"Цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал, санаачлага гаргахгүй"

"Цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал, санаачлага гаргахгүй"

"Цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал, санаачлага гаргахгүй"
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр /2026.04.10/ мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг зарчмын хувьд УИХ болон нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ дээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ дээр дэмжиж байна. Хоёр зүйл дээр эргэлээ бүхий шүүмжлэл байна. Тухайлбал, парламентын засаглалтай Монгол Улсын улсын хувьд сайн хэрэг. Ямар нэгэн хуулийн төслийг төрийн тэргүүн шахаж тулгаагүй. Хэлэлцүүлэг өрнүүлж, засч сайжруулаад явах ёстой. Тэгэхээр хоёр зүйл дээр хариулт өгье. Эхний эргэлзээ бол энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм биш үү. Хэн нэгэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаад, тэр эрх мэдлээ өөртөө авах гээд байгаа юм биш үү гэдэг эргэлзээ байна. Хоёрт нь намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн асуудал байна. Энэ гишүүдээ нам нь эгүүлэн татдаг байдал үүсэх үү гэдэг дээр асуудал тавьж, шүүмжлэл өрнүүлж байна.
Энэ бол зүй ёсны хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль нь өөрөө санал гаргаж, УИХ дээр хариуцлага алдсан, тангаргаасаа буцсан гишүүнийг эгүүлэн татая гэдэг үг өгүүлбэр огтоосоо байхгүй.
Үндсэн хуулиараа ч Монгол Улсын төрийн тэргүүнд ийм эрх олгоогүй. Тэгэхээр энэ болохоор Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг ажилдаа  хариуцлагатай байж, хуралдаа оролцож, хуулиа хэлэлцэж, ёс зүйтэй байх шаардлагыг тавьж байна. Нийт 126 гишүүнээс аль нэг нь тангаргаасаа няцаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байгаа гишүүндээ хариуцлага тооцох эрх нь УИХ-ын гишүүддээ хадгалагдаж үлдэнэ. Парламентын дархлаа нь энэ хуулиараа хадгалагдана. Нэр бүхий гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан байлаа гэж бодоход сонгогчоос өргөдөл өгч, УИХ-ын Ёс зүйн дэд хороо асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргана. Тэгээд УИХ-ын чуулганаар нээлттэй ярилцаад явна. Нэг сарын өмнө ярихад шүүмж явж байсан бол нэр бүхий шүүгчид одоо энэ хуулийг санал дүгнэлтээ өгч байж, УИХ дээр хүлээж авсан. Одоо бол эрүүл мэтгэлцээн өрнөж байна. Ерөнхийлөгч дургүй гишүүдээ эгүүлэн татах асуудал огт байхгүй. Дөрвөн жилийн хугацаанд ард түмний төлөөлөгч асуудал гаргавал 126 гишүүн шийднэ. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал санаачлага гаргахгүй. Энэ хуулийн төсөлд ийм агуулга огт байхгүй. Хяналт иргэдэд байгаа" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MIND SET 2026-04-10 202.126.88.101

Нийтэрээ Mind Set-ээ Өөрчилхөөс нааш Жаргахгүй эээээ

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.160.117

Цэцийн дарга, гишүүд нь улс төрөөс хараат юм чинь том улс төрчийн санаачилгыг үг дуугүй биелүүлнэ шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2026-04-10 103.229.123.29

хэрэгжүүлдэггүй болохор \ нэхээд байгаа хэрэг . Тэгэхээр АХИАД ХУУЛЬ санаачлаад байгаад л УЧИР байна аа даа … ??? ЖИЧ : Энэ хүүг нэг хэсэг их үгүйсэн ээ тэмдэглье . ИГЛИ тв – д байхад шүтэн бишэрдэг байж билээ , контенуудыг шимтэн үздэг , сайхан боловсролтой \ эз болон \ хүүхэд юм даа , " төр хэрэгтэй зайран " болоосой гэж хүсдэг байлаа . Өнөөдөр гэнт гараад ирэхээр нь баярласан гэж тоймгүй , гэтэл …

Avatar

Нэргүй 2026-04-10 103.229.123.29

Хэвлэлийн албаны даргын тайлбар \ гэе \ гэхэд үг, үсгийн алдаа , утга найуулгын ойлгомжгүй зүйл ямар их байна аа . Хаа хаана аа бичиг үсэгт л тайлагдах хэрэгтэй байна даа . За энэ ч яахав , энд дурьдсан бүх хариуцлага Тань гишүүний тангарага болон хамаарах хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжүүлдэг л юм бол тов тодорхой байгаа заалтууд шүү . Та ч тэгж л тайлбарласан байна – ЗӨВ , тэдгээрийгл хэрэглэх – хэрэгжүүлэх ёстой . Үүний ард иргэд \ хэр

Avatar

зочин 2026-04-10 66.181.160.108

Ерөнхийлөгч нь УИХаа захирдаг болох гэсэн алсын хорон санаа !!!..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж