Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор барилгын салбарын “ЧӨЛӨӨЛЬЕ” хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.04.10/ Барилгын хөгжлийн төвд зохион байгууллаа. Энэ үеэр барилгын салбарт хийх эрх зүйн шинэчлэлийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх И.Баттөгсөөс тодрууллаа.
Тэрбээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудал нь зөвшөөрлийн олон шат дамжлага, хүнд суртал байгааг онцлов. Иймд Барилгын тухай хуулийг шинэчлэх хүрээнд зөвшөөрлийн тоог бууруулж, заримыг нь бүрэн чөлөөлөх бодлого баримталж байгааг дурдлаа. Одоогийн мөрдөгдөж буй хууль 2016 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй тул 2026 оны тавдугаар сард шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Сүүлийн жилүүдэд барилгын зөвшөөрөл авах хугацаа мэдэгдэхүйц богиносож, өмнө нь 40-50 хоног зарцуулдаг байсан бол одоо цахим системээр гурав хоногийн дотор авах боломж бүрдсэн байна. Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг давхардуулан авдаг байсан зохицуулалтыг халж, үргэлжлүүлэх үйл ажиллагааг зөвхөн мэдэгдлийн хэлбэрт шилжүүлжээ.
Түүнчлэн барилгын магадлалын үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 1-нээс бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд цаасан суурьтай, олон шат дамжлагатай процессыг халж байна. Шинэчилсэн хуулийн төсөлд бүлгийн тоог есөөс 14 болгон нэмэгдүүлж, салбарын харилцааг илүү нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Мөн олон улсын стандарт, шинэ технологийг шууд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Нөгөө талаар, зөвшөөрлийг хөнгөвчлөхийн зэрэгцээ барилгын чанар, аюулгүй байдлыг хангах асуудлыг орхигдуулахгүй гэдгийг онцоллоо. Үүний тулд хяналтын тогтолцоог шинэчилж, зөвлөх үйлчилгээ, даатгал, төрийн хяналтыг уялдуулсан гурвалсан механизмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, байнгын хяналтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага гүйцэтгэж, харин төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалт руу шилжих аж.
Мөн иргэдийг хохироосон барилгын захиалгын асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэ хуульд тодорхой заалт тусгажээ. Тухайлбал, барилгын компаниуд тухайн төслийнхөө 30 хүртэлх хувийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсний дараа захиалга авах эрхтэй болох зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр захиалга авчихаад барилга барихгүй орхих, иргэдийг хохироох эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.
Түүнчлэн өмнө нь гарсан залилангийн шинжтэй хэргүүд нь эрх зүйн орчны сул талыг ашигласан байсныг онцолж, шинэ хууль батлагдсанаар ийм төрлийн зөрчил гарах боломжийг хязгаарлана гэв.
Эцэст нь, томоохон төсөл, барилгын материалын үйлдвэрлэлд дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг шинэ хуульд тусгасан бөгөөд үндэсний компаниудыг дэмжихэд чиглэсэн зохицуулалтуудыг оруулжээ.
3,576.02






















































Нэргүй 2026-04-10 85.93.1.13
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Иргэн 2026-04-10 150.228.177.56
Эрт захиалбал хямдхан, гэхдээ эрсдэлтэй. Энийгээ тооцоод л захиалагаа иргэд өөрсдөө хариуцах нь зөв байх даа
Иргэн 2026-04-10 66.181.189.232
Барилгын талаар А- гүй мөнгөтэй хүмүүс хэн дуртай нь орон сууц барьдаг моод бий болжээ!! кк
сонгогч 2026-04-10 202.9.47.96
БАРИЛГЫН МАФУУДЫН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГИЙН ТАЛААР ЯАГААД ГАНЦ ҮГ ХЭЛЭХГҮЙ БАЙНА ВЭ ? ЭСВЭЛ ЭНЭ ДЭЭРМИЙН ҮНИЙГ ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМУУ ?
Хувь 2026-04-10 202.9.46.181
Тэдэн хувь эдэн хувь хийгдсэн эсэхийг нь хэн тогтоох юм. Бас нэг авилгач хурган дарга бичиг гаргаж өгч авилга авах уу?
Нэргүй 2026-04-10 103.229.122.162
50 s deesh huvi bolgoochee busad zalilangiin barilgachdaas bolj busdiinh n ner hund unaj bn shte
Нэргүй 2026-04-10 66.181.191.165
100% болгох хэрэгтэй. энд тэнд балиар олон давхар шавар амбаар шиг юмнууд дүүрлээ
Нэргүй 2026-04-10 103.229.120.32
30 хүртэлх хувь гэхээр чинь дөнгөж 1%-иа босгочихоод захиалгаа аваад эхэлж болох нь. Яах гэж ийм тахир дутуу юм хийж байдаг юм бэ??? Шууд 30-аас дээш хувь гээд хатуу хуульчилаад өгөх хэрэгтэй шүү дээ.
Нэргүй 2026-04-10 202.126.91.123
Tiim ym gj yu bdin