АНУ-ын Сан Франциско хотод "OpenAI" компанийн захирал Сэм Альтманы гэр рүү молотов коктейль шидсэн хэрэг гарч, 20 настай эрэгтэйг цагдаа нар баривчилжээ. Молотовын коктейлийг лонхонд бензин дүүргээд амсарт нь дүрсэн даавууг шатаагаад шиддэг байна. Улмаар онилсон байгаа галдан шатаахад ашигладаг байна.
Цагдаа нар өчигдөр өглөө (2026.04.10) Норт Бич дүүрэгт дуудлага авч очиход гэрийн хашааны хаалга галд автсан байжээ. "OpenAI" компанийн төлөөлөгч энэ хэрэг Сэм Альтманы гэрт болсон болохыг баталсан байна. Аз болоход хэн ч бэртэж гэмтээгүй байна. Сэжигтэн хэрэг гарсны дараа зугтсан. Гэсэн хэдий ч нэг цагийн дараа "OpenAI" компанийн оффисын гадна ирж, “Байрыг шатаана” гэж заналхийлснээр түүнийг баривчилжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тэрбумтан Сэм Альтман хиймэл оюун ухааны салбарын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг юм. Түүний "OpenAI" компани 2022 онд "ChatGPT" чатботыг танилцуулснаар хиймэл оюун ухааны хөгжлийг дэлхий даяар эрчимжүүлсэн гэж үздэг. Мөн тус компани хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр зарим ажлын байр цөөрөх эрсдэлтэй тул засгийн газрууд ажилтнуудыг дахин сургах, шинэ ур чадвар эзэмшүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж санал болгосон байна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-11 85.118.165.32
!!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom