"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"

"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"

"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах  тодруулгыг хийлээ.


-УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал олонхийг бүрдүүлж байгаа нам УИХ-ын гишүүнээ эгүүлэн татдаг болно гэх зүйл яригдаж эхэллээ. Энэ үнэн юм уу. Ард түмний сонголтоор сонгогдсон УИХ-ын гишүүнийг намын шийдвэрээр эгүүлэн татдаг болбол тодорхой хуулиудыг зөрчсөн үйлдэл болохгүй юу?

-УИХ-аас уг хуулийг баталбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олонхийг бүрдүүлж байгаа намын эрх мэдэлд шилжинэ. Олонхийг бүрдүүлж байгаа нам хэнийг татах вэ гэдгийг шийднэ. Энэ байж болохгүй. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татах вэ гэдэг  асуудал тодорхой хуулиудаар зохицуулагдаж ирсэн. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол буцааж татах боломжтой гэсэн үг. Хуулиндаа заасан байдаг.

Харин ёс зүйн алдаа гаргавал яах вэ гэдэг тодорхой зүйл байдаггүй. Бусад улс орны практикт ч байдаггүй. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдэх вэ гэвэл ёс зүйтэй хүнийг намууд нэр дэвшүүлэх ёстой. Ёс зүйтэй хүнийг ард иргэд сонгох ёстой. Өнөөдөр төрийн эрх барих түвшинд нэг гажуудал гарсан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ байдаг. Гэтэл УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц өөрчилж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдэл хэдхэн хүний гарт очсон.

Үндсэндээ төрийн эрх барих дээд байгууллага Үндсэн хуулийн Цэц болчихсон байна. Энэ гажуудлыг яаралтай засахгүй бол маш ноцтой нөхцөл байдал үүснэ.

Цэцийн хэдэн гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг болох гэж байна. Нийгэмд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, хоорондоо зодолдож байгаа нь, нүүрсний асуудал, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ-ийн асуудал гэх мэт ард түмний бухимдлыг төрүүлэх олон асуудал гарч байна. Энэ бүхэн мөнгөний сонгуультай холбоотой. Яагаад гэвэл асуудалтай хүмүүсийг намууд нэр дэвшүүлж байна. Гэтэл тэд сонгогдоод төрийн эрх барих байгууллагын нэр хүндийг унагаж байна. Тиймээс ард түмний байгуулсан төрийн эрх барих байгууллагыг хялбараар өөрчилж болохгүй.

Ёс зүйн асуудлаар хүнийг эгүүлэн татна гэдэг маш төвөгтэй. Ямар ёс зүйн зөрчлийг үндэслэх вэ гэдэг нь хүндрэлтэй асуудал. Ёс зүй гэдгийг дур зоргоор тайлбарлан олонхийг бүрдүүлж байгаа нам юу ч гаргаж ирээд шийдэж болох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр олонх намын дарга хэнд ч дийлдэхээргүй эрх мэдэлтэй болно.

Тиймээс парламентын ардчилал эмзэг байдалд орж байна гэдэгтэй санал нийлж байна. Энэ бол ярилцах ёстой асуудал. Ярьсаар ирсэн ч шийдлээ олж чадахгүй байна. Ард түмэн асуудал байна гэж үзэж байгаа нь зөв. Гэхдээ намууд ч, иргэд ч ёс зүйтэй, зөв хүмүүсийг сонгох хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Намын гишүүн байхад хэн ч байсан хамаагүй, мөнгө сайн тарааж байвал “мундаг” гэж сонгож болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага бол жирийн албан байгууллага шиг халж, сольж болдог бүтэц биш.

Энэ бол ард түмний элч, “бага ард түмэн” юм. Үндсэн хуулиар ч хамгаалагдсан байдаг. Хэрэв намуудын хооронд зөрчил гарвал олонх болохын төлөө нэгнийгээ шахан зайлуулах оролдлого гарч болно. Ийм тохиолдлууд өмнө нь ч гарч байсан. Сонгуулийн үр дүнгийн дараа зарим хүмүүсийг оруулж ирэхгүй байх тохиолдол ч байсан. Энэ нь ард түмний сонголтод нөлөөлж буй үйлдэл юм. Одоо бүр сонгогдоод орж ирсэн гишүүдийг ч янз бүрийн шалтгаанаар эгүүлэн татах нөхцөл үүсэх гэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага учраас нэг, хоёр хүнийг татсанаар улс төрийн тэнцвэр алдагдаж, бүр төрийн эргэлттэй дүйцэх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-10 66.181.176.87

Ач холбогдолгүй ийм улс төрийн акц,албан тушаалын тухай ярьж л хамаг цагаа барах юм даа. Ухаанаа уралдуулж улс оронд ашигтай мэргэн бодлого явуулмаар байна.

Avatar

Нэргүй 2026-04-10 202.179.11.230

Hurelsuh iim baidald oruullaa.

Avatar

ХУУЛЬЧ 2026-04-10 202.9.46.25

АРДЧИЛАЛАА ОЙЛГОДОГҮЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗҮТГЭДЭГ ТЭНЭГҮҮДЫН ОРОНД МУУ, САЙНЧ ,,ЧАДВАРТАЙ ЧАДВАРГҮЙ Ч ,,ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГЭЖ НЭГ БАЙГУУУЛАГА БАЙХ УЧИРТАЙ Л ДАА.

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-10 101.100.178.98

чам шиг хогуудыг л зайлаач гэсэн хууль новшоо

Avatar

Хулгайч 2026-04-10 202.9.46.181

Дандаа зөв ярьдаг, манай талын хүний дүрд тоглодог л юм. Ордны буг болсон хулгайчдын нэг. 10%-ийн тендерчин, хөвсгөлийн бяслагны амбаар пин барьж мөнгө шaacан хулгайч даа..

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.40.166

ДАВААСҮРЭН БОЛ ШУДАРГА ГИШҮҮДИЙН НЭГ МӨН. ЗӨВ ЯРЬЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-04-10 27.123.212.86

Монгол орны хувь заяаг хэн шийдээд байгаа билээ дээ. Дархан эрхтэй УИХ-ын гишүүн нэртэй ёс суртахуунгүй нөхөд хэний хувь заяаг яаж шийдээд байгаа билээ дээ. Нөхөр минь. Бод бод сайн бод

Avatar

sdfsd 2026-04-10 122.201.31.207

чам шиг хогнууд УИХд олон жил суугаад Монгол Улсыг сүйрүүлсэн учраас энэ хууль хэрэгтэй байгаа юм

Avatar

зочин 2026-04-10 103.57.93.61

Даваасүрэн зөв ярьж байна, Улс орныг сүйрүүлсэн хүнийг иргэд энгэж олон удаа сонгодоггүй юм, Сонгуульд намууд ч иргэд ч хариуцлагатай хандах хэрэгтэй, УИХ-ын шийдвэрийг хэн нэгэн болон хэдэн хүн дураараа өөрчилж болохгүй, Хуулийнхан,хууль хяналтын байгууллага хүртэл УИХ-ын эрх хэмжээ рүү дайраад байх шиг санагддаг,Нийгэмд хортой элдэв гажуудал үүсгэж болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-10 202.55.188.122

Хоёр нүүртэй хогийн хулгайч

Avatar

зочин 2026-04-10 103.57.93.61

Бусдын нэр хүнд рүү дайрсан,гүтгэж гүжирдсэн, чам шиг этгээдүүд л харин жинхэнэ аюул

Avatar

Лaлap xyлгайч 2026-04-10 202.9.46.181

10 хувийн авилгалчийн бяслагны амбаарнууд.

Avatar

Нэргүй 2026-04-10 27.123.212.86

УИХ нь мэргэжлийн эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй, Цэц нь бас мэргэжлийн УИХ-ыг мэргэжлийн байлгахад анхаардаг болчихвол асуудал нь гайгүй л баймаар юм.

Avatar

Нэргүй 2026-04-10 103.212.119.52

Бас нэг их мэдэгч гараад ирлээ.

Avatar

зочин 2026-04-10 66.181.160.108

Утга нь нэг эрх мэдэл нөгөө эрх мэдлийнхээ эсрэг асуудалд оролцож байгаа нь л буруу шүү дээ

Avatar

Нэргүй 2026-04-10 203.91.115.56

УИХ хариуцлагагүй гишүүд өөрийхөө асуудлыг өөрөө шийддэг байвал ноцтой асуудал үүснэ.

Avatar

Хөх цэрэг 2026-04-10 202.126.88.100

Хурандаа долдойнуудаа цэнэглээд юу хийж байгаагаа мэдэхгүй цэрэг хүн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж