Алтайн ууланд 14 монгол иргэн сууж явсан микроавтобус осолджээ | News.MN

Алтайн ууланд 14 монгол иргэн сууж явсан микроавтобус осолджээ

Алтайн ууланд 14 монгол иргэн сууж явсан микроавтобус осолджээ

Алтайн ууланд 14 монгол иргэн сууж явсан микроавтобус осолджээ

ОХУ-ын Алтайн уулын замд микроавтобусаар зорчиж явсан 14 монгол иргэн осолдсон тухай Тасс агентлаг мэдээлсэн байна. Эдгээр 14 хүний тавынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар орон нутгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгээс мэдэгджээ.

Алтай БНУ-ын Чиг-Давааны (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэдэг)  хажуугаар өнгөрч явсан аялагчдын сууж явсан Истана маркийн микро автобус замаас гарч, онхолджээ. Машиныг 22 настай жолооч барьж явсан ба архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй байсан аж. Урьдчилсан дүгнэлтээр машины тормозноос болж осол гарсан гэж үзэж байгаа аж.

Чиг даваа нь 1925 м өндөр, 4 км үргэлжлэх өгсүүр болон уруу даваа юм.

Осол болсон газарт цаг агаар тогтуун байсан. Бороо, манангүй байсан гэжээ.

T. Мядаг 

Эх сурвалж: Тасс

 

 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-24 202.9.41.242

Мөн бол хаа ч очоол осолдож байхымаа манайхан

Зочин 2018-08-24 202.9.41.242

22 настай хүүхдэд итгэж яахин болох , му-ын иргэд мөн юм бол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж