Н.Цэлмүүн, Б.Баттүшигт нар ЭХЭМҮТ-д хандив өгнө | News.MN

Н.Цэлмүүн, Б.Баттүшигт нар ЭХЭМҮТ-д хандив өгнө

Н.Цэлмүүн, Б.Баттүшигт нар ЭХЭМҮТ-д хандив өгнө

Н.Цэлмүүн, Б.Баттүшигт нар ЭХЭМҮТ-д хандив өгнө

МАК компанийг үүсгэн байгуулагч, монголын геологи, хайгуулын салбарыг “атгасан” Б.Нямтайшир 2016 онд компаниа охин Цэлмүүндээ шилжүүлэн өгсөн. Загварлаг, дэгжин хувцаслалтаар олны нүдэнд өртсөн Н.Цэлмүүн Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүү Б. Баттүшигтэй үерхээд нэлээд хугацааг өнгөрүүлсэн билээ. Хос шинэ хүнээ өлгийдөн авахаар Солонгос улсыг зориод байсан. Ингээд тэд эх орондоо ирсэн даруйдаа хуримын бэлтгэлдээ орсон билээ. Хосын хурим наймдугаар сарын эхээр болсон бөгөөд өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалттай болжээ. Хуримд хосын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн иржээ. Зочдын дунд тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна. Хуримлагч хос хүрэлцэн ирсэн зочдоосоо үнэтэй, тансаг бэлэг авахыг хүсээгүй аж. Тэд ‘Баттүшиг & Цэлмүүн” хэмээх хандивын санг нээж, тэрхүү санд хандив өргөхийг хүсчээ. Хандивын санд цугласан мөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.

Т.НОМИН 

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж