Хүй долоон худгаас БНСУ-ын иргэний цогцос олджээ

Хүй долоон худгаас БНСУ-ын иргэний цогцос олджээ

Хүй долоон худгаас БНСУ-ын иргэний цогцос олджээ

Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос Өмнөд Солонгос улсын иргэн амиа алдсан байдалтай олдож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Тодруулбал, орон нутгийн малчид эрэгтэй хүний цогцос олсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас үзлэг шалгалт хийхэд, нас барсан хүн нь БНСУ-ын 57 настай иргэн болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Урьдчилсан байдлаар талийгаачийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. БНСУ-ын иргэн 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудалд ганцаараа аялахаар ирсэн байна.

Жуулчны визээр Монгол Улсад нэвтэрснээсээ хойш хилээр буцаж гараагүй бөгөөд хаана байсан нь тодорхойгүй байсан. Одоогоор тус иргэн ямар шалтгаанаар Хүй долоон худаг орчимд очсон, нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.197

) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.119.123

хүй долоон худгаас бол, монгол ялан уяач нэртэй хүүхдийн алуурчид алсан байхөө бүгдийг нь шалга…с**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж