Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

TESLA-д гал гарчээ

TESLA-д гал гарчээ

АНУ-ын Калифорни мужийн Фремонт хотод байрлах Тесла компанийн үйлдвэрт гал гарчээ. Фремонт хотын гал унтраагчид дуудлагын дагуу хурдан очиж үйлдвэрт гарсан галыг амжилттай унтраасан байна. Үйлдвэрийн өмнөд хэсэгт дахин боловсруулахаар цуглуулж байсан хайрцгууд шатсан аж.

Тесла компанийг үндэслэгч Илон Маск гал гарч байх үед газар дээр өөрөө байсан бөгөөд ямар ч хүн бэртэж гэмтээгүй мөн үйлдвэрт ноцтой осол эвдрэл гараагүйд баяртай байгаа бөгөөд мөн гал унтраагчдын хурдан, шаламгай байдлыг сайшааж жиргэжээ.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж