С.Батболд: Засгийн газрын бодлого, шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна | News.MN

С.Батболд: Засгийн газрын бодлого, шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна

С.Батболд: Засгийн газрын бодлого, шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна

С.Батболд: Засгийн газрын бодлого, шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтаар сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, сайжруулах чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гарсан шийдвэрүүдийг нийслэл дүүрэг, нутгийн захиргааны нийт байгууллагад хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг нийслэлийн зүгээс тогтмол зохион байгуулж, энэ талаарх тайлан мэдээг хугацаанд нь авч үр дүнд нь хяналт үнэлгээ хийж үүрэг даалгавар, холбогдох зөвлөгөө мэдээллийг тухай бүрт нь өгч шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн өргөдөл гомдлыг бүхий л эх үүсвэрээр хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны 8 дугаар сарын байдлаар нийт 25283 өргөдөл гомдол ирснээс 95.5 хувь буюу 24140 өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбарт үзүүлж байгаа нутгийн захиргааны байгууллагын 332 нэр төрлийн үйлчилгээ, дагалдах хувийн хэвшлийн 21 байгууллага үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавин ажиллаж байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 19410 өргөдөл гомдол гаргаснаас 18085 нь шийдвэрлэгджээ. Нутгийн захиргааны 5 байранд байрлах 140 гаруй байгууллагын харуул хамгаалалтыг чангатгаж, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгцтэй холбоотой асуудлаар сар тутамд хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшүүллээ. Цаашид төрийн алба, албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөхдөө “Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” баримтлахаар зарласан. Үүнд, эдийн засгийн реформ, хүний хөгжлийн реформ, төрийн реформ хийх талаар тусгасан байгаа. Энэ бүхний үндэс нь төр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан тушаалтан ард иргэдэд үйлчлэх ёстой. Ард иргэддээ тэгш, шударга үйлчилж чадвал ард иргэд төрдөө итгэдэг болно. Энэ ажлыг төрийн албанаас, төрийн албан хаагчдаас эхлэх ёстой. Тиймээс иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ажлыг ирэх 9 дүгээр сарын 01-ны дотор эцэслэж, цаашид тогтмол хэвшүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Засгийн газраас 2018 ондоо багтаж нийслэлийн ЗДТГ-тай хамтран төрийн албан хаагчдад аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ явуулна. Мөн ирэх 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн албаны шинэчлэгдэн батлагдсан хууль хэрэгжинэ. Энэ хуулиар төрийн албанд тавигдах шаардлага өндөрссөн. Энэ хууль хэрэгжсэнээр Засгийн газрын Гурван тулгуурт бодлогын төрийн реформ түүний доторх гол үндсэн зарчим болох Үндсэн хуулийн реформ, төрийн албаны реформ, засаглалын реформ хийх бодлого төгс хэрэгжих бололцоо бүрдэнэ. Мэргэжлийн үнэлгээ явагдаж, ёс журмыг шинэчлэх ажил нь төрийн албанд эрс шинэчлэлийг авчирна. Сүүлийн 4-5 жилд тогтсон хэт задгайрч ирсэн байдлыг цэгцлэх шаардлагатай байна” гэдгийг тодотгож байсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zz 2018-08-24 202.9.40.200

chadahaasaa chdgvi yumnuud ih bdag tsegtsleh heregt

зочин 2018-08-24 202.70.37.34

Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль юу болсон бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж