Монголын хөрөнгийн бирж 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 288.0 сая төгрөг буюу нийт 1,440,090,585.3 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 35 компанийн 2,550,852 ширхэг хувьцаа 329,128,785.3 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 2,246,484 | 146,933,726 |
2 | APU | АПУ | 112,779 | 65,691,495 |
3 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 3,593 | 28,850,540 |
4 | GOV | ГОВЬ | 1,097 | 27,297,340 |
5 | MBW | МОНГОЛ БАЗАЛЬТ ХК | 48,476 | 16,884,333 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 2,125,162.00 | 2,368,962,667.42 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,040,496.00 | 110,674,638.20 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 698,124.00 | 102,447,808.69 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 397,738.00 | 94,394,941.90 |
5 | BDSC | БиДиСек ХК | 141,597.00 | 40,991,636.80 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 8-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 24-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,489 ширхэг засгийн газрын бондыг 1,110,961,800.00 төгрөгөөр арилжсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 20,978 | 2,221,923,600 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,323,494,299,075.00 төгрөг болсон бол ‘ТОП 20’ индекс 19170.64 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.48 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ