлийн жамаараа явах учиртай гэж тэд ярьдаг. 1 кг мах зах дээр ямар үнэтэй байгааг бид мэднэ. Нямбаатар ингэж зар гэж тэдэнд хэлээгүй. Нөөцийн махаа хямд зарж байна гээд худалдаачид гомдол тавиад байсан. 1 кг махыг 16-17 мянгаар зарна гэдэг бол маш хямд байна. Үнэтэй гэж байгаа нь Хүчит шонхроос ав. Нөөцийг махыг цаашид зогсоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-13 43.242.242.59

Юмны үнийг худалдагчид мэддэг. Төр засаг үнийг хэрхэн тогтоох зарахыг нь тэдэнд заавал өлсгөлөн зарлаад сууна. Хуулиндаа ч төр нөлөөлнө гэсэн зүйл байдаггүй. Бензинийг импортлогч компни ямар үнээр зарахаа бас мэддэг. Орос улс ямар үнээр зарна түүн дээр нь ашгаа нэмээд зардаг. үүнийг тэнэг иргэд огт мэддэггүй төр засгаа буруутгаад сууж байдаг. Өөрсдөө Засгийн газраа ойр ойрхон огцруулаад байвал ийм л байдалд хүрнэ гэдгийг бас мэддэггүй. Ядуу амьдарч байгаагаа бусдаас боллоо гэдэг. Тэнэг байна

Avatar

М 2026-04-13 66.181.189.148

МАН иймл б.адаа

Avatar

зочин 2026-04-13 103.57.93.61

АН-ын хулгайчууд тэгээд үүнийг засч залруулж чадах юм уу Яаж,Худалдааны гол түнш хоёр хөршөө үзэн ядна,Барууны түрэмгий хүчин, түүний дотроос украины нацистүүдийг илт дэмжинэ, АН-ын талын бүх хэвлэлүүд зөвхөн барууны мэдээллийг сурталчилж, хоёр хөршийн эсрэг дайнд энэ чиглэлээр маш идэвхтэй оролцож байна, ,Эдийн засгийн харилцааг хөршүүдээс холдуулах хүйтрүүлэх таслах чиглэлээр ажиллаж байна,,Засгийн газрыг байнга унагаж юу ч хийлгэхгүй,зөвхөн самуун үүсгэх,монголыг нураах зорилготой

Avatar

Нэргүй 2026-04-13 202.131.240.147

тэгээд МАНдуулаад байгаа нь хаана байгаа нь
Украйнууд чамд ямар гэм хийчээв хахаха

Avatar

сонгогч 2026-04-13 202.9.47.110

Нямбаатар иргэдийнхээ эдийн засгийг санаатайгаар хямраагаад махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмээд эхэлсэн …улс орнууд иргэдээ хямралаас сэргийлдэг байтал Монголын төр засаг зориуд хорлож байna!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж