Төв аймгийн Зуунмод хотод Монголын археологи, угсаатны үндэсний музейг барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг бүтээн байгуулалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.
Тус музей нь олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж, сэргээн засварлах болон судалгаа шинжилгээний лаборатори бүхий цогц төв байх юм. Ингэснээр археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжирч, боловсрол, шинжлэх ухааны нээлттэй орон зай бий болохоос гадна орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн хүүхдийн музей, номын сан зэрэг хэсгүүдтэй байхаар төлөвлөсөн бөгөөд биет болон биет бус өвийг судлах, сэргээн засварлах, сурталчлах цогц төв болохоос гадна түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Барилгын явц, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Уг музей, лабораторийг ирэх оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
3,576.02





















































Нэргүй 2026-04-10 85.118.165.32
:)))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-10 66.181.190.94
Яаж солиорохоороо Төв аймагт барьдаг бнаа хүнд үзүүлэхгүй гэж байгаа юмуу
Зочин 2026-04-10 202.126.91.156
Яг тэр барилгын зургийг нь үзүүлэхгүй. Бодвол ерөнхийлөгч очиход дагасан сэтгүүлч бх. Дутуу л мэдээлэл бна.
Зочин 2026-04-10 59.153.113.125
Байршлаа яагаад төв аймагт сонгосон нь л сонин, хотоос ойрхон ч зөвхөн музей үзэх гэж тэр хүрэх хүн тийм олонгүй л байх даа, гол нь хүүхдүүд анги, сургуулиараа үзэхэд автобус унаа гээд зардал чирэгдэл нь ихсэх, дээр нь ядаж байхад яр гэдэг шиг алдарт яармагийн гацаа нь бүтэн өдрийн ажил а**х