Помпео Хойд Солонгост дахин айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Помпео Хойд Солонгост дахин айлчилна

Помпео Хойд Солонгост дахин айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Хойд Солонгост айлчлахаар төлөвлөсөн байна. Тэрбээр айлчлалдаа АНУ-ын шинэ төлөөлөгчөөр сонгогдсон Стефен Бигүний хамтаар явахаар болжээ.

“Стефен Хойд Солонгосын эрх баригчдад АНУ-ын барьж буй гадаад бодлого мөн ерөнхийлөгч Дональд Трампын зорилтыг биелүүлэхийн тулд ажиллана. Бид ирэх долоо хоногт Хойд Солонгост дипломат шугамаар айлчилж, цөмийн зэвсэггүй болгох зорилгод хүрэхээр хэлэлцэнэ” гэж Майк Помпео мэдэгдсэн.

Майк Помпео 2018 онд Хойд Солонгост нийт гурван удаа айлчилсан бөгөөд энэ айлчлал нь түүний дөрөв дэх нь болох аж. Уулзалтаар АНУ, Хойд Солонгосын тохиролцсон цөмийн зэвсэггүй болгох саналын талаар дахин хэлэлцэж бодитой үр дүн гаргахаар төлөвлөж байна.

АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хеатер Наурт, Төрийн нарийн бичиг Помпеог удирдагч Ким Жонг Унтай уулзах төлөвлөгөө байхгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна. “Бидэнд Ким удирдагчтай товлосон уулзалт байхгүй. Энэ айлчлалын гол үүрэг даалгавар биш” хэмээн Хеатер Наурт цугласан сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Одоогийн байдлаар нөхцөл байдал ээдрээтэй байна. Ерөнхийлөгч Трамп бидэнд боломж нээж өгсөн. Боломжийг ашиглаж бид Хойд Солонгосын ард иргэдэд энхтайван амар амгаланг тогтоохоор бүхнээ дайчлах хэрэгтэй” хэмээн АНУ-ын төлөөлөгч Стефен Бигүн өөрийн санал бодлоо хэвлэл мэдээллийн хурлаар тусгасан байна.

Стефен Бигүн нь Форд Моторс компанид 14 жилийн турш гадаадын хэрэг эрхлэх албаны даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрбээр АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Бушийн Батлан хамгаалахын зөвлөх Кондолийзза Райсын туслах зөвлөгчөөр ажиллаж байжээ. Мөн Стефен Бигүн Конгрессын гишүүдэд гадаад харилцааны талаар заавар зөвлөмж өгч байсан арвин туршлагатай аж.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж