Jame: Ancient дээр бид чухал раундуудаа алдлаа

Jame: Ancient дээр бид чухал раундуудаа алдлаа

Jame: Ancient дээр бид чухал раундуудаа алдлаа

"The MongolZ" баг "PGL Bucharest" тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэд өчигдөр/2026.04.09/ Оросын "Parivsion" багийг 2-1 гэсэн харьцаатай хожив. Хэдийгээр эхний мап "Dust2" дээр Оросын баг илүүрхсэн ч "Mirage" болон "Ancient" дээр Монголын баг дараалан хожив. Ялангуяа "Ancient" дээрх тоглолтод "The MongolZ" баг арван раунд дараалан хожиж, тоглолтын үр дүнг эргүүлжээ.

Тоглолтын дараа "Jame" ярихдаа "Баг доторх харилцаа сайн байсангүй ээ. Тоглолт сонирхолтой болж өнгөрлөө. Энэ тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Харамсалтай нь төгсгөл хийж чадсангүй. Хэдийгээр манай баг мапын асуудалтай байгаа ч эхний ‘Dust2’ дээрх тоглолт, ‘Mirage’ дээрх тэмцэл надад таалагдсан. ‘Ancient’ дээр бид тэргүүлж, бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байлаа. Гэхдээ чухал раундуудаа алдсан. Анхааралгүй байдлаасаа болж, хийх ёстой зүйлсээ хийсэнгүй. Ерөнхийдөө сайн тоглосон. Одоо бидэнд хэд хоногийн амралт байна. Дараа нь Астанад тэмцээнтэй. Одоо ‘Overpass’ дээр анхаарах цагтай боллоо. Бид мапууд дээрээ анхаарч чадвал хаа хүрэхээ төсөөлж чадахгүй байна. Надад нэг санаа бий" гэжээ.

"The MongolZ" баг маргааш/2026.04.11/ 01:00 цагаас "FUT" багийн эсрэг тоглоно. Хожсон нь финалд тоглох учиртай. Нөгөө талд Францын "3DMAX" болон "Astralis" багууд учраа таарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.93.1.13

))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 43.242.242.59

Дүү нартаа баяр хүргье. Тоглолт сонихролтой бас тэмцэлтэй явагдсан байна. Дайчин удмын үр сад гэсэндээ төгсгөлийг гайхалтай сайн хийж дуусгасан байна. Финалд шалгараасай гэж их хүсэж байна. Та бүгдийн ялалтын цаана Монгол улсын нэр төр хамт явж байдаг. Та нар минь зорьсондоо хүртэл зогсолтгүй урагш давшаарай. Би дээлийнхээ захыг мушгиад харж байя. Амжит хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж