ОХУ болон Украин улс Үнэн алдартан шашны Улаан өндөгний баяраар гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ амралтын өдрүүдэд бүх чиглэлд гал зогсоох тушаал өгчээ. Өмнө нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский удаа дараа гал зогсоохыг уриалж байсан ч Кремлийн татгалзсан хариуг авч байв. Харин одоо Путины тушаалаар дөрөвдүгээр сарын 11-ний Бямба гаригт орон нутгийн цагаар 16:00 цагаас Ням гариг хүртэл гал зогсоох юм байна. Тэрбээр мөн Украиныг "Оросын жишгээр" гал зогсооно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч өөрийн хүчнүүддээ "дайсны болзошгүй өдөөн хатгалга" болон аливаа "түрэмгий үйлдлийг" таслан зогсооход бэлэн байхыг тушаасан байна.
Зеленский хариу өгч, Украин мөн адил алхам хийхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хүмүүс айх айдасгүйгээр Улаан өндөгний баяраа тэмдэглэх ёстой бөгөөд Орос улс баярын дараа ч довтолгоогоо зогсооно гэж найдаж байгаагаа хэлжээ. Өнгөрсөн хугацаанд Украины зүүн фронтод байлдаан маш ширүүсч, цэргүүд дроны довтолгоонд байнга өртөж байна. Энгийн иргэд ч мөн адил хохирол их амсаж байна. Саяхан Никополь, Житомир зэрэг газарт дрон, пуужингийн довтолгооны улмаас олон хүн амь үрэгджээ. Украины хэмжээнд агаарын түгшүүрийн дохио хэвийн үзэгдэл болсон хэвээр байна. Тус улс мөн Оросын нутаг дэвсгэр дэх зорилтот бай, ялангуяа эрчим хүчний байгууламжууд руу довтолгоогоо тасралтгүй үргэлжлүүлж байна. Харин Оросын тал орон сууцууд ч өртсөн гэж мэдэгджээ.
Украинчууд баярын үеэр гал зогсоож буй нь удаан үргэлжлэхгүй гэж эмээж байна. Учир нь өмнөх удаагийн тохиролцоонууд зарлагдсанаасаа төд удалгүй зөрчигдөж байжээ. Гэсэн хэдий ч Украины тал бүрэн бөгөөд тогтвортой гал зогсоохыг хүсэж байгаа бөгөөд үүнийг энхийн хэлэлцээний эхлэл гэж үзэж байна. Харин Орос эхлээд энхийн гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна. Өмнө нь АНУ-ын зуучлалтай хэлэлцээнүүд болсон ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнод руу анхаарлаа шилжүүлж, ахиц гарах нь зогсжээ.
3,576.02





















































Нэргүй 2026-04-10 85.118.165.32
)))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom