Виз гаргана гэж залилан үйлдсэн этгээдийг 10 жилээр яллав

Виз гаргана гэж залилан үйлдсэн этгээдийг 10 жилээр яллав

Виз гаргана гэж залилан үйлдсэн этгээдийг 10 жилээр яллав

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх цахим хэрэгсэл ашиглан олон иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эгшиглэнг “Севеникс виз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2021 оноос 2023 оны тавдугаар сар хүртэл хугацаанд 491 иргэнийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрбээр Австрали, АНУ, Канад, Шинэ Зеланд, БНСУ, Герман улс руу виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна хэмээн иргэдийг хуурч, өөрийн болон компанийн дансаар нийт 3 тэрбум 603 сая 201 мянга 516 төгрөг шилжүүлэн авчээ.

Шүүх уг хэргийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд шүүгдэгч Л.Эгшиглэнг бусдыг залилан мэхэлж, гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон байна. Улмаар түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оноож, 3 тэрбум 285 сая 303 мянга 458 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү хэрэг нь удаан хугацаанд, олон хохирогчийг хамруулсан, зохион байгуулалттай байдлаар үйлдэгдсэн онц ноцтой залилангийн хэрэгт тооцогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-11 66.181.185.154

Нүүрсний хулгайн авилгачдаас Нэг зуун гучин сая доллар авч Нүүрсний сонсголоос сугалж нуун дарагдуулсан авилгач Энхбаяр чөлөөтэй явж байх юм аа

Avatar

Нэргүй 2026-04-11 103.212.119.134

3 жилийн дотор ганц компаниар 500 гаруй иргэн гадагш гарах хүсэлт өгсөн гэдэг нь айхтар тоо байна

Avatar

Нэргүй 2026-04-11 85.118.165.32

)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-11 202.9.40.94

Харинч бага ял өгч

Avatar

Нэргүй 2026-04-11 103.229.121.14

3 тэрбумын нүүрс хулгайлсан бол тэнсэн ч авахгүй ш дээ

Avatar

Нэргүй 2026-04-11 66.181.184.223

Төрд шургалсан хулгайч нарыг ингэж шийтгэдэг ч болоосой.

Avatar

OC Xot. - zopulgo, yst ? 2026-04-11 103.212.117.59

gadni OCni byrees boloyb.

terorist g/e ? _ bushyy. uursduu tegj yardguin bna #;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж