Монголд өнөөдөр хууль биш У.Хүрэлсүх засаглаж байна. Үндсэн хууль ч түүнд үйлчлэхгүй байна. Бас парламентын хууль. Парламентын гишүүд Ерөнхийлөгчийн "хэд"-эд загнуулж байна. Үүнийг ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүд хэлж байна. Хуулийг буруугаар хэрэглэвэл маш олон зүйлийг алж болохтой адил мөн олон хүнийг аварч болдог. Хууль үүний тулд оршдог. Харин хэн нэгнийг яллахын тулд биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнтэй хариуцлага тооцох хууль энэ зарчмыг зөрчиж байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан татгалзсан хариу өгсөн байна. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн Цэцийн үнэн царайг илчиллээ. Үүгээрээ Үндсэн хуулийн шүүгч өөрөө Үндсэн хуулийн тухай хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэх заалтыг үгүйсгэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн төсөл зургаан зүйлтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, 9 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулна. Үүгээрээ тэр дарангуйлах нь. Парламентын ардчилал, засаглал арчигдах нь.
Энэ талаар хэд хэдэн гишүүн хүчтэй дуугарч, дүгнэлтээ хэлсэн. Тухайлбал, МАН-аас сонгогдсон Х.Баасанжаргал гишүүн “Ардчилал нуран унаж байгааг бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөөе. Ямар нөхцөл байдалд байгаагаа бид одоо хүлээн зөвшөөрье. Яагаад дүр эсгээд байгаа юм бэ. Чимх чимхээр төрийн эрх мэдлийг булаан авч ардчиллыг сулруулдаг жишээг би мэднэ. Турк, ОХУ-ыг бид бүгд мэднэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүн бүр хийх ёстой ажлаа л хиймээр байна. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг эв нэгдлийг хангадаг. Засгийн газар нь Засгийн газар шиг асуудлаа шийддэг. УИХ нь парламент шиг байж, ардчилсан тогтолцоог хамгаалж, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийн аж амьдралд шаардлагатай хууль тогтоомжийг батлах. Гэтэл манайд хөлөөрөө толгой хийж байна гэдэг шиг л юм болж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэд бол хууль тогтоогчид бөгөөд эцсийн дүгнэлт өгөх эрх зүйн субъектууд юм.
3,576.02






















































Зочин 2026-04-10 66.181.185.154
ЗАХИАЛГАТАЙ ХУУЛЬ НЬ АРАЙ БАТЛАГДЧИХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ…
Нэргүй 2026-04-10 85.118.165.32
;)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
банкны балаг 2026-04-10 66.181.182.175
Хятадад орон гэргүй залуусын тоо эрс нэмэгдэв: Нийгмийн үнэлгээний системийн аймшигт үр дагавар ба Монголчуудад өгөх сануулга 🚨
БНХАУ-д эдийн засгийн хямралаас гадна өөр нэгэн чимээгүй гамшиг нүүрлээд байна. 📉 Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад орон гэргүй хүмүүсийн тоо 50 саяд хүрсэн бөгөөд тэдний 60 орчим хувь нь 33-аас доош насны залуус байгаа юм. ⛺ Гэвч хэдэн арван мянган боловсролтой залуус зөвхөн ажлын байрны хомсдолоос биш, харин төрийн хатуу хяналт болох "Нийгмийн үнэлгээний систем" (
Нэрт 2026-04-10 202.9.46.36
хууль батлагдаж хүчин төгөлдөр болоогүй үед Цэц хэлэлцэхгүй. Харин Ерөнхийлөгч ийм хууль санаачилсан нь хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг УИХ шийдэх эрхтэй, үүрэгтэй. Харин УИХ- ЫН ГИШҮҮД энэ хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдэгдэл хийгээд хурал хаях хуулийн эрхтэй шүү, үүнийгээ ашиглах хэрэгтэй байхдаа.
Нэргүй 2026-04-10 59.153.114.72
Ухнаа гуайн 2 хүү ч баллаж бна даа. Хүн зодно, төр хутгана, архи ууж агсам тавина.
Нэргүй 2026-04-10 35.138.24.104
Түоийний бөөснүүдийг толгойдоо гаргахаар ингэдэг юм !!!
Уг гарал, удам угсаагаараа л улны гаралтхй юмнууд ш дээ.
Нохойн толгойг ширээн дээр тавихад өөрөө өнхрөөд шор оон дээр ойчдог гэдэг л болж бгаа юм !!!
Нэргүй 2026-04-10 178.174.229.45
OYUERDENIIG DAGASAN HEDEN SURJIN BALAI NAR L ORILOLDOOD BGAA YUM . HURALDAA SUUDAGGUI AVILGACHIN ES ZUIGUI HUMUUSIIG DELHIIN HAANA CH UZEN YADDAG BGAA SHUU
Нэргүй 2026-04-10 202.126.88.93
Манын хятадын коммунист намыг аялдан дагалдагч баасанжаргал гишүүн ардчилал гэж ярих нь инээдтэй
Нэргүй 2026-04-10 103.229.123.80
Монголын барууны бүх нам Ерөнхийлөгчийг дөвийлгэж, улс төрийн үймээн самуун дэгдээх гээд байгаа
Нэргүй 2026-04-10 202.126.88.70
хоосон хийрхцгээж байхаар хүлээж аваад жаахан ёс зүйтэй болцгоо, айн, наад jenco ene ter geed deediin deer garaad suuchihsan, parlamentaa ogt toodoggui nohodoos salchih yadaj,
Нэргүй 2026-04-10 203.91.115.56
Та бүхэн бүгд зөв байвал УИХ хэвийн ажиллана. Та бүхэн улсынхаа хөгжлийн асуудлыг 126-аа суугаад хэлэлцэхийн оронд өөрийнхөө хэргийг дарахын тулд цуглаж, зөв замд нь оруулах хуулийг эсэргүүцэж байгаа нь өөрөө болохгүй л байгаа но-той гишүүн гэдэг нь мэдрэгдээд байна даа…
Нэргүй 2026-04-10 66.181.181.99
Хууль хэлэлцэж боловсруулж батлах үндсэн ажлаа хийдэггүй хурлаа байнга тасалдаг гишүүдийг эргүүүлэн татах нь зөв шүү дээ
Ц 2026-04-10 66.181.184.154
хогийн эргүү ёс зүйгүй гишүүдийг эргүүлэн татмаар б.ашдэээ.өөрсдөө санаачлахгүй бж….айгаад бгаа юмууу
Нэргүй 2026-04-10 43.228.131.242
МАН, АН-ын эрүүл үзэл бодолтой гишүүд парламентын ардчиллаа хамгаалж үлдэх ёстой шүү. Дарангуйлал тогтох ёсгүй!!!
Нэргүй 2026-04-10 43.242.242.59
АН-ынхан юм болгонд сэаад хийж ирсэн. Мөн л тэр л байдлаараа УИХ-ын ёс зүйгүй, гэмт хэрэгт холбогддог гишүүдийг хамгаалж байна. Тэд аман дээрээ УИХ-ын гишүүдийн ёс зүй хамгийн өнөдөр түвшинд бусдад үлгэр болох ёстой гэдэг. Гэтэл хаана байна. Яг ажил болгох гэхээр эсэргүүцээд юу ч биш болгох гэж байна. Ийм байхад монгол улс хөгжихгүй , ёс зүйтэй нийгэм ч бий болж чадахгүй.
Иргэн N 2026-04-10 202.55.186.137
Гишүүний бүрэн эрхэд халдсан, дарангуйлал тогтоох заалт олж харахгүй бн. Эсрэгээрээ сонгосон сонгогчид нь, жагсаалтаар оруулсан нам нь хариуцлага тооцох эрхийн зохицуулалт биш үү? Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь "дархан" болохоос дураар авирлах эрх биш шүү! Бүрэн эрхийнхээ хүрээнд ЗГ-ыг хянах, төрийн байгууллагаас мэдээлэл шаардах, үзэл бодол, үгээ хэлэх, санал өгөх, завсарлага авах, сонсгол, асуулт, асуулга явуулах г.м эрхүүд бүгд бий шдээ. Хангалтгүй юм уу??!!
Иргэн N 2026-04-10 202.55.186.137
УИХ-ын гишүүд өөрсдөө парламентаа нугасалж байна. Үндсэн ажлаа хийдэггүй, улстөрждөг, эзнийхээ даалгавраар кнопддог, бие биенээ гүтгэдэг, хуйвалддаг, худал поопордог…энэ бүхэн чинь сонгогчдыг залхааж, УИХ-д итгэх итгэлийг үгүй хийж байна. УИХ-ын гишүүд сонгогчдыг төлөөлж байгаа тусмаа илүү өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой! Үндсэн хууль , өргөсөн тангарагаа сана! Хуулийн харицлага хүлээх, эргүүлэн татах заалттай. Гэвч тэд хуулиас гадуур дураараа авирлаж бн. Ер-гч хууль оруулах эрхтэй!
Нэргүй 2026-04-10 202.179.11.230
Unen unen, parlamentiin tuluu gedeg ni hudlaa baina.
Зочин 2026-04-10 103.212.116.36
Иргэдийнмдийлэнх хуулийн иөслийг илүү чамөаыруулахыгилэмжиж баынаа ябаасанжаргал Жаргаоан нар рудамжны тэмцэгчид шиг ярьж байна яасуудлын зөрчлийн талаар ятэмүүжин Энхтүвшин нар сайн гаргаж ярилаа
Нэргүй 2026-04-10 124.158.123.34
АН энэ хулийн төсөл дээр бойкот хийж унагаах хэрэгтэй.Эс бөгөөс парламентын засаглал нэр төдий болох нь байна.
Зочин 2026-04-10 103.168.34.94
Сэтгэцийн өвчтөнүүдийн солиорлыг засаглал гэж өргөмжилж, тэр тусмаа төрийн ордонд орогнуулчихаад ард иргэд нь тэднийг даган эрүүл бус юм ярьдаг байж болохгүй. Өвчтөнүүдийг эмнэлэг рүү нь явуулах хэрэгтэй. Гэтэл парламентын засаглалыг үгүй хийх гэлээ гэж бачимдах нь сэтгэцийн өвчнийг эмчлэх гэлээ гэж шүүмжлэхтэй адил юм. Бүгдээрээ эрүүл бус болж болохгүй. Үүнээс сэргийлэх ёстой.
Нэргүй 2026-04-10 43.228.131.242
чи өөрөө сэтгэцийн өвчтөн
Мухулай 2026-04-10 202.131.225.242
Парламентын засаглал олон толгойтой, хариуцлагагүй тогтолцоо боллоо. Нэгдмэл бодлого, шийдвэргүй парламент ард түмэнд хэрэггүй. Сүүлийн 30 жилд хувийн эрх ашиг давамгайлж, улс орны хөгжил хойшилсон. Ардчилал нэрээр замбараагүй байдал болгож, нийгмийг талцуулан, цөөн хэсэг нь баяжиж, олонх нь хохирлоо. Олон толгой хэрэггүй. Нэгдмэл, хариуцлагатай удирдлага хэрэгтэй. Өмнө нь БНМАУ сайд нарын зөвлөлөөр улс орноо удирдаж, хөгжлийг хангаж, тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн туршлага бий.
Мухулай 2026-04-10 202.131.225.242
Ажилдаа ирэхгүй байгаа гишүүд хэнд хэрэгтэй юм? Хариуцлага тооцож, явуулах хэрэгтэй. Өөрсдийгөө гишүүн болоод төрсөн мэт ойлгож байвал тэр бол том андуурал.
Нэргүй 2026-04-10 202.21.125.22
худлаа сүр бадруулах хэрэггүй дээ . Ийм зохицуулалт байхыг нийгэм шаардаж байна.