АН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно

АН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно

АН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2026.04.10/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох байсан боловч хойшлуулж, нэг сарын дотор дахин хуралдаж шийдвэрлэхээр болжээ. Яг одоо намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнийг сонгохоор хэлэлцэж байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан дахин үргэлжилж байна. Энэхүү хурлаар Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй учраас АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр өчигдөр хурал завсарласан юм. Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцжээ.

Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна. Ташрамд дурдахад, намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

ХОЁР ТОМ НАМЫН ДОТООД ХАГАРАЛ ЗӨВХӨН ӨӨРИЙН НАМДАА БИШ, ТӨРД Ч ГАЙ БОЛОХ ЮМ БАЙНА ШҮҮ. ХУРЦЫН ХЭЛСНЭЭР АН ДОТОР ЖЕНКО БҮЛГЭЭС ГАДНА ТЕСО-ИЙН БҮЛЭГ ҮҮССЭН ГЭНЭ. МАНЬ ХҮН ЭБИ БҮЛЭГ БИЙ, БАЯРЦГТ БИД ХОЁР ТЭР БҮЛГИЙН ГИШҮҮН ГЭЭД ХЭЛСЭН БОЛ ОНОО АВАХ БАЙЛАА.

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

МАН, АН хоёрын дотоод хагарал ийм баыйгаа юм. ЕНБД -аа сонгож чадахгүй тарлаа. ТЭРИЙГЭЭ МУНДАГ АРДЧИЛАЛТАЙ НАМ ГЭЖ ИЧИХГҮЙ ЗӨВТГӨЖ БАЙНА. ХОЁР ТОМ НАМЫН ДОТОРХ ЗОДООН БОЛ ЭРХ АШГИЙН ЗОДООН. ТЭРИЙГЭЭ НУУЦГАДАГ. ҮҮНИЙ БАТАЛГАА НЬ АН ЕНБД-АА СОНГОЖ ЧАДСАНГҮЙ

Avatar

Зочин 2026-04-10 192.82.92.42

Нам бол оюуны элитуудын байгууллага, улс терийн хал узсэн, хашир туршлагатай, ендер боловсрол ес зуйтэй хун байхаас, хеерсен, албан тушаал горьдсон, чадваргуй залуусын сурэг биш юм!

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.40.166

НИЙГМИЙГ ДАНДАА ТОГТВОРГҮЙ БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ ШАНТААЖЧИН НАМ ТАРАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД БИД ТАЙВАН АМГАЛАН ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛГҮЙ АМЬДРАХ БОЛНО

Avatar

Нэргүй 2026-04-10 103.212.117.248

Танай мангарууд улс орныг бараг бхгүй болгочихлоо шдэ

Avatar

Нэргүй 2026-04-10 172.58.243.16

Женког зайлуулж чадаагүй цагт АН өөд нар харахгүй, алалцааны л нам байсаар л бна

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.178.42

Ацтек бага ястнуудаас татгалзаж, халх стратеги баримтлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.166.196

sar hor nairuulah n de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж