"Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг"

"Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг"

"Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг"

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг.

Сүүлийн өдрүүдэд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, төсөвтэй холбоотой мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчээр “Бодь пропертиз” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан. Тэгвэл нийт 39 тэрбум төгрөгийн төсөвтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, төсвийн задаргааны талаар тус газраас тодрууллаа.

Албаныхан мэдээлэл өгөхдөө “Цахим орчинд 44 тэрбум төгрөгөөр зөвхөн цэцэрлэгт хүрээлэн л барьсан мэт бичиж байгаа. 44 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлахад “Бодь пропертиз” ХХК 39 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх санал ирүүлж, шалгарсан. Урт цагааны тохижилт нь жуулчдад зориулсан гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. 109 машины далд зогсоолтой бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй хэсэг, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Үйлчилгээний төвийг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан.

Үйлчилгээний төв жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээг явуулна. Нийт 3235 м.кв талбайтай. Үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтын тендерийг зарласан байгаа.

Тендерийг дөрөвдүгээр сарын 23-нд нээнэ. Ирэх тавдугаар сараас үйл ажиллагаа нь жигдрэхээр байна. Харин далд зогсоолын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд эхний 30 минут 1000 төгрөг, дараагийн хоёр цаг хүртэл 2000 төгрөг, 3 дахь цагаас эхлээд 3000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, ил зогсоолын үнээр иргэдэд үйлчилж байна. Сар шинийн баярын амралтын өдрүүдээр далд зогсоолоор иргэд үнэгүй үйлчлүүлсэн. Харин төсвийн тухайд зураг төсөл, барилга угсралт, дотор инженерийн шугам сүлжээ, далд зогсоол, гадна тохижилт, дулаан, ус, цахилгаан, холбооны ажлууд багтсан нийт дүн нь 39 тэрбум төгрөг юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хайран газар 2026-04-10 5.31.19.118

Хайран татварт төлсөн төсөвийн мөнгө ????

Avatar

Иргэн 2026-04-10 66.181.185.80

Иргэдээс санал авахад бүгд цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн дээ

Avatar

You 2026-04-10 202.9.40.198

1mashinii zogsool 300sayd bosson gj bgaz😡

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.185.154

бодь нийслэлийн авилгачидтай нийлж 39 тэрбум төгрөгөөр тохижилт нэртэй авилгаар хувааж идэцгээжээ

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.185.154

БОДЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 1,6 ТЭРБУМ АМ ДОЛЛАРТОО ХАНАЖ ЦАДААГҮЙ АВИЛГАЧДЫГ АТГ ШАЛГААРАЙ

Avatar

Ёстой янзтай угааж дээ мөнгийг. Хавтаст хэрэг нээж мөрдөн шалгах ажил эхлүүлбэл зохистой. 2026-04-10 204.111.114.86

янз

Avatar

Туяа 2026-04-10 202.55.188.123

х****л ИДСЭН л***р НЯНБАКТЭР БОЛОН БАДЬ ГРУППТ х***а БАЯСГАЛАН ПЭЗДААГИЙН БООЛ ДАВААДАЛЛАЙ НАРЫГ а**х ХЭРЭГТЭЙ 😡😡😡😡

Avatar

Нэргүй 2026-04-10 202.126.89.103

аудиь оруулах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

;)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 43.242.242.59

Хуучин байснаасаа хааагүй дээр болсон байна лээ. Хуучин шээс үнэртсэн архичид цугладаг 60-70 –аад оны эвдэрхий барилга л байсан. Одоо улам сайжруул. АН-ын троллуудад сайхан болгон муухай харагддаг. Тэдэндтэй юу ч яриад хэрэггүй. Бас итгээд хэрэггүй. Монгол улс тэдний бойкотгүйгээр хөгжих л болно. Олонх иргэд хөгжлийг дэмжиж байгаа.

Avatar

ИРГЭН 2026-04-10 103.57.95.99

НЭГ ДОВ Л БОССОН ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ

Avatar

Нэргүй 2026-04-10 202.179.26.227

Нямбаатараа в Юун цэцурлэгт хүрээлэн, дээгүүр гол хэсгээр жаахан тэгшдүү, тэгтэйхэн хачин явган зам, хэдэн шороон дээр байрлуулсан хэврэг сандалууд л байгаа шүү дээ. ИНГЭЖ МӨНГӨ ИДЭЖ БОЛДОГ ЮМ УУ. Тэр 3 давхар барилга нь ашиглалтадороогүй, хажуу ойр нь шороон тоос боссон газар л байгаа даг, Тэр байранд чинь 2 хоолны газар ороод л өрөө тасалгаа нь дуусна биз дээ. Өдий болтол нээгээгүй мөртөө дагнан худлаа ярина.

Avatar

Нэргүй 2026-04-10 138.252.29.43

Хувь хүн компани 39 тэрбумаар маш гоё юм хийх байсан!!!! Цавцаа нь ихэдсэн төсөв төсөвт нь АУДИТ оруулж шалгуулмаар санагддаг

Avatar

Зочин 2026-04-10 59.153.113.125

39 тэрбумаар арай дөмөгхөн юм хийчхэж болно доо, цавчаа нь хэтэрхий ихэдчихсэн төсөл байна даа, АТГ нь харж л байдаг байгаа даа

Avatar

Нэргүй 2026-04-10 43.242.242.59

Нямбаатар хотын дарга болоод урт цагааны барилгуудыг нурааж ийм бүтээн байгуулалт хийсэн. Сайхан харагдаж байдаг. Улам сайхан болох байх. Харин сөрөг хүчнийхэн тэднийг дэмжигчид Оюун-Эрдэнэд муу байдаг МАН-ын зарим нөхөд эх оронч гэх иргэдтэй нийлж энэ бүтээн байгуулалтыг үгүйсгэж нураах тухай бодож байгаа нь гарцаагүй. Ядаж л үүгээр далимдуулж мөнгө идсэн нэр хоч өгч Нямбаатарыг огцруулах тухай акц эхлүүлж байх шиг. ажил хийдэг хүнд Монголчууд дургүй нь үнэн. Одоо Нян бактерийг огцруулах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж