Катар улс Ираныг хариуцлага хүлээхийг шаарджээ

Катар улс Ираныг хариуцлага хүлээхийг шаарджээ

Катар улс Ираныг хариуцлага хүлээхийг шаарджээ

Катарын Гадаад хэргийн яам Ираны үйлдлийг хууль бус бөгөөд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Тодруулбал, Катар улс НҮБ болон түүний харьяа Аюулгүйн зөвлөлд тус бүр захидал илгээсэн байна. Үүнд Ираны цохилт нутаг дэвсгэрт нь хохирол учруулж байсан талаар онцолжээ. Мөн Иран улсыг зөвхөн энгийн иргэдийн оршин суудаг газарт ихэвчлэн цохилт өгсөн гэж буруутгасан байна. Энэ нь 1949 оны Женевийн конвенц, үүний нэмэлт протоколууд болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудыг илт зөрчиж байгааг Катар улс мэдэгдсэн байна.

"Иран улс эдгээр хууль бус үйлдэлдээ олон улсын өмнө хариуцлага хүлээх ёстой бөгөөд Катар улсад учирсан бүх хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн аж

Түүнчлэн халдлагын улмаас учирсан бүх хохирол, алдагдлыг холбогдох байгууллагууд тооцоолно гэж захидалд дурджээ. Мөн Катар улс цаашдын нөхцөл байдлын талаар НҮБ болон Аюулгүйн зөвлөлд тогтмол мэдээлж байх болно. Өмнө нь АНЭУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх хэлэхдээ, Ираны түрэмгийллийг шийдвэрлэхдээ тус улс чухал байгууламж болон иргэний дэд бүтцэд учруулсан хохирлыг төлөхийг шаардсан байх ёстой гэж мэдэгдсэн байна.

.

 

ЭХ СУРВАЛЖ: KAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

:))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 103.212.117.139

Арабууд АНУ-д долгинож, мангараа харуулж байна

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.183.165

usad huzuu seeree holboghoor tegdiimdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж