БЗД Туул голын эрэг дагуух хог тээвэрлэх машинтай боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БЗД Туул голын эрэг дагуух хог тээвэрлэх машинтай боллоо

БЗД Туул голын эрэг дагуух хог тээвэрлэх машинтай боллоо

НИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар бага оврын эко хогны машиныг хэрэглэж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх Нийтлэг Үйлчилгээний газар – 4-т  Хог тээврийн жижиг оврын машиныг  өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн онд НИТХ дахь АН-ын бүлгийнхэн “Хотын шийдэл” ээлжит хэлэлцүүлгийн үеэр иргэний санаачилгыг дэмжиж, уг автомашиныг танилцуулж байсан юм. Харин НИТХ-ын 2017 оны 145 тоот тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн байна.

Арга хэмжээнд НИТХ дахь АН-ийн бүлгийн дарга Ц.Баатархүү, БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Батцогт, УБЗАА-ны Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Аригун болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг Туул голын ихэнх хэсэг нь Баянзүрх дүүрэгт харъяалагддаг бөгөөд БЗД-ийн НҮГ-4 нь энэхүү хэсгийн цэвэрлэгээг хариуцан ажилладаг байна. Туул голын эрэг дагуу нийт 22 орчим км газар харьяалагдах бөгөөд сард дунджаар 11 тн хог гардаг байна. Энэхүү “Хог тээврийн жижиг оврын машин” нь Монгол инженерийн зохион бүтээсэн,  хогийн бүхээгээ өөрөө ачиж буулгадаг, 4 ээлжийн хогийн бүхээгтэй, газаар ажилладаг, зардал багатай, голын эрэг дагуу хог тээвэрлэхэд тохиромжтой зэрэг онцлогтой юм байна.

НИТХ дахь АН-ын бүлэг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!