Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нүүр номоороо дамжуулан дараах байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Монгол Улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий. Харамсалтай нь, өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.
Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.
Улстөрч ирнэ. Улстөрч явна. Монголын ардчилал мөнх оршино.
Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:
9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;
9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;
9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэжээ.
3,576.02





















































Зочин 2026-04-10 202.179.26.227
Чи Монголд ирээд хувиараа Найрамдал зуслан, ХАН УУЛ дүүрэгт л барилга баьж хувийн бизнес хийж байгаа биз дээ. Чи болоогүй. Чиний үгийг хүлээж авах хүн одоохондоо байхгүй. Чи Японд төгслөө гээд Нара болохгүй шүү. Хуулийг нийт гишүүдэд зориулсан юм. тэгээд ч улс төрч болох яагаач үгүй байж бас Засгийн газарт орж ажиллах сонирхолтой. Эхлээд шуналаа тат, боловсролоо ахиул. Ёс сутахуунтай бай.
Зочин 2026-04-10 192.82.92.42
Ардчилсан улсын коммунист нам удирдаж болдоггуйм бна. Тер тер басдахин тер болчихоод бна!!!
Нэргүй 2026-04-10 85.118.165.32
!!!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-10 202.9.40.166
НЭГ ЮМ СЭДЭЭД ХИЙХ ГЭХЭР ЗААВАЛ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАХ ЮМ. ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДИЙГ ТАТАХ НЬ ЗӨВ ГЭЭД Л НИЙГМЭЭРЭЭ ШУУГИАД БАЙСАН ЧИНЬ ЯГ БАТЛАГДАХ БОЛСОН ЧИНЬ ЭСЭРГҮҮЦЭЭД ЭХЛЭХ ЮМ. ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ БАРИХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ХЭН Ч ДУУГАРДАГГҮЙ ЗӨВШӨӨРДӨГ БАЙСНАА ЯГ БАРИАД ЭХЛЭНГҮҮД ЭСЭРГҮҮЦДЭГ МОНГОЛЧУУДЫГ ОЙЛГОХГЙҮ БАЙНА
Нэргүй 2026-04-10 66.181.187.188
Ардчилал бол юуны өмнө хуулиа хүндэлж дагаж мөрдөх үйл мөн. Үүнийхээ хүрээнд санал бодлоо чөлөөтэй бөгөөөд ажил хэрэгчээр илэрхийлж нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үйл явц бөлгөө. Манайд бол өөрийгээ ардчилагч гэх туйлширсан бүлэг этгээдүүдийн хэрүүл тэмцэл, бусдыг доромжлох, гүтгэх, засагт гарвал гоё нэрийн доор шууд хулгай луйвар дээрэм хийж улсаа унагадаг нь ардчиллын эсрэг ажиллагаа биш гэжүү
Нэргүй 2026-04-10 59.153.112.125
Барууны оронд сурч, ажиллаж байсан залуучууд монголдоо ирээд ажиллахаар манай улс төрчдийн хандлага шал өөр, хувийн, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгаа урьтал болгодог нь таалагдахгүй байгаа юм.Энэ залуу олон шинэ санал гаргаж хуульд тусгуулсан.Ах нарынхаа эсрэг буруу байына гээд хэлчихдэг ийм залуучуудаар МАН эгнээгээ нэмвэл сонгогчид харна шүү. ТЭГЭХГҮЙ БОЛ ХУУЧИН ОВГОРУУДЫГ ЧИНЬ НАМЫН ГИШҮҮД НЬ Л СОНГОНО. ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД СОНГОХГҮЙ
Нэргүй 2026-04-10 202.126.91.158
Монголд Ардчилал яг утгаараа бйасан ч юмуу даа…..Энэ ЗҮҮНИЙХЭН чинь 1990 оноос хойш "Социализмаа сайжруулана гээд явсаар өнөөдрийн Утаатай, Хогтой, Тоггүй, Дэд бүтэцгүй, Ард Олон нь байр оронгүй, Авилгалжсан Худалч Хулгайчууд Залхуучуудын Улс болчихлоо шдэээ……ЗҮҮНИЙХЭН бол Ардчилалынхаа Санаачилсан Хийсэн бүтээснийг Харлуулж Устгаж Үгүйсгэж эсвэл Атаархан Яг дуурайж давтаж л ирсэн.
Нэргүй 2026-04-10 202.126.91.158
ЗҮҮНИЙХЭН Ардчилалыгаа дуурайгаад Мөчөөрхөөд МЕГА төсөл гээд мангар мангар төслүүд хийх нэрээр Зүгээр л Мөнгө иддэг болсон. Улс оронд үзэгдэж харагдаж хийж бга юм бхгүй……
Зочин 2026-04-10 103.80.211.111
Иш чааваас оорийгоо ч мэдэхгуй юу ч хийж узээгуй Ардчилал гэдэг угээ ч сайн ойлгохгуй байж Худлаа битгий ярь
Орк 2026-04-10 202.9.46.181
МАН-ын Төв Хорооны Хулгайчдын Товчооны 10 хүн!!
sdf 2026-04-10 202.21.108.79
энэ бас нэг б**с бна аа бн
Лaлap 2026-04-10 202.9.46.181
чи өөрөө бас нэг точго байнаа!!
Хотын уугуул иргэн 2026-04-10 103.212.119.52
Ардчилал ардчилал гэх юм. Ардчилал гэж тэр Барууны орнуудад огт ярьдаггүй. Яагаад гэвэл хоосон ардчиллын оронд тэнд хууль, журмыг ян тан биелүүлдэг. Ядуу буурай, хууль нь гууль болсон улс орны улс төрчид ардчилал гэж их ярьж, түүгээрээ өөрсдийн тэнэглэлээ нуух гэж оролддог. Ардчилал бол хууль жухам болохоос хоосон тунхаг огт биш.
Нэргүй 2026-04-10 203.91.115.43
үхсэн баасны ардчилал тийм юм бхгүй гэж нэгэн этгээд хэлэв. Ард-чи-л***р
Бат 2026-04-10 103.71.100.121
Данхын суганы үс их айж байх шиг. Бас хулгай хийх, худал хэлэх нь хязгаарлагдаж, гишүүний дархлаа алдагдана гэнээ. Бас хүний суганд удаан байж чадахгүй болно гээд сүнс нь зайлах нээ. Энэ мэт суганы үснүүдийг зайлуулах нь зөв.
Нэргүй 2026-04-10 59.153.112.165
орк та нар ойлгохгүй ээ. Та нар боловсрол, ухаан дутна
Нэргүй 2026-04-10 103.212.118.194
ер нь болохгүй яаж болдгийн хэл амтай хэрүүлч болгоныг гишүүнээс гаргаад байх нь утгагүй.Харин төрд цаазаар аваачих ч багадмаар идсэн луйвардсан хулгайлсан төрийн албаныхан өчнөөн байж л байдаг яг ямар хариуцлага тооцов Намбарын Энхбаяр,Гаалийн Баатар Нүүрсний Ганхуяг гэх мэт цөөхөн жил ял эдлэв ял гаран жилд олон дарга нар улс хохироосон ч бараг энэ хэдхэн хүн шийтгүүлсэн биз дээ
Нэргүй 2026-04-10 66.181.183.140
хууль, ёс зүйгээ зөрчихгүй л байвал болох биш үү, яахаараа 10 хүний эрхэнд ордог юм, гэм буруугаа хамгаалахгүй шүү хөө
иргэн 2026-04-10 192.82.66.11
ҮҮнийг ойлгоход чиний ухаан дутна.
Нэргүй 2026-04-10 178.174.229.45
teneg estoi teneg
Нэргүй 2026-04-10 202.9.40.83
энэ залуу японд суралцаж, ажиллаж амьдарсан, тэдний шудрага ажил хэрэгч зан чанар , ёс зүйтэй байдлыг эзэмшсэн овоо хүн. манайхны мөнгөөр бүхнийг шийддэг зэрлэг хүрээллийн гадна үлдсэн цөөн гишүүдийн нэг.
Зочин 2026-04-10 103.212.116.36
100 мянгаас дээш иргэн гишүүнийг эргүүлэн татах тухай гарын үсэгг цугларвал УИХ ын чуулганаар хэлэоцэж шийддэг болох хэрэгтэй 4 жилидураар нь дургиулмааргүй байна