АН-ын ҮБХ үргэлжүүлэн хуралдана

АН-ын ҮБХ үргэлжүүлэн хуралдана

АН-ын ҮБХ үргэлжүүлэн хуралдана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнөөдөр /2026.04.10/ дахин үргэлжилнэ. Энэхүү хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. ҮБХ-аар Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй учраас АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарласан юм.

Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна. Ташрамд дурдахад, намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

:)) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

сонгогч 2026-04-10 202.9.47.96

АН ЭРЛЕКЖОРЖИЙН ГАР ХӨЛҮҮДЭЭСЭЭ БҮР МӨСӨН САЛАХГҮЙ БОЛ 2027 2028 ОНД ГОРЬДОЛТГҮЙ ШҮҮ….

Avatar

Нэргүй 2026-04-10 172.58.243.16

Элбэгдоржийхон чнь Ардчилалдаа үнэнч хүмүүс шүү ! Жкнкогийхон чинь харин жижиг эрх ашиг, мөнгө хөрөнгө хөөцөлдсөн, ардчилсан үзэл санааны үнэр танар баыхгүй луйварчингууд даа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж