Трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн төрөлд оролцуулахгүй

Трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн төрөлд оролцуулахгүй

Трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн төрөлд оролцуулахгүй
Ноа-Линн ван Левен

"Professional Darts Corporation"-ийг удирддаг Дартсын зохицуулах байгууллага (DRA) трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг шууд хориглолоо. Тус байгууллага эмэгтэйчүүдийн төрөлд зөвхөн биологиороо эмэгтэй хүйстэй хүн л оролцох ёстой гэж мэдэгдэж байна. Энэ шийдвэр нь хүйсийн бодлогыг хянаж үзсэний дараа гарчээ.

Дэлхийн аваргад 2024 онд оролцсон анхны трансжендер эмэгтэй тоглогч Ноа-Линн ван Левен шийдвэрийг буруутгаж, энэ нь түүний карьерыг “үндсэндээ дуусгалаа” гэж хэлсэн байна. Цаашид тэрбээр нээлттэй тэмцээнд л оролцож болно. Левен имэйлээр "DRA"-ийн шийдвэрийг мэдэж авсан бөгөөд өөрийн хүсэлтээр бус тэмцээнээс шууд хасагдсан гэж мэдэгдэв. Мөн трансжендер хүмүүсийн хувьд спортод оролцох улам хэцүү болж байна гэж хэлжээ.

"Sex Matters" нэртэй байгууллага "DRA"-ийн шийдвэрийг дэмжсэн. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн ялгаа нь бага мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тийм биш гэж үзэж байна. Тиймээс эмэгтэйчүүдэд тусдаа тэмцээн хэрэгтэй гэж үзжээ. "DRA" өөрсдийгөө хүртээмжтэй байлгахыг зорьдог бөгөөд бүх тоглогчдыг нээлттэй тэмцээнд оролцохыг уриалсан байна.

Энэ шийдвэр нь хууль зүйн зөвлөгөө болон Эмма Хилтоны тайланд үндэслэсэн. Тэрбээр бага хэмжээний биологийн ялгаанууд нийлээд эрэгтэйчүүдэд давуу тал өгдөг гэж дүгнэжээ. Үүнээс өмнө Дэлхийн Дартсын холбоо мөн трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнээс хассан. Мөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри 2028 оны Лос-Анжелесийн Олимпод ижил төстэй хориг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

)))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

п***а 2026-04-10 202.9.46.2

Нүүрээ будаад юбиз өмсөөд би эмэгтэй гээд хамаг шагналуудын хамааад байж болохгүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж