Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээл олгоно

Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээл олгоно

Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээл олгоно

Тэтгэврийн доод хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардан удаа дараа жагсаал цуглаан хийж буй ахмадуудын төлөөлөлтэй шинэ Засгийн газарт улиран ажиллахаар болсон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир уулзжээ.

Тэрбээр, тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1 сая 404 мянган төгрөг байгааг 2 сая 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх тооцооллыг хийж, шаардлагатай 353.8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсвийн тодотгол эсвэл ирэх жилийн улсын төсөвт тусгуулахаар Засгийн газарт танилцуулахаар бэлтгэснээ дуулгав.

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төсөл, 2028 оны төсвийн хүрээний мэдэгдэлд холбогдох өөрчлөлтийг тусгах замаар 140 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг илүү шударга тогтоох нь салбар яамны нэн тэргүүний зорилт хэмээсэн юм.

Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үүнд сайд Т.Аубакир байр сууриа илэрхийлэхдээ, ийм хэмжээний нэмэгдлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 4.6 их наяд төгрөг шаардлагатайг дурдсан юм. Гэвч улсын төсвийн хэлэлцэн батлах онцгой бүрэн эрх гагцхүү УИХ-д байдаг. Иймээс энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд улсын төсвийн боломж, нөхцөлтэй уялдуулан эцэслэх шаардлагатай гэлээ.

Тэрбээр мөн ахмад настнуудын дуу хоолой төр засгийн түвшинд хүрч байгаа бөгөөд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн дунд энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байгааг хэлсэн юм. Иймд нийгмийн даатгалын тогтолцоонд хийх эхний бодит алхам нь тэтгэвэр бодох орлогын дээд хязгаарыг 2 сая 400 мянган төгрөгт хүргэж, 140 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгах явдал гэж үзэж байна. Мөн ахмад настнуудад 15 сая төгрөг хүртэлх хүүгүй зээлийг гурван жилийн хугацаатай олгох асуудлыг судалж байна. Манай салбар яамнаас 2026 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж байгаа юм. Хөгшин, залуу гэхгүй хөдөлмөр хийе. Монгол Улсынхаа хаана ч ажил хийх боломж байна. Тэтгэвэрт гарлаа гэхээр даалуу тоглоод суух бус нэг мод тарьж, тэрийг нь урамшуулаад өгье. Настай хүн ч гэсэн бүтээлч байдаг. Ганцхан тэтгэврээ хараад суухгүйгээр нэмэлт орлого олох хэрэгтэй. Жижиг махны лангуу ажиллуулсан ч болно. Манай Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт ахмад настнуудад 15 сая хүртэлх сая төгрөгийг хүүгүй, гэхдээ эргэн төлөх нөхцөлтэй зээлийг олгох боломжтой. Тэтгэврийн итгэлцүүрийг нэмэгдүүлэх замаар өмнө нь хохирсон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.

Нөгөө талаас ахмад настнууд жагсаал, цуглаан зохион байгуулж буй нь ойлгомжтой ч үүний цаана нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл сулрах эрсдэл байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.3 сая орчим иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бөгөөд тэдний дунд хөдөлмөрийн насны иргэд, залуус, ирээдүйн тэтгэвэр авагчид багтаж байна.

Шимтгэлээ тогтмол төлж байгаа иргэдийн дунд “сүүлд нь бидний тэтгэврийг шударга бус тогтоох вий” гэсэн болгоомжлол үүсэх нь нийгмийн даатгалын санд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Гэсэн хэдий ч 2025 онд 20 гаруй мянган залуус шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн нь тогтолцоонд итгэх итгэл бүрэн алдагдаагүй, харин ч тодорхой хэмжээнд хадгалагдаж байгааг илтгэж буй эерэг үзүүлэлт хэмээн үзэж байна.

Түүнчлэн ГБХНХ-ын сайд Т.Аубакир ахмадуудыг “халамж гуйж байна” гэх утгатай үг хэлсэн гэх мэдээлэлтэй  холбогдуулан тэрбээр, уг яриаг эрс үгүйсгэж “Би тийм хүмүүжилтэй хүн биш. Миний амнаас тийм үг гарахгүй. Хэрэв тэгж хэлсэн бол хөдөө байгаа аав, ээжийнхээ найз нөхдийн нүүрийг яаж харах вэ” хэмээн шүүмжлэлд тайлбар өгч, ахмадуудыг аргадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
9
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-10 85.118.165.32

:)))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.190.94

Ямар гээчийн халамж вэ Хасгуудад тараах юмуу ийм бж болохгүй зүгээрл тэтгэвэрийн доод талыг нь нэмээд л өгхөд болоо бусдад нь нэмэх хэрэггүй

Avatar

Нэргүй 2026-04-10 202.21.120.222

yum unshaad oilgodggui elii balai p**** yu chi?

Avatar

Нэргүй 2026-04-10 202.55.188.122

Уул уурхайг эсэргүүцэж хөөж явуул, гарга , зогсоо гэх үйл хэрэгт хамгийн түрүүнд чааж явдаг зөнөгүүд тэтгүүр нэм гэж балайрах

Avatar

ИРГЭН 2026-04-10 66.181.189.232

МАН мафиууд сонгууль угтаж улс төрийн ашиг хонжооны популист амлалтуудаар улс орныг сүйрүүлэж ханаагүй бн уу!!! Улнандаа уначихсан амьдралтай ахмадуудаар санал авахын тулд ийм муухай бүдүүлэг увайгүй синсац тараах нь нүгэл шүү Хүрэлсүхээ хүүрээ!!

Avatar

Өвөө 2026-04-10 66.181.168.199

Багабанди мэтэд л өгчих байлгүй

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.190.201

итгэлзүүрийг ажилласан жилтэй харгалзан үзэж тогтоох нь зөв.

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.190.201

доод тэтгэвэр нэмэх буруу олон хүн тэтгэвэрт гарах гэж нөхөн олговор төлж гарсан. ажилласан жилийг харгалзан үзэх нь шударга шүү.

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.190.201

Итгэлцүүрийг шинэчлээд бас улсад ажилласан жилиыг харгалзан үзэж нэмэгдүүлэх хэрэгтэй.улсад 25 жил ажилласан эмэгтэй 2015 онд тэтгэвэрт гараад одоо хамгийн бага тэтгэвэр бүр 10жил нөхөн олговортой хүнээс бага авч байна.Ажилласан жилийг давхар сайн харгалзаж тогтоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.40.39

Энэ сайдын мэдлэг чадвар үнэхээр хүрэхгүй Бухын доодхыг харсаар турж үхэв үлгэр болно биз

Avatar

Нэргүй 2026-04-10 202.126.90.151

ахмадуудын тэтгэврийг нэмээч, юун зээл.
залуучуудад өг.

Avatar

Нэргүй 2026-04-10 103.212.118.194

НААД ЗЭЭЛТЭЙГЭЭ ТОНИЛЖ ҮЗ НААД ЗЭЭЛЭЭ ЮМ ХИЙЖ ЯВАА ЗАЛУУЧУУДАД ӨГ зүгээр л Тэтгэврээ нэмээд өг

Avatar

Нэргүй 2026-04-10 203.91.115.48

төслөө биелүүлчихээ тэгээд баярлалаа гэж хэлнэ

Avatar

Зочин 2026-04-10 59.153.114.194

тэтгэвэр тооцоолох дээд хязгаарыг нэмнэ гэдэг маш зөв. үүнээс болж эрт тэтгэвэрт гарсан хүмүүс одоо тэтгэвэрт гарч бхйгаа ижил албан тушаалын хүмүүсийн тэтгэвэр маш зөрүүтэй бхйгаа нь тэтгэвэр бага байгаад бас их нөлөөлдөг.Энэ бол шударга нэмэлт юм. Тэгээд жил бүр инфляцитай уялдуулан нэмээд явахад он жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэрийн ахмадууд тээр тэнд хаягдахгүй байх

Avatar

Нэргүй 2026-04-10 202.55.188.86

малчдыг 5жилийн өмнө тэтгэвэрт гаргахаа больчих тэгвэл үнийн өсөлттэй уяалдаж тэтгэвэр нэмэх боломж бүрдэнэ

Avatar

Нэргүй 2026-04-10 103.168.34.249

Энд хүмүүс хүүхдүүдээ тэтгэврийн зээл авч өгдөг гэж шүүмжлэх юм. Авдаг цалин нь хаанаа ч хүрэхгүй байрны сургалтын гэр орноо тохижуулах гэж ядарч буй үр хүүхдээ дэмжихэд юу нь буруу. Үнэтэй хаус, машин гээд шууд өв залгамжуулах хөрөнгөгүй насаараа шударга хөдөлмөрлөсөн улс үр хүүхдэдэн өгөх шанц юм нь тэтгэвэр. Өөрсдөө ч бас аятай амьдарч байгаад хорвоог дуусгамаар байна

Avatar

Бодьгэрэл 2026-04-10 202.126.91.164

болиоч ээ. Энэ намууд ахмадуудын тэтгэврийг Арилжааны банкийг тэтгэх хэрэгслэл болгохоо зогсоо?!!!! Бид ажил хийж байна. ????
Зээлийн барьцаанд байнга амьдрахыг хүсэхгүй байна аа?
Энэ ёстой мудак сайд шүү? Ямар ч мэдлэг байхгүй?!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-04-10 202.126.89.224

Ёстой-Ау-бахир юм.гээч

Avatar

Нэргүй 2026-04-10 59.153.112.165

дураараа хүмүүсийн үгээр тэтгэвэр нэмнэ гэж юу байхав дээ

Avatar

Цагаан баавгай 2026-04-10 66.181.182.134

Би 2014 онд тэтгэвэрт гарахад соц-ын үөийн цалингийн итгэлцүүрийг 600-аар тооцож байсан нь хэтэрхий бага тоо. Иймээс жил бүрийн инфляцтай уялдууулан энэ итгэлцүүрийг өөрчлөж байвал илүү шударга болох ыолов уу. Ингэвэл 2016 онд, 2026 онд тэтгэвэрт гарсан багш нарын тэтгэвэр яг адил биш гэхэд нэг их зөрүү гарахгүй байх.

Avatar

Нэргүй 2026-04-10 175.195.229.95

Тэтгэвэр бол нийгмийн халамж биш. Нийгмийн даатгал төлсөн хэмжээгээр тэтгэвэр авна. Тэр хэмжээгээр нэмэгдэх ёстой. Гэтэл бүгдэд нь тэгшитгэж тэтгэвэр нэмдэг буруу жишгээ халах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2026-04-10 172.58.243.16

Зээлээр үхсэнээ хийхийм бэ ? Шууд л ахмад бүрт 15 саяыг Үзгээр өг ! Өхгүй бол өлсгөлөн зарлана шүү !!!
Баттулга бсан бол өгч л таараа ш дээ !!!

Avatar

Өндөр настан 2026-04-10 103.168.34.191

Их сургуулийн профессор 35 жил НДШ төлөөд 2013 онд тэтгэвэрт гарахад 850 000 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгож байсан бол 2025 онд тэтгэвэрт гарч байгаа профессор 2 400 000 төгрөгөөр тэтгэвэрт гарч байна . Ахмадуудад зээл өгсөн ч тэд юм хийж чадахгүй хүүхдүүд нь нэр дээр нь авна гэсэн үг. 60-69 насны ахмадад хүүгүй зээл багаханыг өгч болох юм .70 -аас дээш насны ахмадуудад дэмжлэг өгөх нь зөв . Тэд тийм олон биш. Маш хурдан цөөрч байгаа

Avatar

ЗОЧИН 2026-04-10 203.91.115.37

ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР АВДАГ 72 000 АХМАДУУДЫГ ЯАХ ВЭ

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.160.117

Ээлжит популизм!!! Наадахыг чинь ахмад настан биш, хүүхдүүд нь аваад л үрнэ!!!

Avatar

Нэргүй 2026-04-10 66.181.187.98

юу гэж хүүхэддээ өгдөг юм бэ?өгчихөөд өлөн сууж байх уу?үгүй шүү өөрсдөө ажил хийж орлогоо ол гэж хэлнэ.өөрөө хүлэмж аваад ногоо тарьж иднэ.олон ногоо тарихгүй ээ 3,4төрлийн ногоо тарихад болно.

Avatar

Ахмад настан 2026-04-10 202.126.88.115

Тэтгэврийн зөрүү арилгах биш, ажилласан жил, төлсөн шимтгэл гол үзүүлэлт шүү. Булгантуяа шударгаар олон жил тасралтгүй ажиллаж, татвар төлсөн 2015 оны үед тэтгэвэр тогтоолгосон хөгшчүүлийн хохироосон шүү. Тасралтгүй ажилласан жил, тасралтгшы татвар төлсөн хугацаа чухал шүү. Та Манж зан гаргаж хэрэггүй, шударга байх хэрэгтэй

Avatar

М 2026-04-10 66.181.184.154

доод тэтгэвэр авдаг н ихэнх бгаашдээ.эмэндээ.маханд өгдөг..зээл авахаар эргэж төлнө гдг хүндшдээ.ингэж хуурч өнгөрөөх гэж б.аууу..тэт.тогтоолгосон чинь ийм тм бичиг нь олдохгүй.овог зөрсөн г.м.юм хэлээд нэлээд хэдэн жил хасагдсан…гомдолтой б.даг.хэн 1 муу ажилласан бичээч.нябогоос болоод хохироод б.а.даа..ЗЗ.н үеийн бид ажилтай ажилгүй бсан нь бидний буруу юмууу

Avatar

зочин 2026-04-10 66.181.183.207

Тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гэж ярих нь зөв тэрнээс тэтгэвэрийн зөрүүг арилгана гэж яривал буруу шүү!
Хэн хэдэн жил хэр хэмжээний татвар хураамж төлсөнөөрөө тогтоогдсоны тэтгэвэрийг өөрчилнө гэвэл логикгүй сонсогдож байна!!!

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.46.121

та буруу ойлгоод байна. 10 жилийн өмнө тогтоолгосон тэтгэвэр яг одоо тэтгэвэрт гарч байгаа адилхан нэг ажил хийж байсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг ярьж байна. Түүнээс биш таны авч байгаа 3 саятай бага цалинтай байгаад 500 мянгыг авч байгаа хүний тэтгэврийн зөрүүг арилгах тухай биш шүү.

Avatar

Ахмад 2026-04-10 202.126.88.129

тиимээ зөрүү арилгана гэдэг маш буруу шүү олон жил ажиллаж их шимтгэл төлсөн нь хохирч ажил хийлгүй явж байгаад хэдхэн жилийн тэтгэмжээс гарсан хүмүүс хожих болно олон жил ажилласан хүмүүсээ л бүү хохироогоорой а

Avatar

Ахмад 2026-04-10 66.181.187.98

тэгээд тэр шудрага бус тэтгэвэр авч бгаа нөхдөө илрүүлээч дээ…яамны мэрэгжилтэнгүүд юу хийж суудаг бнаа…яриад л байх юм ,тэр капитол банкны ундармаагаас 365тэрбум төгрөгөө мөн чихгис хаан банкнаас 100гаруй тэрбум ьөгрөгөө аваачээ…

Avatar

Иргэн 2026-04-10 66.181.188.151

юун зээлийн хүүг тэглэх вэ. Тэтгэврийг нь нэм новшоо

Avatar

Ч.Энхцэцэг 2026-04-10 103.57.94.15

Тэтгэвэрийн доод хэмжээг нэм…Зээл авья гээгүй ахмадууд. Зээл авбал банкинд ашиг өгөх гээд ..банкинаас хүүгүй мөнгө гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2026-04-10 202.131.236.138

Зээл өгөх сайн юм биш шүү дээ Өртэй хорвоог орхих муухай ш дээ Үнэгүй юманд амьдрал хэцүү улс авч л орхино Төлөх гэж зовно ш дээ

Avatar

Зочин 2026-04-10 59.153.114.101

Ухаантай царайлах ,уянгалах гээд ядчихийн.

Avatar

Нэргүй 2026-04-10 202.9.46.121

Хөгшчүүд үлийгээ хийх гэж зээл авах вэ дээ. Хүүхдүүд нь л шахаад зээл авахуулах гээд байгаа юм. Нялцганалгүй ерөөсөө хөгшчүүдэд өгдөггүй болчихвол хаа хаанаа амар.

Avatar

Нэргүй 2026-04-10 103.229.120.224

Хөгшрөхөөрөө хүний тооноос хасагдана гэж бодоо юу харинч бүр их мөнгө хэрэглэдэг юм эмнэлэг сувилал эм тариа амралт зугаалаг идэж уух тэр бүү хэл унаа тэрэг хүртэл хэрэгтэй байдаг юм Хөгшин юм чинь идээд хэвтэж байг гэж бодоо юу

Avatar

Туул 2026-04-10 202.9.46.168

хүүхэд ээ өөрөө захирч сур,бидэнд зээл хэрэгтэй

Avatar

Ч. Энхцэцэг 2026-04-10 103.57.94.15

ТЭТГЭВЭРЭЭ НЭМ…

Avatar

Тэтгэврээ нэм 2026-04-10 66.181.182.166

юун зээл вэ. тэтгэвэр нэмээч

Avatar

БЗДүүргийн иргэн 2026-04-10 203.23.199.2

Энэ улсад хууль гэж байна уу. Хэн хэдэн төгрөгний шимтгэл төлнө хуулийн дагуу түүндээ таарсан тэтгэврээ тогтоолгож авах ёстой. Шударгаар төлсөн нь хохироод төлөөгүй хождог байж болохгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж