Чуулган: Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тогтоолыг унагав

LiveЧуулган: Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тогтоолыг унагав

Чуулган: Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тогтоолыг унагав

 

 

16 : 30
2026-4-10

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолд УИХ-ын гишүүн С.Лүндэг, З.Мэндсайхан, Б.Энхбаяр нарыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ц.Идэрбатыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан нарыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ч.Номин, Л.Энх-Амгалан нарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Э.Батшугар нарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны, Б.Найдалааг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг нарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгасан байв.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Э.Батшугар нарыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Батцэцэгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ц.Идэрбатыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны, Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан, Ч.Ундрам нарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны, С.Лүндэг, Ж. Чинбүрэн нарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны, П.Ганзориг, Ц.Идэрбат нарыг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, З.Мэндсайханыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байлаа.

Энэ талаарх санал хураалтыг хойшлуулснаар чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав. 

12 : 50
2026-4-10

Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тогтоолыг унагав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Харбины гэрээгээр Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй уналаа. Тодруулбал, санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээгээгүй юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины гэрээг шалгахХянан шалгах түр хороо байгуулах санаачлага гаргасныг 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байсан. Эл төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байжээ. 

11 : 41
2026-4-10

УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх тухай төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тодруулбал, УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанд 91 гишүүн оролцсоноос 52 нь дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Уг төсөл батлагдсанаар УИХ-ын дарга нь намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх төдийгүй 64 гишүүний дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргад санал болгон баталдаг байх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. 

 

11 : 32
2026-4-10

УИХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр гишүүдээс санал хураахад олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймээс дээрх төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 17
2026-4-10

Ерөнхийлөгчийн санаачилсан төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.10/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураах болоход УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг хоногийн завсарлага хүслээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалттай биш байна.  Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөж байгаа.  УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж, байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс Ардчилсан намын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна” гэлээ. Иймээс УИХ-ын дарга тус бүлэгт завсарлага өглөө.  Завсарлага ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 16-нд дуусна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

Манайх Олон улсын гэрээний хуультай. Нууцад авсан олон улсын гэрээг ТҮР ХОРОО БАЙГУУЛААД АРД ТҮМЭН МЭДЭХ ЭРХТЭЙ ГЭЭД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦВЭЛ ХУУЛЬ ЗӨРЧИНӨ. ГЭРЭЭГ ИЛ БОЛГОХ БОЛ НӨГӨӨ ТАЛДАА МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ. УИХын даргын зөвлөл дээрээ ярилцаад ХАРБИНЫ ГЭРЭЭГ ЧУЛГАНЫ ХУРАЛДААНААР, ЭСВЭЛ ХАМААРАХ БХ-ДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ. ОЭ, ТУВААН, ДЭЛГЭРСАЙХАН, КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАР МЭДЭЭЛЛИЙГ СОНСОХОД ГИШҮҮДЭД БҮХ ЮМ ТОДОРХОЙ БОЛНО. ДАРАА НЬ УИХ ЗОХИХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХАД ХЯЛБАР.

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.114.121

Улсын Их Хулгайнар унагаж л таараа.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Аливаа маргаантай асуудлыг тал бүрийн оролцоог хангах замаар тухай бүр нь шийдээд явбал ононо шүү 2026-04-10 59.153.112.125

УИХ-ын удирдлага гишүүд нэгдсэн ойлголт авах шаардлагатай, гишүүдийн олонхи дэмжээгүй ч цаана нь асуудлыг шийдэх шаардлагатай асуудлыг заавал шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Харбины гэрээг нэг хэсэг нь довтлоод, нөгөө хэсэг нь хамгаалаад байж болохгүй. Учрыг нь олж, хужрыг нь тунгаах хэрэгтэй. Мөн гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ дэмжсэн, үгүй эсэхээс үл хамааран ажлын хэсэг томилж, нэр дэвшихээс нь эхлүүлээд цогцоор нь шийдэхийг хичээх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

Энэ гэрээг хятадын талын саналаар нууцалсан байж таарна. Одоо ил хэлэлцвэл монголчууд хэлсэндээ байдаггүй гэдэг тэдний гомдол гарна. Ухна ухна ишигний зовлонг мэдэхгүй гэж үг бий. Туваан, ДЭЛГЭРСАЙХАН ХОЁР АРГАГҮЙ БАЙДАЛД ОРСОН БИЗ. ГОЛ НЬ МУХАР ТӨМӨР ЗАМАА ХЯТАДУУДААР БАРИУЛЖ НҮҮРСЭЭ АХИУХАН ГАРГАХ ГЭХЭЭР ХЯТАДЫН ТАЛ НЬ НҮҮРСЭЭ ХЯМД ӨГ ГЭЖ ТУЛГАА БИЗ. ЭНЭ БҮХНИЙ УГ ШАЛТГААН НЬ БАТТУЛГА, ГАНСҮХ НАРЫН БАРИУЛСАН МУХАР ТӨМӨР ЗАМ. ГАНБАТ ҮҮНИЙГ САЙН МЭДЭЖ БАЙГАА Ч ТЭР ӨӨР ЗОРИЛГОТОЙ

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

;)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.184.237

Ардчилсан улс түүний парламент улс орны эрх ашгийг хөндсөн бол Харбины гэрээг нэллтэй хэлэлцэх л ёстой . Яагаад эсрэг байгааг ойлгохгүй байна эсрэг гишүүдийн нэрсийг гаргаж дахин хэлэлцэх ёстой. Энд гэрээ байгуулсан ОЭ, Дэлгэрсайхан… нао санал өгөх эрхгүй…..

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.125

Олон улсын гэрээний хуулиар гурвалсан гэрээ бол бүх гэрээг хамтад нь авч үзэх заалттай. Харбины гэрээ гурвалсан гэрээ учир зөвхөн нүүрсний үнийг авч үзэх боломжгүй. НӨГӨӨ ХОЁР ГЭРЭЭГ ХӨНДӨНӨ. Ийм хуультай гэдгийг Баярмаа мэддэХгүй гэхэд Ганбат сайн мэдэж байгаа. ТА НАР ОЭ-ИЙГ ЧАДАХ ГЭЭД Л ИНГЭЭД БАЙГАА ЮМ. ТЭГЭХ ХЭРЭГГҮЙ.ОДОО НУУЦЫН ЖУРМААР АН-ЫН БҮЛЭГ СОНСОЖ БОЛНО. ТУВААН БҮХ ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ БАЙГАА. ТУВААН, ДЭЛГЭРСАЙХАН НАР САНААЧЛАГАРАА УИХ-ЫН ГИШҮҮДЭД НУУЦЫН ЖУРМААР МЭДЭЭЛЖ БОЛНО.

Avatar

Нэргүй 2026-04-10 188.162.248.253

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Иргэн 2026-04-10 150.228.177.56

Их олон гишүүд бялуу хүртэцгээж дээ. Эсрэг дарсан нь ОЭ-ийн талыхан байна даа. Их л айж дээ. Зүгээр сонсгол ш дээ. хэхэ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 7 2026-04-10 59.153.112.125

Чуулганы хуралдааны танхимын модон эдлэл дарга, орлогч, нарийн бичгийн даргын ширээнээс авахуулаад ихэвчлэн панериар хийсэн байсан.Нэгэн том даргын хуучин ширээг сайтар арчиж цэвэрлээд Ерөнхийлөгчийн ширээ болгож байлаа.Заримдаа нүүр улайх явдал гарна.Одоо танхимын модон эдлэлүүд гайхалтай сайхан болжээ. Харин энэ сайхан ширээ сандалд сууж байгаа 126 түшээд минь үг, үйлдэл хоёроо хянаж, ажилдаа үнэнхүү шамдахгүй бол иргэдийн дунд парламентын нэр хүнд тун тааруу байгааг сонсоод сэтгэл зовох юм

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 6 2026-04-10 59.153.112.125

Харин найдварттй ажиллагаа дорджээ.Алдаа заах нь хэвийн үзэгдэл болж, чуулган даргалагч ч хүлээн зөвшөөрч байна.Бидний үед нэг л алдаа гаргавал удирдлагаас ванга хүртэж др нь засдаг байлаа. Дэгийн хуулиар р нууц санал хураалтын дүнг устгадаг юм байна. Ийм төхөөрөмжөөр нууц санал өгсөн гишүүн миний санал яг зөв уншигдаа болов уу яагаа бол гэж бодогдоно. Эцэст нь шүүмжлэлтэй нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 5 2026-04-10 59.153.112.125

ЕС Занданшатарыг огцруулахтай холбоотой хуралдааны дэгтэй холбоотой маргаан энэ заалттай шууд холбоотой. Тухайн өдрийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцлээ гэхэд бүгдийг нь татгалзсан санал өгч байна гэсэн үг. Ядаж талыг нь зөвшөөрсөн санал өгнө биз дээ.Энэ гишүүний санал худлаа санал гэсэн үг болж баына. 4/Санал хураах төхөөрөмжийг монгол инженерүүд анх бүтээсэн юм. Одоогийн төхөөрөмжийг тэр үеийнхтэй харицуулахад үйлдлийн хувьд маш боловсонгуй болжээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2026-04-10 59.153.112.125

Нэгэнт иргэд сонгосон гишүүнийг эгүүлэн татна гэхээсээ хэр зэрэг хариуцлагатай дөрвөн жил ажиллав гэдгийг нь сонгогчдод нь мэдээлэх нь оновчтой арга байх аа. 3/Дэгийн хуулийн 10.11-д заасан ирцэд өглөө бүртгүүлчихээд биеэр саналаа өгөөгүй гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцно гэсэн заалт үнэнхүү утгагүй заалт. Хуралдааны ирцийн хувийг хангах гэж л үүнийг хэн нэг нь бодож олж л дээ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-04-10 59.153.112.125

. 2/Тамгын газрын ирцийн бүртгэл хариуцсан ажилтны эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй.Тэр үед танхимын зохион байгуулагч хариуцаж, гишүүн бүрээр хуралдаанд ирсэн, өвчтэй, чөлөөтэй, тасалсан, асуулт асуусан, үг хэлсэн хугацааг нарийн бүртгэж, чуулганы завсарлагаанаар нийтэд мэдээлдэг байсан. Зарим гишүүн янз бүрийн реакц үзүүлдэг ч халшрахгүй сонгогчдод нь мэдээлээд байх хэрэгтэй байдаг ю

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-04-10 59.153.112.125

2/Тамгын газрын ирцийн бүртгэл хариуцсан ажилтны эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй.Тэр үед танхимын зохион байгуулагч хариуцаж, гишүүн бүрээр хуралдаанд ирсэн, өвчтэй, чөлөөтэй, тасалсан, асуулт асуусан, үг хэлсэн хугацааг нарийн бүртгэж, чуулганы завсарлагаанаар нийтэд мэдээлдэг байсан. Зарим гишүүн янз бүрийн реакц үзүүлдэг ч халшрахгүй сонгогчдод нь мэдээлээд байх хэрэгтэй байдаг юм

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-04-10 59.153.112.125

Тэгээд нэг арга олсон юм. Депутатуудын бүлгийн ахлагч нарт нь чөлөө олгох эрхийг нь олгоод ганц үүрэг хүлээлгэсэн. Тэр нь 66.7 хувийн ирцийн хувийг байнга барих. Үе үе депутатуудыг босгон тоолж, үүргээ биелүүлж байна уу гэж шалгана. Одоогийн залуучуудад бол Итгэлт баяны хэлдгээр инээдтэй дамшиг байж мэднэ. Намын бүлгийн дарга, эсвэл аль нэг дэд даргад хариуцуулвал болох мэт.Тэр чөлөө өгөх асуудлыг хариуцвал бүр ч тохирч мэднэ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-04-10 59.153.112.125

126 гишүүнийг нэрээр зарлана гэвэл маш их цаг авах тул хэзээ ч хэрэгжихгүй заалт байна. Ямар албан тушаалтан ирц хариуцах вэ гэдгийг тогтох хэрэгтэй. УБХ-ын үед, дараагийн УИХ-ын үед орлогч дарга нар хариуцдаг байсан. Шинэ Үндсэн хууль батлах үед чуулган сунжраад ирц маш хэцүү болсон.Халуун намраар олон нялх хүүхэдтэй авгайгаа дан гэрт орхиод ирсэн. Гэрээ дулаалаад, идшээ хийгэд ирэх минь гээд хөдөөний зарим депутат яваад өгнө.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ДЭГИЙН ХУУЛИА САЙЖРУУЛАХАД ХЭРЭГ БОЛОХ БОЛОВ УУ ХЭМЭЭН ЭНЭХҮҮ МЭДЭЭГ ТЭРЛЭВ 2026-04-10 59.153.112.125

Ирцийн асуудал байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхэлснээс л асуудалтай байсан. Тэр үед хуралдааны хүчинтэй байх хувь нийт гишүүдийн гуравны хоёр буюу 66.7 байсан нь бүр ч хүндрэлтэй байв. Одоо энэ үзүүлэлт олонхи буюу 50+1 хувь болсон нь боломжийн хэмжээ юм. Гэхдээ асуудал байна.1/Дэгийн хуулийн хуралдааны ирцийг зохицуулсан 7 дугаар зүйл хэт ерөнхий байна.Хуралдаан даргалагчид бичгээр урьдчилан өгнө гээд, ирсэн, өвчтэй, чөлөөтэй, тасалсан гишүүнийг нэрээр зарлана гэжээ.

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.186.126

бас нэг туйлшрал, төөрөгдөл

Avatar

Нэргүй 2026-04-10 202.21.125.22

оюунэрдэнэ жагсаалтын гөлөгнүүдээ удирдаж байгаа цагт Харбины гэрээг хэзээ ч шалгахгүй

Avatar

Иргэн 2026-04-10 202.55.186.137

Санхүүгийн хоршшоны хууль бол улстөрч эзэнтэй ХЗХ-дыг дэмжих, лоббины хууль. ХЗХ-дийг нугаслах хууль.. Өмнө нь Зээлийн эрсдлийн сан ч билүү 1 юм байгаад баахан банкуудаас татаас авч байгаад дампуурсан бх. Одоо хэвийн яваа ХЗХ-доос эрсдлийн сан нэрээр баахан татаас авч хэсэг нөхөд дураар дургина. Яахаараа бусдын идсэн уусан хохирлыг хэвийн яваа хоршооны гишүүд төлөх ёстой юм бэ? Энэ хуулийг дэмжвэл луйвар цэцэглэнэ. Олон хоршоо дампуурч, шударга нь хохирч, шударга бус нь хожно.

Avatar

Иргэн N 2026-04-10 202.55.186.137

Тэнэглэл! Тэмүүжин гэгч нь балайрчихсан болтой. Улстөр хийх гэж аргаа барсан үйлдэл. Дэлхийн бараг бүх парламентын спикерийг олонхийн бүлгээс сонгодог. Намаас түдгэлздэг практик байхгүй гэж хэлж болно. 1-2 орны жишээ манайд огт хамаагүй. Язгууртан, хаадын угшилтай Их британи мэтийн орон манайд огт падгүй. Уламжлал, тогтолцоо нь өөр юм. Энд тэндхийн хальт мульт сонссон бүхнээ хуульчиож, тогтолцооны гажуудал үүсгэж байгаагаас үзэхэд АН+ АБ, ОЭ-ийн хослол арчаагүй, юу ч хийхээс буцахгүй бгаа нь ил

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.186.247

Аравхан феодалын эрхшээлд орох хууль

Avatar

Уншигч 2026-04-10 202.179.24.249

Намаасаа түдгэлзэхээс гадна УИХ-ын Тамгын газарт нь нам хамааралгүй хүмүүс ажиллаж байж, өчүүхэн гэрэл орох болов уу, тэрнээс цаасан дээрх заалт болно.

Avatar

Нэргүй 2026-04-10 124.158.123.34

Энэ хууль эхнээсээ өргөн барихаасаа эхлээд хууль зөрчсөн.Хууль зөрчиж хууль баталж болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-10 202.21.125.22

Хэн нь хэн болохыг нь энэ хуулийг хэн эсэргүүцэхээс л харж байя.

Avatar

Mind set 2026-04-10 202.70.43.34

Монгол улм Цахимжаад сүйд болоод байгаа л гсн Төрийн байгууллагууд одоо болтол ИРгэдээр E-Mongolia-аас янз бүрийн цаас хэвлүүлж цаасан хэлбэрээр нь зөөлгөөд л байгаа….Дээр нь нэмээд Хувийн хэвшлүүд ББСБ-ууд ч ялгаагүй Хувь хүний хамаг мэдээлэл бүртгэж авдаг хирнээ мөн л элдэв цаас хүнээс нэхэж хүнээр зөөлгөсөөр арай л юмааа нээрээ

Avatar

Нэргүй 2026-04-10 43.242.242.59

АН-ынх бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх нь гарцаагүй. Учир нь АН-ын гишүүдийн ихэнх нь сэтгүүлч учир худлаа попорч иргэдийн сэтгэл зүйгээр тоглож хариуцлагагүй мэдэгдэл хийдэг гэж би боддог. Б.Лодойсамбуу нэг удаа УИХ-ын гишүүдэд 2 триллон мөнгө тараасан гэж хэлсэн. Энэ асуудал таг болсон. Лодойсамбуу худлаа ярисан уу эсвэл АТГ хэргийг дарсан уу. Нэг л үнэн байдаг. Эд нарын ихэнх нь явдалтай учир айгаад эсэргүүцэнэ. Гоё шударга юм ярьдаг боловч ажил дээрээ зөрнө

Avatar

Нэргүй 2026-04-10 27.123.212.86

Үнэхээр Монгол улсын төлөө ажиллах зүрх сэтгэл байгаа бол Намаас сонгогдсон гишүүд нь ёс зүй, ёс суртахууны өндөр соёлтой, үүрэгтэй ба хариуцлагатай байх ёстой. Ерөнхийлөгч өргөн барьсан гэдэг дээр л эмзэглээд байгаа мэт харагдаж байна. Миний дүү нар Монгол хүний уужим ухаан гаргаад чи, би гэлгүй улс орон, ирээдүй үр хүүхдүүдээ бодсон шийдвэр гаргаарай. Чиний үр хүүхдийн ирээдүй цэлмэг сайхан болох зам засагдаж байвал чиний өнөөдөр юунд ч балбуулж байх нь өчүүхэн зүйл шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж