Орос, Украин улс 1000 гаруй цогцос солилцов

Орос, Украин улс 1000 гаруй цогцос солилцов

Орос, Украин улс 1000 гаруй цогцос солилцов

Орос болон Украин улс өчигдөр /2026.04.09/ амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцосыг солилцов. Тухайлбал, оросын албаныхан Украины 1000 цэргийн цогцосыг буцааж өгсөн. Харин Украин 41 орос цэргийн цогцосыг  шилжүүлсэн байна. Энэхүү солилцоо нь энэ онд болсон гурав дахь удаагийн солилцоо бөгөөд өмнө нь нэг болон хоёрдугаар сард солилцож байжээ.

Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагийн нийтэлсэн бичлэгт хамгаалалтын хувцастай ажилтнууд хил дээрх тусгай цэгт цогцосын уутыг машин хооронд шилжүүлж байгааг харуулжээ.

Цогцос буцаах болон хоригдлууд солилцох нь АНУ-ын зуучлалтай хэлэлцээний хүрээнд хэрэгжиж буй цөөн үр дүнтэй алхмуудын нэг юм. Гэхдээ ийм солилцоонууд энхийн хэлэлцээ эхлэхээс өмнө ч хийгдэж байсан. Олон улсын Улаан загалмайн хороо сар бүр ойролцоогоор 1000 цогцос солилцох ажилд тусалж байгаагаа мэдэгдсэн. Мөн тус өдөр Оросын хүний эрхийн комиссар Татьяна Москалькова хэлэхдээ, хоёр тал томоохон хоригдол солилцох хэлэлцээг бараг тохиролцож дууссан бөгөөд уг хэлэлцээг дөрөвдүгээр сарын 12-нд тохиох Православын Улаан өндөгний баярын өмнөхөн эцэслэх төлөвтэй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит байдал 2026-04-10 103.57.92.56

оросууд мэдээгээ солиод бичиж:1000 орос 47украйн солилцож

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

УКРАЙНЫ ТАЛ 30-40 ОРОС ЦЭРГИЙН ЦОГЦОС ӨГӨХД ОРОСЫН ТАЛ НЬ 1000 УКРАЙН ЦЭРГИЙН ЦОГЦОС ӨГӨХ ЮМ.ЭНЭ МЯНГА ДОТОР ГАДААДЫН ХӨЛСНИЙ ЦЭРГИЙН ЦОГЦОС БАЙГАА БИЗ

Avatar

Нэргүй 2026-04-10 47.248.228.45

энэ укрууд алсан Оросуудыгаа идчихдэг юмуу хайшаа юм!

Avatar

Нэргүй 2026-04-10 202.179.24.90

Аль аль нь ялахгүй цогцос сольсоор эрчүүдийнхээ амийг хядсаар дуусах ньбайгаад

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 103.168.34.48

Украйнчууд хядуулж байгаа юм байна даа

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.182.146

Зеленский фронтод амь үрэгдэгсдийнхээ цогцосыг солилцоогоор хүлээж эрс авахаас татгалзаж байсан боловч тал бүрийн шахалтад орж дээд тал нь 1000 л авна гээд гэдиичихсэн

Avatar

Нэргүй 2026-04-10 202.126.89.9

Украйн алаад хядаад дуусаж бна гэсэн солилцсон цогцосын хархаар алуулаад дуусаж бгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.46.199

сар болгон 1000 Украйн цогцос .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж