Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоог бууруулав

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоог бууруулав

Чилийн эрх баригчид хүчтэй газар хөдлөлт ба түүнээс үүссэн цунамигаар амь үрэгдэгсдийн албан ёсны тоог багасгалаа. Шинэчилсэн мэдээгээр хоёрдугаар сарын 27-ны өдрийн гамшгаар 457 хүн амиа алдаж, 96 хүнийг сураггүй болсноор тооцжээ. Өмнө нь Чилийн Дотоод хэргийн яам 497 хүн үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болсон гэж байлаа. Шинэ мэдээг өнгөрсөн баасан гаригт нийтэд мэдэгдсэн Дотоод хэргийн сайд Родриго  Хинцпетер хэлэхдээ “Газар хөдөлснөөс хойш хорь хоног өнгөрлөө. Учруулсан хохиролыг тоолно гэдэг өнөө ч хүнд байна” гэжээ. Орон гэрээ   алдсан хүмүүсийн тоог хоёр сая гэж байснаа 800 мянга хүртэл бууруулсан байна. Эвдэрсэн байр сууцны тоо ч буурч 500 мянгаас 200 мянга болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж